2020 оны хоёрдугаар улирлаас Оросын зах зээлд зарагдаж буй ухаалаг утасны үнэ 10-20 хувиар нэмэгдэх таамагтай байна хэмээн "Известия" сонин мэдээллээ.
Merlion компанийн төлөөлөгч Татьяна Скокова хэлэхдээ коронавирусээс дэлхийн эдийн засагт үүссэн нөхцөл байдал, мөн Оросын дотоодод рублийн ханш унасан нь үнэ ухаалаг төхөөрөмжийн үнэ өсөхөд нөлөөлнө гэлээ. Үнийн өсөлт огцом явагдахгүй, агуулахдаа хангалттай нөөцтэй компаниуд үнэ аажим нэмэх байх гэж таамаглаж байгаагаа тэр хэллээ.
"Марвел-Дистрибуция" компанийн төлөөлөгч Александр Розов ч мөн үнэ аажим өснө гэлээ. “Үнийг огцом нэмэгдэхгүй, импортлогч болон зуучлагч компаниуд зах зээлд борлуулалтын савалгаа үүсгэхгүйн тулд аажим нэмэх байх” гэж тэр хэлсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сараас татаж авсан бараанууд аль хэдийнэ нэмэгдсэн үнэтэй орж ирэх байх хэмээн электрон зах зээлийн шинжээч Аркадий Маркарьян хэллээ.
Рублийн ханш есдүгээр сар гэхэд тогтворжихгүй бол импортын электрон бараа, тэр дундаа ухаалаг утасны үнэ нэмэгдэх болно гэж дүн шинжилгээний GS Group төвийн тэргүүн Александр Сурков ярьсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ