Эмч нарын сэтгэл засалд нохой ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Эмч нарын сэтгэл засалд нохой ашиглаж байна

Эмч нарын сэтгэл засалд нохой ашиглаж байна

Дэлхий даяар эмч, эмнэлгийн ажилчид шинэ коронавирусийн халдварт цар тахлын эсрэг тэмцэж, өдөр бүр үхэл харж, өвчинд шаналсан хүмүүстэй харьцсаар ядаргаанд орохоос гадна сэтгэл гутралд автах эрсдэлтэй байна. Тэгвэл эмч нарын сэтгэл засалд нохойг “тайвшруулагч” болгон ашиглаж эхэлжээ. АНУ-ын Денвер хотноо халдварт өвчний эсрэг улаан шугамд ажиллаж буй эмч нарыг хэсэгхэн хугацааны амралтын минутаараа нохойтой нөхөрлөх боломжийг олгож байна.

Роз Медикал эмнэлэгт “ажиллаж буй” лабрадор үүлдрийн Уинн нэртэй энэ нохой л гэхэд эмч нарт тайвшрал өгөхөөр тусгайлан бэлтгэгджээ. Уинн нохойг яаралтай тусламжийн эмч Сузан Райн өөрийн гараар сургаж байна. Тэрбээр Уинн нохойтойгоо хамт авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олны хайрыг булаажээ. Шинэ коронавирусийн халдвараар нохой өвчилж нас барсан тохиолдол гарсан тул Уинн нохойд хүрэхийн  өмнө хүн бүр гараа угаадаг аж.

“Canine Companions for Independence” буяны байгууллагаас Уиннтай ижил олон нохойг сурган үнэ төлбөргүйгээр насанд хүрэгчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй дайчдад үйлчлүүлдэг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж