Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно | News.MN

Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад 11-р тойрог буюу Өмнөговь аймгийг онцолж байна.


Өмнөговьчууд энэ удаад УИХ-д хоёр төлөөлөлтэй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Өмнөговь аймгийн хувьд өнгө алагладаг гэхэд болох ч ихэнхдээ АН-д илүү итгэл үзүүлж ирсэн. Уул уурхайн хамгийн том тулгаар болсон Өмнөговь аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд цэнхэртэх үү, улаарах уу гэдэг сонгогчдоос нь хамаарна.

Өмнөх сонгуульд өмнөговьчууд Ардчилсан намынханд итгэл үзүүлж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан хоёр ч удаагийн сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд түүний “залгамж”-ийг Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ Ардчилсан намаас сонгогдож байв. Харин өнгөрсөн сонгуулиар Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бадраа нар нэр дэвшиж өвдөг шороодож, өмнөговьчууд МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Өмнөговь аймгийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Амарзаяа, Л.Энхболд нар төлөөлж сонгогдсон юм.

МАН Н.АМАРЗАЯАГ “ЖИЙЖ”, Х.МАНДАХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ

Өнгөрсөн сонгуулиар улс даяараа МАН-д итгэл үзүүлж, тэд олонх болсон. Өмнөговьчууд ч мөн адил МАН-ыг багаар нь сонгосон нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар сонгогдсон. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд ЖДҮХС-аас гурван ч удаа зээл авч байсан, мэдээлэлд ойр байдлаа ашигласан хэмээн хуулийн байгууллагад шалгагдсан. Улсын ерөнхий прокурор Л.Энхболдын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл санал гаргаж байсан удаатай. Гэвч энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, хуулийн байгууллага ч ямар нэг мэдээлэлгүй хав дарагдсан гэж улс төрийн хүрээнд яригдах болсон. Түүнээс гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүдээ энэ удаад нэр дэвшүүлэхгүй гэж “ам гарсан” ч Л.Энхболд нэр дэвшинэ хэмээн тойргоо усалж яваа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн болсон Н.Амарзаяагийн хувьд энэ удаагийн сонгуульд өнжих сурагтай. Учир нь намын даргатай бус М.Энхболдын фракц гэгдэж түүнд нэр дэвших эрх олгохгүй гэх мэдээлэл байна. Тиймээс Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймагт нэр дэвших бололтой. Түүний хувьд Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар ажилладаг, уул уурхайтай тэмцэж, өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалах “дайнд” сүүлийн хэдэн жил оролцож буй. Гэхдээ түүнийг ч мөн өөрөө нүүрс тээвэрлэлт хийдэг компанитай, хувийн эрх ашигтай хэмээн өмнөговьчууд ярих юм билээ. Ямартай ч нэгэн цагт “Сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэж, нэр дэвшихгүй” хэмээн ам гарч байсан МСНЭ-ийн ерөнхийлөгч маань энэ удаад МАН-аас Өмнөговь аймагт дэвших нь тодорхой болжээ.

АН-ААС АЖНАЙ Б.БАТ-ЭРДЭНЭ, Б.БАДРАА НАР ӨРСӨЛДӨНӨ

Өмнөговьчуудын хэзээний элэгтэй Ардчилсан нам энэ удаад УИХ-ын гишүүн асан, Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, экс Засаг дарга Б.Бадраа нар тус аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Тэдний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд нэр дэвшин, өвдөг шороодсон ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо услахаа умартаагүй гэдэг. УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнийн хувьд нэг удаа өмнөговьчуудыг төлөөлж, Батлан хамгаалахын сайд хүртэл хийж байсан. Харин Б.Бадраагийн хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд Засаг даргаар ажиллаж, энэ хугацаандаа засаглалаа тогтоосон гэлцэж, Б.Бадраагийн хувьд хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан арвинтай учир ялна гэдэгтээ бардам байсан ч Н.Амарзаяад ялагдаж, өвдөг шороодсон.

ӨМНӨГОВЬ АЙМГААС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД

  • 1992 он: МАХН-ын гишүүн Д.Идэвхтэн, Р.Цагаанхүү
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Ч.Отгонбаяр, Ц.Баярсайхан
  • 2000 он: МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Долгор
  • 2004 он: Эх орон-Ардчилал эвсэл Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан
  • 2008 он: МАХН-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ардчилсан нам Ц.Баярсайхан
  • 2012 он: Ардчилсан намын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • 2016 он: МАН-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд
  • 2020 он: ?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-27 185.89.248.5

энэ нүүрсний хулгайчид боль

Avatar

irgen 2020-03-27 103.57.94.57

naranbaatar mandahbayr 2 zugeer dee ajnai garahgui sh de

Avatar

Зочин 2020-03-27 185.26.153.23

Наранбаатар гэж нэг сайн залуутайгаа ерөнхий сайд Хүрэлсүх мэддэггүй юм байх даа. Манай цэргийн сургуулийн бүтээгдэхүүн дээ уг нь. Дараа нь АНУ-д магистр хамгаалсан боловсролтой, нэр цэвэр, идэж уухын шуналгүй л эр дээ

Avatar

Зочин 2020-03-27 27.123.213.78

нөгөө 680 саяар хаалга барьдаг уу

Avatar

Erden 2020-03-27 66.181.184.237

End ner ni garsan humuus bugdeeree songogdohgui ali ni ch hereggui harin uur namaas tsoo shine mundag humuus garch irnee hartsaagui

Avatar

Зочин 2020-03-27 202.126.89.219

Л.энхболд нь 4 жил юу ч хийж чадаагүй ахиад чадахгүй нь тодорхой мал.300000 тонн нүүрс нь хилээр гараагүй.гарах ч үндэсгүй.нэг аж ахуйн нэгж нөгөөхийн талбайд нэвтэрсэн хэрэг.Асар том овоолгын доорхи газрыг нарийн сайн хэмжиж чадаагүй асуудал.Мандахбаяр бол энэнээсээ дор хог.малыг нядалж орхивол энэ самуурсан улсад хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2020-03-27 192.82.73.224

МАН-С НӨГӨӨ ЖДҮХС, БУСАД САНГААС 3 УДАА ХУЛГАЙ ХИЙСЭН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН Л.ЭНХБОЛОД ДЭВШИХ ЮМУУ, ДЭЭРХИ НЭРСҮҮД ДОТОР АРАЙ ДӨНГҮҮР НЬ АН-ЫН 2 ШИВ ДЭЭ, АМАРЗАЯА ГЭХ ЖДҮЧИН, СОНГОГЧДЫГ БАСАМЖИЛДАГ "БИ ТА НАРААС ГУЙЖ СОНГОГДООГҮЙ ШҮҮ" ГЭДЭГ НӨХӨР БОЛ БҮР Ч БҮТЭХГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-03-27 64.119.16.152

Л Энхболдын ярьдаг байсан нөгөө хулгайлсан олон мянган тонн нүүрс , хоосон гэж бичиж гарсан олон мянган нүүрс зөөдөг машин юу болсон бэ Л Энхболдоо

Avatar

Зочин 2020-03-27 202.179.27.183

Батэрдэнэ бадраа ч гэх шиг ш** ш** зайлаа

Avatar

Zoch 2020-03-27 66.181.188.201

Sejig hurem neruud !! Songuuli hend heregtei yuum

Avatar

зочин 2020-03-27 202.179.31.80

Л.Энхболд, Н.Наранбаатар 2ийг сонгох хэрэгтэй бусад нь хог

Avatar

ABCD-korea-gaas 2020-03-27 211.36.149.219

Estoi mai chi omhii MAH-guu JDU-chidee ! Ene udaad songol erduusuul AH zaa ! Yagaad gevel ted ymarch baisan hiij buteeh gej orolddog bas hiideg buteedeg ym ! AH-iinhandaa amjilt husie !

Avatar

Зочин 2020-03-27 182.160.35.237

Urd ni umnugoviig hench toodoggui baisan odoo Oyutolgoin 5$ sya dollariin donation iig bulaatsaldaad alaan boldog boljee, terbumtan bolii gevel umnugovios ner devsheerei kkk

Avatar

Зочин 2020-03-27 66.181.178.28

"Зөв хүн- Электорат" хөдөлгөөний хүнийг дэмжье!!! Намууд бидний иргэлийг олон удаа эвдсэн, одоо ч дахин эвдэх нь мэдээж!!! Ухаан муутай хүүхэд шиг алийн болгон хууртах вэ дээ, та минь!!!

Avatar

Зочин 2020-03-27 192.82.73.224

Ямар ч утга алга. Эдгээр шинэ ч бай, хуучин ч бай нохдоос аль нь ч гэрэл гэгээ итгэл найдвар авчрах ямар шинжгүй, бас л хулгайч нар, харанхуйн боолууд… Хэнийг нь ч сонгоод шударга ёс, хөгжил цэцэглэлт ирэхгүй. Бас л нэг шаналал, хуйвалдаан, урвалтууд, луйварууд, далд наймаанууд л дагалдана. Өөр гарц, өөр аврал байгаа… байх л ёстой. Жинхэнэ эрдэнэс далд нууцлагдмал байдаг. Гарч ирэх цаг нь болж байгаа…

Avatar

Зочин 2020-03-27 103.14.38.134

х***а Л. Энхболдыг жийх хэрэгтэй. Амарзаяагаа авч үлд.

Avatar

ББ 2020-03-27 59.153.112.88

Ядаж л багш байсан боловсролд санаа тавьдаг Амарзаяа нь хамаагүй дээр л дээ.

Avatar

Зочин 2020-03-27 202.21.119.98

АН-ынхан бүр ч илүү шүү дээ. МАН ичиж иднэ, АН ичихгүй иднэ

Avatar

Дорж 2020-03-27 103.212.119.140

Луйварчидаас бүрдсэн МАН-д санаалаа өгөхгүйгээр Өмнөговьчууд шийдчихээд байна аа хөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж