Хавар сургуулиудын амралт эхлэх үеэр сая сая залуус Флоридаг зорьж, Майами эрэг дээр ханатлаа зугаацаж, цэнгэцгээдэг нь уламжлал болсон. Covid-19 өвчин дэгдсэн энэ жилийн хавар ч гэсэн зугаа цэнгэлд хөтлөгдсөн залуус засгийн газрын зөвлөмж, хөл хориог үл тоон "жаргахаар" Майамид ирцгээжээ.
Гэтэл Майамид очоод ирсэн Тампагийн их сургуулийн таван оюутан Covid-19 -ын халдвар авсан болох нь батлагдсан байна.
Тампагийн их сургууль анх гуравдугаар сарын 20-нд Майамигаас ирсэн нэг оюутан нь халдвар авсныг мэдээлжээ. Гэтэл тун удалгүй хамт явсан оюутнуудаас тав нь уг өвчний халдвар авсан болохыг тогтоосон байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас олон хүн нэг дор цуглахыг хориглосон ч ард иргэд үл ойшоож буй аж. Ийнхүү эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үл тоож байгаа хүмүүс нь ихэвчлэн миллениал буюу 25-40 насны, нийгмийн хамгийн том хэсэг байгаа нь мэргэжлийнхний санааг зовоож эхэлжээ.
Иймд мэргэжилтнүүд "Хэдийгээр өвчин тусах эрсдэл хөгшчүүдэд хамгийн их байгаа ч энэ нь залуу хүн шинэ коронавирусын халдвараар өвчлөхгүй гэсэн үг биш. Сүүлийн үед зугаа цэнгэлдээ хөтлөгдсөнөөс болоод халдвар авсан олон залуус эмнэлэгт хэвтэж байна. Гэртээ байхдаа ч олуулаа битгий цугла" хэмээн зөвлөж байна.
Эх сурвалж: CBSNEWS.COM
Монгол хүн 2020-03-26 64.119.19.160
Ану улс бол үнэхээр тэнэг юмаа би бид хүчтэй дэлхийн хамгийн мундаг улс гээд бардаад байдаг хамгийн малнууд байна
bold 2020-03-26 202.55.191.138
Bolj muusain amerikuud, baliar tankhai khundlel khun yosiig ulandaa gishgesen muusain khun durstuud, mask zuusen Asia uudiig alakh gej dairdag khernee uursduu yuu khiidegguigees bolj ingej tarj baigaan. Yostoi erguunuud!!!
mal 2020-03-26 59.153.84.70
Trump sdaaa amaaraa alagduullaa da … ene USA shuud chin yostoy medrel garuud bdg yum bna shd
ХАХА 2020-03-26 192.82.77.202
үнэн шүү цагаан арьстнууд чинь мулгуу гарууд байдаг юм байна
Зочин 2020-03-26 66.181.170.130
end tend ochood shaaltsaad baihaar chini haldvar avahgui yadgiim