“Гурван компанийн 100 машин нүүрс тээвэрлэх шаардлага хангасан” | News.MN

“Гурван компанийн 100 машин нүүрс тээвэрлэх шаардлага хангасан”

“Гурван компанийн 100 машин нүүрс тээвэрлэх шаардлага хангасан”

“Гурван компанийн 100 машин нүүрс тээвэрлэх шаардлага хангасан”

 Улсын онцгой комиссын хуралдаанаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох явцад хэрэгжүүлэх журмыг баталж, тээвэрлэлт хийх аж ахуй нэгж, байгууллагын жолооч нарыг машиндаа маск, гар ариутгагчтай явахыг хүртэл нарийн тусгасан.  Гэвч журамд  заасан шаардлагыг нүүрс тээвэрлэлтийн компаниуд хангаж чадахгүй байгаа учраас одоогоор гурван компанийн 70 машин тээвэрлэлт хийж буй аж.

"Өнөөдрийн мэдээгээр нэг өдөрт нүүрс тээвэрлэсэн 40-50 машин хилээр гарч байна. Жирийн үед хилээр 400-500 автомашинаар тээвэр хийдэг байсан. Цаашдаа ч шаардлага хангасан компанийн автомашинд нүүрс тээвэрлэлт хийх эрх олгоно. Нэг машины жолооч гэхэд заасан маршрутаараа л явна. Заавал тусгай хамгаалалтын хувцас өмсөнө” гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат хэлж байв.  Ингээд нүүрс тээврийн нөхцөл байдлын талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулсан юм.


-Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийхээр болсон аж ахуйн нэгжийн 160 гаруй автомашин бэлтгэлээ хангасан гэсэн ч газар дээр нь очиж шалгаж үзэхэд гурван аж ахуй нэгж шаардлага хангасан гэдгийг албаныхан хэлсэн. Одоо хэчнээн компанийн хэдэн машин хилээр нүүрс тээвэрлэж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван компанийн 100 тээврийн хэрэгслийн жолооч нарт онцгой дэглэмийн шаардлага хангасан гэж үзээд, энэ даваа гаригаас нүүрс тээврийг эхлүүлсэн. Одоогоор “Энежри ресурс” компанийн гэрээт тээврийн компани болох “MCPL” компанийн /25 машин/ , “Энгүүн болор хуяг” компани болон “Өмнийн чүнч” компанийн  гэрээт тээвэр болох “Качнис ложистик” 39 машин,  “Тавантолгой транс” компанийн гэрээт тээвэрт  "Эко глобал ложистик" компанийн нийт 68 машин нүүрс ачсан мэдээлэл байна.

Өнөөдрөөс бас мэргэжлийн хяналтын шалгалтаар орж шаардлага хангасан гэсэн дүгнэлтээ гаргуулсан цөөн тооны тээврийн хэрэгсэл нэмэгдэж, нүүрс тээвэрлэнэ гэх мэдээлэл байна.

-Нүүрс тээвэрлэлтийн компаниудад ямар шаардлагыг тавьж байна. Бусад компаниуд ямар шалгуурыг хангаж чадахгүй байна вэ?

-Энд тээвэр эхлэхийг хүлээсэн 180 орчим компанийн 14 мянга гаруй жолооч байна. БНХАУ-ын талаас Монголын нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарлахгүй гэвэл хилээр өдөрт нь гаргах шаардлага тавьсан. Энэ нөхцлийг хангах тээвэр нь зөвхөн контейнер тээвэр болсон юм билээ. Яг энэ шалгуураар мэдээж маш олон компани хасагдаж тээвэрт орох боломжгүй болсон. Мөн хил хооронд тээвэр хийх үеийн ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд гарах зардал, жолооч нарын хамгаалах хэрэгсэл хувцас зэргийг тухайн тээврийн компани өөрөө гаргах шаардлагатай.

Цаашид бага багаар машинаа нэмэгдүүлэх замаар экспортоо нэмэгдүүлж задгай тэвш дээр нүүрс ачсан байгаа машинуудаа хилээр татна гэсэн чиглэлийг холбогдох яамдуудаас мэдэгдсэн. Ингэхдээ  аль болох үндэсний компаниудаа дэмжих хүсэлт бидэнд их ирж байна. Учир нь хорио цээр тавигдахаас өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн машин богино зайд нүүрс тээвэрлэлтэд явж, өндөр үнэлгээ авдаг байсан. Монгол компанийн жолооч нар хамгийн хол буюу 230 км уртын тээвэрт маш бага үнээр явж ирсэн. Цаашдаа энэ асуудлыг анхаарч, ажиллахыг тээвэрчид хүсч байна.

-Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор хил дээр гарч чадалгүй гацсан 650 машин байгаа гэсэн. Эдгээр машинаа ямар зохицуулалттайгаар гаргахаар ажиллаж байгаа бол?

-БНХАУ-ын талаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой хилийн таталт гэнэт багасахад нүүрсээ ачсан 1000 орчим машин гацсан. Үүнээс цөөхөн тооных нь хилээр орж буулгаж амжсан. Бусад нь замаасаа буцаж машинуудаа паркалсан. Ийм байдлаар орхигдсон 650 машин Цагаан хадан дээр байгаа. Энэ машинуудаа татаж авах уу гэж жолооч нар их асууж байна. Улсын онцгой комисс болон Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа чиглэлээр бага багаар дээрх ачаатай машинуудаа татаж гаргана гэсэн. Авто тээврийн үйлчилгээний төв болон бусад байгууллагууд маш сайн судалгаатай, дараалалтайгаар эдгээр машиныг татахгүй бол жолооч нар бөөнөөрөө очих, түгжрэл үүсгэх эрсдэлтэй.

-Уртын тээвэрт явдаг жолооч нар ашиггүй тээвэр хийж байгаа учраас хөлсөө нэмэгдүүлэхээр нэгдэж байгаа гэсэн. Энэ талаар холбогдох яаманд саналаа хүргүүлсэн үү?

-Уртын гэх энэ ашиггүй болсон тээвэрт дандаа Монгол компани, Монгол тээвэрчид тунаж явсаар хохирч байгаа. Тийм болохоор бидний шаардлага хүсэлт маш тодорхой. Хятадын худалдан авагч талтай хийх нүүрс худалдах, худалдан авах гэрээнд уртын тээвэрт Зам тээврийн сайдын баталсан тээврийн жишиг тариф мөрдүүлэх талаар заалт тусгаж өгөхийг хүссэн.

Мөн энэ худалдан авагч талын компани тээвэр хоёрын дунд зуучлал нэрээр ажиллаж ханш унагааж нэг тонн тутмын  үнэлгээнээс 5-10 юанийн ашиг олдог сүлжээг зогсоох шаардлагатай. Нийт 14 мянга гаруй тээвэрчин, ар гэртэйгээ нэгдэж  гарын үсгээ цуглуулж, 80+ аяныг өрнүүлсэн. Энэ асуудлаар хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас хүснэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана.

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нутгийн иргэд зам хааснаас олон тооны машин гацаанд орсон гэсэн үү?

-Тус аймгийн Цогтцэций суманд иргэдийн эсэргүүцэл гарч , эмх замбараагүй байдал бий боллоо. Зарим морь унаж, ташуур барьсан нутгийн иргэд цааш явах гэсэн нүүрс ачсан машины жолооч нарыг бүлэглэн зодсон хэрэг ч гарч байна. Нийт 150 орчим нүүрс ачсан машины жолооч нар замд түгжигдэж, хоол хүнсгүй, эрсдэлтэй байдалд орж өвчин халдвар тархалт гарах эрсдэл үүсч байна. Онцгой байдлын газар анхааралдаа авч нэн даруй арга хэмжээ авч өгөх хүсэлтийг манай холбооноос гаргалаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 30 км зайд нүүрс тээврийн 80 машин, 45 км зайд 70 орчим машин гацаанд орсон.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 192.82.72.149

Tөмөр зам бариулахгүй байх шалтгаан нь нүүрс тээврийн компаний ард улс төрчид байдагт оршимой.

Avatar

Зочин 2020-03-26 172.90.243.62

Шороон замаар нүүрс зөөж болохгүй шүү. Тэрийгсл анхаараарай

Avatar

зочин 2020-03-26 192.82.74.197

За за болъё. Ганц л үг хэлмээр байна. Та монголын ард түмнээр бүү тогло ! Монгол төр бол компанийн эздийн мөнгөний уурхай биш ! Төрт монголыг төрийн хүн шиг удирдаж чадахгүй бол битгий хуульд өөрчлөлт оруулах замаар, ард түмний толгойг угаах замаар мацаад бай ! Битгий хувийн бизнесээ төртэй хутгаад гэмгүй царайлаад бай ! Монгол төрд Элбэгдорж та нар шиг юмнууд жижnгдэнэ шүү ! Түүх үүнийг шүүдэг юм. гэж хэлэх гэсэн юм. Санаж яваарай !

Avatar

зочин 2020-03-26 192.82.74.197

шийдэгдсэн, одоо сонгууль хойшлуулах тухай уриалга гаргалаа. Улс төр хийж байна. Монголын 30 мянган толгой малаар хятадад очиж өргөл барьлаа. Хүн чанар гээд байх юм энд байхгүй. " Өглөө бүр урд зүг рүү харж бай " гэсэн Эзэн Чингэс хааны мөнхийн захиастай ард түмэн гэдгээ санаж байгаа биз дээ ? Мэдлэг боловсролгүй, түүхээ мэдэхгүй мулгуй толгой гэдгээ мэдэх үү ? " ХУУР МЭДЭХГҮЙ ХҮНЭЭР ЧИХИЙГ НЬ БҮҮ МУШГИУЛ, ТҮҮХ МЭДЭХГҮЙ ХҮНЭЭР ТӨР БҮҮ БАРИУЛ " гэсэн төрийн хүн бүр санаж явах үг байдаг..

Avatar

зочин 2020-03-26 192.82.74.197

байна гэхээр мөнгө бол өнгөрсөн хэрэг гэж бодъё. Одоо та яг монголын төлөө үлдсэн хугацаандаа юу хийж чадах вэ ? Та яагаад өөрийгөө мафийн эзэн болчихлоо гэж эндүүрээд байнаа ! Зөвхөн өөрийнхээ эрх ашигт нийцүүлж ерөнхийлөгчийн ажил хийж байгаа шүү. Хүн шандаачилдаг, дарамталдаг бүхэн чинь байж л байна. Мөнгөө өсгөөд л гэмгүй царайлж " ард түмэн " гэж яриад байгаа хүн шүү. Улс орон чинь сайжрахгүй байна. Тэр оффорчид хаана байна ? мөнгө нь хаана байна ? том том санхүүгийн хэргүүд яаж

Avatar

зочин 2020-03-26 192.82.74.197

Одоо бид тэр цалин хөлсөө авахад танд туслах сэтгэл байна уу ? Сая бол та тэтгэврийнхэний зээлийг 6 сая дотор хүчингүй болгосн шийдвэр гаргасан. Энэ бол та өөртөө зориулж улс төр хийсэн байх. Монголд бол өчүүхэн ч хэрэггүй шийдвэр байсан. Таныг бол би монголын төлөө хүн гэж хэзээ ч хэлэх арга алга. Та бол үхэтлээ ганцхан мөнгө гэж зүтгэсэн хүн. Бүх юм чинь луйвар байсан: Элбэгдорж хэлээд байгаа биз дээ. Энэ бол өнгөрсөн зүйл гэхийн аргагүй үнэн гэж бодож байна. Танаас яах гэж энэ тухай сөхөөд

Avatar

зочин 2020-03-26 192.82.74.197

Баттулгаа ! 2014 онд би гэрээгээр төмөр замын шороон ажил хийж байсан KHNR компанид сарын 2 сая төгрөгний ажил хийж байгаад санхүүжилт байхгүй болсон гэх шалтгаанаар тэнд ажиллаж байсан хүмүүс ихэнх нь цалин хөлсөө авч чадаагүй тарцгаасан. Тэгээд хотод ирээд төв оффис дээрээ бөөн маргаан, зодоон хэрүүл болсон доо. Компани дампуурсан. Бмд мөнгөө олж авч чадаагүй одоог хүрсэн. Бодит байдал ийм л юм болсон. Энэ бүх нус нулимс чиний гайгаар болсон гэж ойлгож байгаа. Энэ зөв үү? . Муу эр бүхэл бүтэн

Avatar

Зочин 2020-03-26 202.21.108.209

МАН-ыхан гэж Жонхууд бөлдөгдүүлсэн арчаагүй малнууд байнаа. Бүтэн 4 жил төр барихдаа энэ төмөр замыг тавьж болох л байлаа.

Avatar

ЗОЧИН 2020-03-26 202.21.126.30

МАНАЙ НЭГДҮГЭЭР ХҮНИЙ УРАГШАА ТӨМӨР ЗАМ ТАВИХ 280 САЯ ДОЛЛАРЫГ САЛХИНД ХИЙСГЭЭД ЗОГСООЖ ЧАДСАНЫ ТӨЛӨӨС ЭНЭ ДЭЭ. ТӨМӨР ЗАМАА ТАВЬСАН БАЙСАН БОЛ ӨДӨРТ 60 ТОННЫН 500 ВАГОН ГАРНА ГЭЭД БОДДОО. ТЭГЭЭД МАШИНЧ ТУСЛАХ ЦӨӨХӨН ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААД Л БОЛОО. ИЙМ Л БАЙГАА ЮМ…

Avatar

ман 2020-03-26 192.82.77.75

энэ 3 компан МАН нөлөө бүхийн нөхөд гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж