Энтони Фаучи: Covid-19 улирлын чанартайгаар дахин дахин дэгдэж магадгүй | News.MN

Энтони Фаучи: Covid-19 улирлын чанартайгаар дахин дахин дэгдэж магадгүй

Энтони Фаучи: Covid-19 улирлын чанартайгаар дахин дахин дэгдэж магадгүй

Энтони Фаучи: Covid-19 улирлын чанартайгаар дахин дахин дэгдэж магадгүй

АНУ болон бусад орон Covid-19 өвчнийг амжилттай дарлаа ч өвчин эргээд улирлын чанартайгаар жил бүр дэгдэж магадгүй тул яаралтай вакцин хэрэгтэй хэмээн АНУ-ын коронавирусийн эсрэг тэмцэж буй тэргүүн мэргэжилтэн Энтони Фаучи сануулжээ.

Тэрбээр "Энэ өвчин улирлын чанартай байж болзошгүй гэж би их санаа зовж байна. Шинэ коронавирус сүүлийн үед өмнөд Африкт илрэх боллоо. Учир нь тэнд одоо өвлийн улирал нь ирж буй. Тиймээс би энэ өвчнийг улирлын чанартай гэдэгт бараг итгэлтэй байна. Ард иргэд ч энэ талаар бодож, дараагийн давалгаанд бэлэн байх хэрэгтэй" хэмээн өчигдөр/2020.03.25/ Цагаан ордонд ярьжээ.

Фаучи өдгөө АНУ-ын харшил, халдварт өвчин судлалын институтыг удирддаг бөгөөд эрүүл мэндийн салбарт 45 зэрэг хамгаалсан, вакцины туршилтын ажилд гар бие оролцож буй эрхэм юм.

Мөн Канзасын эрүүл мэндийн нарийн бичгийн дарга доктор Ли Норман шинэ коронавирус улирлын чанартай байх боломжтойг үгүйсгээгүй бөгөөд энэ талаар баттай мэдэх хараахан боломжгүй байгааг хэлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж