Төрөөс “Төсвийн багц” гаргаж өгөхийг бизнес эрхлэгчид хүслээ | News.MN

Төрөөс “Төсвийн багц” гаргаж өгөхийг бизнес эрхлэгчид хүслээ

Төрөөс “Төсвийн багц” гаргаж өгөхийг бизнес эрхлэгчид хүслээ

Төрөөс “Төсвийн багц” гаргаж өгөхийг бизнес эрхлэгчид хүслээ

Улаанбаатар  хотын худалдааны танхимаас өнөөдөр /2020.03.26/  шинэ коронавирус /Covid-19 /-ийн улмаас хувийн хэвшлийн байгууллагад тулгарч байгаа асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

Тэд "Covid -19" вирусын улмаас хувийн хэвшлүүд уналтанд орж, зарим байгууллагын үйл ажиллагаа хумигдаж, цалингүй чөлөө олгох мөн ажлын байрны цомхотгол хийгдэж байна. Үүнээс шалтгаалан хувийн хэвшилд ажилдаг 1.1 сая иргэний ажлын байр тогтворгүй болж байна.  Иймээс орлогогүй болсон аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр энэ оны дөрөвдүгээр улирал хүртэл төлөх, хүн амын орлогын албан татварыг мөн дөрөвдүгээр улирал хүртэл түр авахгүй байх зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай.  Энэ асуудлыг шийдэх эргэлтийн хөрөнгийг 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн зарим нэгийг цуцалж, түүнээс хэмнэсэн зардлыг эдийн засгаа сэргээх, ажлын байрыг тогтвортой хадгалах,  эдийн засгийн идэвхжлээ сайжруулахад зарцуулах шаардлагатай гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б. Хаш-Эрдэнэ “ Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар, хувийн хэвшил, иргэд, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулж дугуй ширээний уулзалт хийж, нэгдсэн шийдэлд хүрэх хэлэлцээр хийхийг санал болгож байна” гэлээ.  Мөн Аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А. Энхцэцэг “Хямралын үед аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг босгож өгөх нь чухал. Ингэхийн тулд улсийн төсвөөс 1,5  их наяд төгрөгийн “Төсвийн багц”  гаргах саналыг хүргүүлнэ” гэв.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс  жижиг дунд үйлдвэрийн санг мөнгөжүүлэх шаардлагатай байгааг мөн хэллээ.

Г.ЭНЭБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж