ДЭМБ: Зөвхөн хөл хорионд найдаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Зөвхөн хөл хорионд найдаж болохгүй

ДЭМБ: Зөвхөн хөл хорионд найдаж болохгүй

Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа ч тархалтыг зогсоох найдвартай арга биш гэдгийг ДЭМБ анхаарууллаа.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэхүү хөл хорио тогтоосон цаг хугацаагаа  халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтооход ашиглаж, вирусийг нухчин дарахыг уриалсан байна.

Тэрбээр улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. Үүнд:

  • Ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах
  • Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулах
  • Халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх
  • Шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
  • Өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох
  • Эмнэлгийн байгууллагын ажиллах хүчнийг өргөжүүлж, сургаж, байршуулах зэрэг ажлууд багтжээ.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж