Хятадын мөрөнд химийн бодис байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хятадын мөрөнд химийн бодис байна

Гамшигтай тэмцэх Хятадын албаныхан нутгийнхаа зүүн хойд зүгээс эх авдаг мөрөнд 7000  төмөр торх байгааг мэдснээс 3000  торх нь дотроо химийн бодистой, үлдсэн 4000 торх нь хоосон байгаа тухай пүрэв гаригт мэдээлсэн байна.

Дурдсан тоо хэмжээ нэмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн урт 70 мөрний нэг болох Songhu мөрөнд химийн бодистой торхнууд байгааг лхагва гаригт анх удаа илрүүлсэн ба нэг төмөр торх нь ойролцоогоор 170  орчим литрийн багтаамжтай ажээ.

Jilin мужийн эрх баригчдын хэвлэлийн бага хуралд мэдээлснээр эдгээр төмөр торхнууд өнгөрөгч долоо хоногт болсон үерт автагдаж, тусгайлан хадгалж байсан агуулахаас урсан явсан байна.

Одоогийн байдлаар 400 торхыг голын уснаас гарган авч чадсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр голын усанд олон тооны торх байгаагаас шалтгаалан хотын эрх баригчад оршин суугчдад нийлүүлж байсан усан хангамжаа зогсоосон байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж