ГЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд | News.MN

ГЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

ГЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

ГЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас БНСУ, Япон улсад буй Монгол иргэдээ ирэх дөрөвдүгээр сарын  2 –4-нд тусгай үүргийн нислэг зохион байгуулж эх оронд нь авчрах болсон талаар мэдээлэл хийсэн билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулж, Гаалийн ерөнхий газар тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд дараах анхааруулгыг өгөөд байна.

Анхааруулгад "Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй Монгол иргэдээ ирэх дөрөвдүгээр сарын  2 –4-нд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргажээ. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно. Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно. Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 9 хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж олгох болно" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмэ 2020-03-26 182.69.176.110

Хүмүүсээ авчраад тусгаарлалтаа сайн хийгээд байхад болно доо. Манайхан чаднаа. Энэтхэнээс хүмүүсээ аваарай.

Avatar

Зочин 2020-03-26 103.57.94.48

Япон улсаас монгол иргэдээ авч болно гэвч цар тахал байгаа газарт шүү дээ монгол хүмүүс эрүүл байгаасай хэрэв хонио. 19 тэй бол энд ирээд эмчлүүлэхэд эмч сувилагч нарт хүндрэх бол уу явдаг болдоо дарга нар минь ирсэн хүмүүс ӨВЧИН зөөвөрлөж ирээд л эх орон доо байгаа цэвэр монгол хүмүүс залуучууд өсвөр насны багачууд хүнд байдалд орох бий гэж би санаа зовж байна. Би хар амилан бодсон юм биш шүү дээ

Avatar

zochin 2020-03-26 66.181.178.109

21 khonog tusgaarlana gesen baykhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж