Парис Иракт байгаа бүх цэргээ эргүүлэн татаж, шинэ коронавирусээс сэргийлнэ хэмээн Францын арми мэдэгдлээ.
Ийнхүү бүх цэргүүдээ татах ч Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилт зогсохгүй аж. Иракын Ерөнхий сайд Адил Абдул Махдигийн төлөөлөгч Абдул Карим Халафын хэлснээр өчигдөр/2020.03.25/ бүх франц цэргүүд Иракыг орхисон гэнэ.
2014 оноос эхлэн Францын Чаммал ажиллагаа Ирак болон Сирид хэрэгжин алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг агаарын довтолгоогоор тэмцэж, цэрэг байршуулж эхэлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британи мөн Иракаас Багдадын засгийн газарт Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд туслах зорилготой цэргийн мэргэжилтнээс бусад бүх цэргүүдээ татсан.
Чехийн арми мөн ижил шалтгаанаар өчигдөр Иракт байсан 30 цэргээ эх оронд нь эргүүлэн авчирсан аж.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-03-26 150.129.141.199
Америкийг дагаад далдаганаад байсан.Одоо өвчин зовлон овоо ойлгуулж дээ
Зочин 2020-03-26 203.91.114.244
Энд цэргээ татна гэж гарчигласан байна, гэтэл аль хэдийн татчихсан бололтой. Аль нь зөв юм бол?
Zochin 2020-03-26 203.91.115.243
Харийнхан гадаадаас цэргээ татаад байх юм. Махайхан хэзээ гадаадад байгаа цэргээ татах юм бол, арай өвчин туссан хойно нь татаж нэргэсэн хойно нь хашгирав гэгч болох юм биш биз.
Зочин 2020-03-26 59.153.84.70
нэргэхээс өмнө хашгирадаг юмуу