Урт наслахын нууцыг тайлахаар 114 настны эсийг хуулбарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Урт наслахын нууцыг тайлахаар 114 настны эсийг хуулбарлажээ

Урт наслахын нууцыг тайлахаар 114 настны эсийг хуулбарлажээ

Олон жилийн турш эрдэмтэд 110-аас дээш насалдаг хүмүүс (шинжлэх ухаанд суперцентенариан гэж нэрлэдэг)-ийн нууцыг тайлахаар шаргуу ажилласаар ирсэн билээ. Харин өдгөө судлаачид урт, эрүүл амьдралын нууцыг тайлахад нэг алхам ойртжээ.

Зарим үл мэдэх шалтгаанаар суперцентенариан хүмүүс альцгеймер, зүрхний шигдээс, хорт хавдар зэргийн эсрэг дархлаатай байдаг байна. Эрүүл мэндийн салбарт гайхамшиг болсон энэ үзэгдлийг улам сайн ойлгохоор судлаачид 114 настай эмэгтэйн эсийг түүхэндээ анх удаа хиймлээр гарган авч чадсан байна.

"Яагаад суперцентенариан хүмүүс урт насалдаг вэ нууцыг тайлахад бид маш ойрхон боллоо" хэмээн судалгааны ахлах Эван Ы.Шнайдер ярьжээ.

Судлаачид 114 настай эмэгтэйн цусны эсийг гарган авч 43 настай болон 8 настай хүний цусны эстэй харьцуулан хүн хэрхэн хурдан хөгширдгийг ойлгохоор хичээж байгаа аж. Цаашдаа зөвхөн цусны эс биш, булчингийн, ясны эсүүдийг хуулбарлан авч судлах зорилготой бөгөөд ингэснээрээ хэтдээ хөгшрөлтийн эсрэг эм бүтээх агуу зорилгодоо хүрэхэд улам ойртоно гэж судалгааны багийнхан үзэж байгаа аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж