“Коронавирус таныг айлгаад байвал зөрүүлээд ид”

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

“Коронавирус таныг айлгаад байвал зөрүүлээд ид”

“Коронавирус таныг айлгаад байвал зөрүүлээд ид”

Вьетнамын нийслэл Ханой хотын нэгэн рестораны Хоанг Тунг ба түүний хамтрагчид шинэ коронавирусийн эсрэг хөгжилтэйгөөр тэмцэж байна. Тэрбээр бургер ресторанд ажилладаг бөгөөд сүүлийн үед бургерийнхээ талхыг титэмт вирус шиг хэлбэртэй хийх болсон нь рестораны үйлчлүүлэгчдийн тоог нэмэх болжээ.

“Коронабургер” хэмээн нэрлэсэн шинэ төрлийн бургерийг хийхдээ энгийн бөөрөнхий талхны оронд дэлхий нийтийг цочирдуулж буй титэмт вирус шиг хэлбэртэй хийж, гадаргууг нь ногоон цайны хандаар өнгөнд оруулж хийдэг байна.

Шинэ коронавирусийн улмаас дэлгүүр хоршоо, ресторануудын орлого эрс буурсан ч хөгжилтэй, сэргэлэн тогоочийнхоо ачаар тус ресторан өдөрт доод тал нь 50 бургер зарж байгаа гэнэ. Тэрбээр үйлчлүүлэгчид орж ирэхэд “Коронавирус таныг айлгаад байна уу. Тэгвэл та зөрүүлээд ид” хэмээн хошигнодог нь цар тахлын аюулаас болж сэтгэл зүйн дарамттай байгаа үйлчлүүлэгчдийн сэтгэлийг багахан ч гэсэн сэргээж байгаа гэдэгт итгэдэг гэжээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж