Франц: Хөл хорионы үеэр архи худалдахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Франц: Хөл хорионы үеэр архи худалдахыг хориглов

Франц: Хөл хорионы үеэр архи худалдахыг хориглов

Францын Айсне мужийн оршин суугчдад хөл хорио нэлээд хүнд тусах бололтой. Учир нь орон нутгийн эрх баригчид архи худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг бүх нийтийн сайн сайхны тулд хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Уг шийдвэрийг гуравдугаар сарын 24-нд зарлаж, мужийн захирагч Зиад Хоури хөл хорионы үеэр архинаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл огцом ихэссэнийг онцолжээ.

Тэрбээр "Хөл хорионоос болж ахуйн архидалт ихсэхийн хэрээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна" хэмээгээд дэлгүүрүүдийг архи зарахаас гадна 20:00 цагаас хойш ажиллахыг хоригложээ. Мөн бүх ресторан, уушийн газруудыг хаасан тул Айсне ийнхүү хуурай муж болж байна.

Уг шийдвэрийг ард иргэдийн зарим нь дэмжиж, зарим нь муу үр дагавартайгаас гадна дамын наймааг өөгшүүлэх талтай хэмээн шүүмжилж байгаа аж. Мөн зарим иргэд энэхүү хоригийг дарангуйлал, хүний эрх чөлөөг боосон шийдвэр, үр дагаварт нь архины хамааралтай хүмүүс гэнэт архигүй болсноор эрүүл мэндийн асуудал үүсэх аюултай гэх зэрэг байр суурь илэрхийлж эхэлжээ.

Хориг дор хаяж гуравдугаар сарын 31-н хүртэл, улс даяар зарласан 14 хоногийн хөл хорио дуустал үргэлжлэх гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж