Автомашины худалдаа эрхэлдэг зарим ченж нар гадаад улсад осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд сэлбэг нэрээр татваргүй авчирч байгаа нь нууц биш. Тэд Японд осолд орсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт засуулаад бичиг баримтыг нь өөрчлөн, Японд ямар нэгэн асуудалгүй явж байсан машин хэмээн өндөр үнээр худалддаг аж. Энэ нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, улмаар иргэд амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 18131 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 430 хүн амь насаа алдсан тоо бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг бөгөөд өдөрт дунджаар дөрвөн чингэлэг машин гаалийн хяналтын бүсэд буудаг байна. Жилд дунджаар 50 мянган тээврийн хэрэгсэл хилээр орж ирдэг бол энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 4-6, 6-9 жил ашиглагдсан буюу он хуучин машинууд, дээрээс нь эвдрэл гэмтэл ихтэй байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн яам болон Прокурорын байгууллагаас осолд орсон тээврийн хэрэгсэл дээр судалгаа хийхэд 10-аас дээш жил ашиглагдсан автомашинуудын 70 хувь нь осолд өртсөн байжээ.
Тэгвэл Зам тээврийн яамнаас осолд орсон автомашинуудыг импортоор оруулахгүй байх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЗТХЯ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Удахгүй Авто тээврийн үндэсний төв дээр тухайн тээврийн хэрэгсэл хаана үйлдвэрлэгдсэн, өмнө нь осолд орж байсан уу, хаанаас борлогдов зэргийг байршуулахаар Японы талтай ярьж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн түүх гарч ирнэ. Манайхан хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй угсарсан, эсвэл өмнө нь осолд орсон автомашиныг зарж, борлуулдаг. Ийм тээврийн хэрэгслүүдийг хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг ярьж байгаа” гэжээ. Хэрвээ дээрх шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон зуун хүний амь насыг хамгаалсан, осол аваараас урьдчилсан сэргийлсэн ажил болох нь тодорхой юм. Дээрх шийдвэрийг иргэд ч дэмжиж байна.
Зочин 2020-03-26 211.36.130.158
Оныг харгалзаж оруулж баймаар юм. Монгол хогийн цэг биш!!!
Эрка 2020-03-26 150.129.141.123
Одоо тэгээд энэ зарууд дээр байгаа гоё гоё машинууд бүгд сэг юмуу ямар аймаар юм бэ.би машин авах гэж байсан юм болихоос биш олон хүн над шиг бодолтой боллоо доо…
Зочин 2020-03-26 150.129.143.139
Хуучин дугуйны импортын талаар ч гэсэн бодох хэрэгтэй л байх.
Зочин 2020-03-26 49.0.218.38
монголд бас осолдсон живсэн аваар хийсэн машин бүрийг бүртгэж баймаар байна. машин зарах солиход мэдээллийн санд нь торгуультай үгүй нь гарч ирдэг шиг осолд хэзээ орсон үгүйг мэддэг мэдээлэл нь гарч ирдэг баймаар байна
Zochin 2020-03-26 66.181.161.75
gaali iim osold orsonmachinuudiig selbeg nereer oruulahad iheehen seremjtei handah estoi bishuu. ene bol shuud irgedee uhel ruu tulhsen uildel mun
Ts 2020-03-26 202.179.24.190
Har tamgatai osold orson mashin oruulahgui baih ni zuv harin mongold osold orood jikhene zavaaruulsan mashinuudaa yaj burtgej tsegtsleh yum boloo
Баянаа 2020-03-26 202.126.88.207
Маш зөв. Мөргөлдсөн, миль ухараасан, байгалийн гамшигт өртсөн машин японоос Монгол д оруулж ирж засаж зардаг Хэсэг нөхдүүд хог оруулж ирж вьeтам завсараар засуулж ард түмнээ эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироохоо одоо зогсоо.
Зочин 2020-03-26 202.131.247.170
Гаалийн дарга байцаагчдын бизнэс шүүдээ чадах болвуу
Сс 2020-03-26 182.160.37.92
Маш зөв. Дэмжиж байна
хүннү 2020-03-26 192.82.64.168
ЗТЯ, МХЕГ-т хандаж хэлэх үг байна. Авто засварын газруудын чанаржуулж тэдэнд зэрэглэл тогтоох хэрэгтэй. Хамгийд доод зэрэгтэй газар гэхэд тос масол, шүүр, агаар шүүгч, наклад сольдог, Хамгийн өндөр зэрэгтэй нь аппартур, мотор, цахилгаан засдаг байх ёстой ч гэдэг юм уу. Засварчид онолы мэдлэгтэй тушлагатай байх нь чухал. Одооны засварын газрууд маш муу үйлчлүүлэгчийн сэтгэл санаа тааруухан гарч байна. Осолгүй л машинаа хөдөлгөөд гардаг.
Зочин 2020-03-26 122.201.28.8
japanaas automashintai holbogdoltoi medeelel tvvhiig avah bvren bolomjtoi, manaih shig huuli bus yum hiideg hvmvvs bish, er ni 5 aas deesh jiltei mashiniig oruulj irehee l bolichooch, manaihand ih uchir bgaa shvv
Зочин 2020-03-26 202.179.25.125
худлаа дүр эсгэж байна уу эсвэл үнэн ярьж байгаа бол монголд ороод ирчихсэн машинуудыг япончуудаар татуулдаггүй юм гэхэд дахин оношлуулах хэрэгтэй биз дээ гүйцэд ажил хийгээрэй
erka 2020-03-26 103.111.68.3
Заавал Япончууд гэх албагүй шүү дээ. гаалийн байгууллага шалгалтаал сайн хийчих хэрэгтэй шүү дээ нэмж их мөнгө авах шаардалагүй шүү дээ бас нэг ямбатны бизнес явж байна даа. Ядон гэлтгүй хамгийн их асуудалтай нь Австрали шүү дээ
Олллдд 2020-03-26 103.214.108.94
Авто тээврийн дарга Гүрсоронзон чинь өөрөө Вьетнам авто засварын газартай. Тэрүүгээрээ сэг оруулж ирж машин болгож зардаг юм даа.
Д 2020-03-26 103.214.108.94
Авто тэнврийн дарга нь өөрөө авто засварын газартай. Тэрүүгээрээ сэгийг машин болгож зардаг бизнесс хийдэг юм даа
Зочин 2020-03-26 66.181.188.177
Согтуудаа жолоо барихаа л больчих. Тэгээд ч дотор эд анги, агрегат гэмтэлтэй машиныг вьетнам засварчид яг засаж харагдаач. Угаасаа Японоос гадна арьс нь сэвтэй машин оруулж ирээд засаад зардаг, учир нь Японд кузов засвар үнэтэй. Хуучин япон машин оруулахыг болиулж, өрсөлдөгчөө нам дарж аваад Орос, Солонгос, Хятад машин зарах гэж байгаа байх
зочин 2020-03-26 202.126.89.136
Манай үе үеийн их хурал согтуугаар машин жолоодлогын хаацайлсаар ирсэн. Япон шиг л хуультай болох хэрэгтэй. Машинаас болж осол бараг гардаггүй юмоо. Согтуугаар машин жолоодохыг нийгэмд заавал байх ёстой үзэгдэл гэж тооцоогоо боливол осол буурна.
зочин 2020-03-26 202.70.37.34
маш зөв.