Галбир засах хялбар дасгалууд

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Галбир засах хялбар дасгалууд

Ихэнх эмэгтэйчүүд биеийн галбир төрх гэхээр өөрсдийнх нь санааг нь зовоож ирсэн сул унжсан гэдэс, өгзөг ,бэлхүүсийн тухай боддог. Энэ ч зүй ёсны хэрэг. Унжиж шалхайсан үедээ ямар ч эмэгтэйн сайхан төрхийг гундааж чадах биеийн эдгээр хэсгүүдийг туухайтай дасгалаар уйгагүй хичээллэн засч болно.

Зав чөлөө бага байлаа ч та өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьж бидний өгсөн зааврын дагуу дараах дасгалуудаас хийгээрэй.

Дасгалаа долоо хоногт 2 – 3 удаа тогтмол хийх хэрэгтэй. Дасгалаа хийж эхлэхийн өмнө 5–10 секундын хугацаанд булчингийн сунгалтын дасгал хийж биеэ халаасан байх шаардлагатай.

Эхлэн хийж буй үед долоо хоногт 2 удаа. Харин цаашдаа бага багаар ачааллаа нэмж долоо хоногт 3 удаа хийвэл үр дүн сай бөгөөд хурдан гарна.
Нэг удаагийн хичээлээр дасгал тус бүрийг 3 удаа давт. Дасгал бүрийн хооронд 60 секунд амрах хэрэгтэй.

Дасгал . 1
Бэлэн байдал. Нуруугаараа хэвтэнэ. Ингэхдээ хоёр өвдгөө нугалан хөлийн улыг шаланд хүргэж тавина. Хоёр гартаа туухай атгаж, тохойгоо нугалан цээжнийхээ урд гараа тэгшлэн бариад эсрэг талын өвдгөндөө хүргэнэ. Энэ хөдөлгөөнийг ээлжлэн хийнэ. Туухайны хүнд 2 – 3 кг байхад хамгийн тохиромжтой.

Дасгал 2
Анхны байдал. Нуруугаараа хэвтэнэ. эхдээ гараа цээжин дээрээ зөрүүлээд зүүн талын өвдгөө дээш өргөн баруун талын тохойндоо хүргэнэ. Энэ хөдөлгөөнийг ээлжлэн хийнэ.

Дасгал 3
Бэлтгэл байдал өвдгөө нугалан сууна. Хоёр гараа толгойныхоо ард барина. Дараа нь гарынхаа тохойг өвдгөндөө ээлжлэн хүргэнэ. Дасгал бүрийг 3 удаа давтан хий.

Дасгал 4
Бэлхүүс нарийсгах дасгал. Та 3 – 5 килограммын туухайг хоёр гартаа барьсан байна. Хөлөндөө мөрний хэмжээний зай аваад 40 -50 см-ийн өндөртэй сандал дээр гарч зогсоно. Дараа нь баруун ,зүүн хөлөө ээлж ээлжээр газар буулгана. Энэ дасгалыг та тогтмол хийвэл бэлхүүс орчмын булчин чангарч ,нарийсна.

Дасгал 5
Бэлтгэл байдал. 3 – 5 кг-ийн туухайг гартаа барьж, гэдсээ татаж, цээжээ дээш түхийлгэнэ. Энэ байдлаа хадгалан урагш нэг алхам хийгээд эргээд арагш ухарч анхны байрандаа орно. Энэ хөдөлгөөнийг амьсгал авах гаргахтайгаа зөв зохицуулан 10 – 12 удаа давтан хий. Тэгвэл тааз ,өгзөг орчмын булчин чангарах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж