COVID19-ийн эсрэг Энэтхэг улс шийдвэртэй тэмцэж байна | News.MN

 COVID19-ийн эсрэг Энэтхэг улс шийдвэртэй тэмцэж байна

 COVID19-ийн эсрэг Энэтхэг улс шийдвэртэй тэмцэж байна

 COVID19-ийн эсрэг Энэтхэг улс шийдвэртэй тэмцэж байна

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд news.mn сайтад дараах нийтлэлийг ирүүлжээ. Энэтхэг улсад сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэтхэгийн тал ITEC буюу эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны шугамаар тус улсад суралцах, мэргэжил дээшлүүлэхээр ирсэн Монгол иргэдийг байр сууцаар үргэлжлүүлэн хангахаа мэдэгдэж, виз сунгуулах тохиолдолд хүндрэлгүй байхаар зохицуулав. Хувиараа зорчигчид, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ирэгсдийн визийн хугацааг сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл шуурхай сунгахаа мэдэгдээд байна.

Монгол түмэнтэй олон зууны туршид хэлхээ холбоотой явж ирсэн Энэтхэг улсад Монгол иргэд суралцаж боловсрох, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эргэл мөргөл хийх, аялж жуулчлахаар зорчих нь олонтаа. Тийм болохоор 2019 оны сүүлчээс эхэлж, улмаар  олон  газарт хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын  үлэмж хохирол учруулж байгаа COVID-19  хэмээх цар тахлын эсрэг энэ улс хэрхэн ажиллаж,  ямар арга хэмжээ авч байгааг олон ч айл өрх, хувь хүн асууж сонирхож байгаа тул товч мэдээлье гэж бодлоо.

БНЭУ-ын Засгийн газар уг өвчний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амдаа мэдээлэх, бүтэц, зохион байгуулалтаа чамбайруулах ажлуудыг өнгөрөгч нэгдүгээр сарын 7-ноос эхэлсэн. Чингэсний үр дүнд Итали, Иран, Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн жуулчид, оюутнуудаас халдвар гарсаныг эс тооцвол одоогоор голомт үүсээгүй. Тус улс эл өвчний халдвараас хамгаалахын тулд энэ гуравдугаар сарын 25-ноос  21 хоногийн хугацаагаар хөл хорив.

Энэтхэгийн тал ITEC буюу эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны шугамаар тус улсад суралцах, мэргэжил дээшлүүлэхээр ирсэн монгол иргэдийг байр сууцаар үргэлжлүүлэн хангахаа мэдэгдэж, виз сунгуулах тохиолдолд хүндрэлгүй байхаар зохицуулав. Хувиараа зорчигчид, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ирэгсдийн визийн хугацааг сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл шуурхай сунгахаа мэдэгдээд байна.

Буддын гүн ухаан судалж байгаа манай  оюутан – лам нар  ЭСЯ-тай холбоотой байж, ахмад нэг нь нийтийнхээ төлөө, нийт олон нь бага балчир нэгэндээ анхаарч халамж тавьж байгаа нь сайшаалтай.

Цаашид нөхцөл байдал сайжирахын хэрээр дотоодын болон олон улсын нислэгүүд эхлэх хүртэл зайлшгүй шаардлагатай биш тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй, тус тусын байрласан газартаа тайван байж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, биеийн дасгал хөдөлгөөнөө орхилгүй дархлаагаа дэмжих, гараа сайтар угаах, амны хаалт хэрэглэх зэргээр хувийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахихыг тус ЭСЯ иргэддээ зөвлөж байна. Энэ мэтчилэн зөвлөгөө сэрэмжүүлгийг иргэддээ хүргэж, санал хүсэлтийг төвдөө уламжлахын зэрэгцээ харийн нутагт тус дэм хэрэгтэй болсон зарим нэгэндээ  боломжийн хэрээр тусалж байна.

Энэтхэг улсын Засгийн газар халдвар өвчний тархалтыг таслан зогсоох зорилгоор улс даяар хөл хорьсоноос зах зээлд эрэлт, нийлүүлэлт хумигдах, бэлэн мөнгөний хомсдол үүсэхэд хүрвэл ажиллагсдын цалинг тавих, татвар төлөх, зээлийн хүү болон үндсэн төлбөр хийхэд хүндрэл үүсч болзошгүй гэж үзээд Сангийн сайд  Н.Ситраманаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулав.

Аялал жуулчлал, зочид буудал, ресторан, үл хөдлөх хөрөнгийн болон агаарын тээвэр, төмөр замын салбарууд хямарч, хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш буурсанаас хөрөнгө оруулагчид гуравдугаар сард 13 тэрбум ам.долларыг эгүүлэн татсан, энэ сарын 19-ний байдлаар ам.доллартай харьцах энэтхэг рупийн ханш 75.3:1 болж сулраад байна.

Дели дэх Монгол Улсын ЭСЯ-ны дэргэд байдаг гол зам ердийн өдөр машины хөдөлгөөн ихтэй байдаг бол гуравдугаар сарын 25-нд Энэтхэг улс даяр хөл хориход зам гудамж ийм байдалтай эл хуль байна

Мөн гудамж оройн цагаар, Зургийг iPhone-оор авсан Элчин зөвлөх Ч.Бүрэнбаяр

Халдварт өвчний уршгаар гадаад, дотоодод зорчих хөдөлгөөн, үйлчилгээний салбар огцом хумигдахад худалдаа, үйлчилгээ, үзвэрийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо буурах, хот сууринд, улирлын ажилтай, албан бус секторт ажиллагсдын дунд ажил эрхлэлт, цалин орлого, хөрөнгө оруулалт багасах, гадаад зах зээлийн нийлүүлэлт эргэж сэргэтэл эмийн болон автомашины үйлдвэрүүд, нарны эрчим хүчийг ашиглах техник технологи, сэлбэг хэрэгсэл, түүхий эд тасалдах, валютын нөөц (сүүлийн 25 долоо хоногт анх удаа 5.35 тэрбум ам.доллараар багассан) буурч болзошгүй гэж Энэтхэгийн Сангийн яам үзээд 2019-2020 оны санхүүгийн жил (2020 оны гуравдугаар сарын 31-нд дууссан) тайлан гаргах хугацааг 30 хоног, 4 дүгээр улирлын тайланг гаргах хугацааг 45 хоног хойшлуулж, жижиг, дунд үйлдвэрүүдэд хүлээгдэж байгаа төлбөрийг яаралтай барагдуулах, нэмж 100 тэрбум рупийн дэмжлэг үзүүлэх, дараах арга хэмжээ авахыг засгийн газартаа санал болгох бололтой.

Түүнчлэн, хүн амд ялангуяа, нийтийн тээвэр, хөлсний тэрэгний жолооч, мухлагийн эзэд, барилгын болон улирлын ажилтай хүмүүст бэлэн мөнгөний  дэмжлэг үзүүлэх, хөл хорио, тусгаарлалтын үеэр ажилласан хүмүүст хоёр долоо хоногийн цалинтай чөлөө олгосон компаниудад татварын хөнгөлөлт олгох, гурваас тавдугаар сард ажилчдаа цомхотгохгүй байхыг компаниудад уриалах, гэрээсээ ажилласан 15 хоногийн цалинг татвараас чөлөөлөх, үйл ажиллагааны урсгал зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж I-II улирлын зээлийг хүү болон үндсэн төлбөрөөс чөлөөлөх буюу дөрвөөс наймдугаар сар хүртэл хойшлуулахыг банк, ББСБ-дад уриалах. Бэлэн мөнгөний хүрэлцээг сайжруулж, бага орлоготой өрхийг I улирлын орлогын татвараас чөлөөлөх, татвар ногдох орлогыг гурван сараар хойшлуулах, GST (Бараа, үйлчилгээний татвар)-ийн төлбөрийг 1-2 улирал хойшлуулах, өнгөрөгч жилийн нийт эргэлтийн дунджаар тооцон жижиг, дунд үйлдвэрүүдэд урсгал зардлын зээлийг гурван сараар, 5 хувийн хөнгөлөлттэй санхүүжилтийг мөн гурван сараар олгож, хүү төлөлтийг гурван жил хойшлуулах. Хотын, ядуу амьдралтай өрхийг санхүүгийн хүндрэлээс хамгаалахын тулд ахуйн хэрэглээний ус, цахилгааны төлбөрөөс чөлөөлөх, татвараас гурван сараар чөлөөлөх ариутгалын бодис, хамгаалалтын хувцас хэрэгсэл, амны хаалт үйлдвэрлэгчдийг урамшуухах, хямралын дараах хүндрэлийг даван туулахад санхүүгийн шинэ эх үүсвэр хайж олох, Covid-19-ийн уршгийг арилгах Сан байгуулах, санд өргөсөн хандивыг татвараас чөлөөлөх. Сүүлийн саруудад огцом хямдарсан нефтийн үнийн зөрүүнээс компаниудын олсон ашгийн 50 хувийг дээрх уг Санд шилжүүлэх, эрүүл мэндийн  салбарт тулгарч мэдэх энэ мэт хямралыг цогц байдлаар шийдвэрлэх арга хэлбэрийг тодорхойлох, гамшгийн эсрэг сургалтын хөтөлбөр боловсруулах. Түүхий эд, сэлбэг материал, бэлэн бүтээгдэхүүний нэг зах зээлээс хамаардаг салбаруудын стратегийг шинэчлэх, дотоодын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих бодлого боловсруулах, нэн шаардлагатай бус үйлдвэрүүдийг 14 хоног цалинтай хааж, дараа нь Ням гаригт нөхөж ажиллуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, үзлэг, оношлогоог өргөжүүлэх, эмнэлэгийн тусламж үзүүлэх, тусгаарлах байрыг олшруулах, хурал зөвлөгөөн, спорт, урлагийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, аялал жуулчлалыг хязгаарлах, эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг чангатгах, ажлын цагийг цөөлөх, зайнаас ажиллах горимд шилжихийг зөвлөж байна.

Г.ГАНБОЛД

Шинэ Дели хот

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 203.91.115.53

Malchin said indiad bgaa irgediinhee toog meddeg bolov uu. Bi 2010-2015 ond Bangalore, Delhi-d surch bsan ter ued bangalore-t oiroltsoogoor 500. Delhi-d 500-d mongolchuud surch amidarah bsan. Lam neriig oruulaagui too shuu.

Avatar

Зочин 2020-03-26 203.91.115.53

Odoo India dahi facebook groupuudeer 100-d oyutan l gesen too yawaad bn. Eswel iim tsoohon urged bdagiimuu. Manai elchin saidiin yamnaas ymar ch medeelelgui. Irgedteigee holbooguiguin ulmaas mongol urged heseg buleg taniliin hureendee l indiad bgaa irgenii too gargaad bh shig sanagdaj bn.
Iim tsoohon hun baimaarguim

Avatar

Энэтхэгт байгаа иргэн 2020-03-26 202.177.148.182

Ганболд гуай худлаа мэдээлэл өгөхөө болилдоо Энд байгаа хүмүүс өөрсдөө бие биетэйгээ холбогдож та нарт бараг бүртгэлийг гаргаж өгч байхад дээрээс нь элчин сайдын яамнаас ямарч мэдээлэл байхгүй . Пэйж хуудас нь 2017 оноо хойш ямар ч мэдээлэл байхгүй

Avatar

Irgen 2020-03-26 180.151.240.98

News.mn Bidnii nuhtsul baidliig hargalzan uzej deeshee medeellej ogohiig husej bainaa. End emchilgeend ireed emchilgee duusaad haashaa ch garaad ywj chadahgui hetsuu bnaa. Uneheer heleh ug oldohgui baina

Avatar

Oyutan 2020-03-26 180.151.240.98

Enetheg ulsiin baidal mash hund bna. daraagiin golomt boloh hemjeend hurehed tun oirhon bna. iimd irgedee nen dariu tatah shaardlagatai. Bid nar mash ih aij bn uls eh oron maan bidniig irj awaach tuslaach butsah 100 garui hun bgaa

Avatar

Энэтхэг улсад байна 2020-03-26 202.177.148.182

За энэ элчин сайд хариуцлагатай ажил хийдэг байж маш хариуцлагагүй худал мэдээлэл оруулж байна. ITECаар сурч байгаа хүмүүсийн төлөө Ганболд гэж хүн юу ч хийгээгүй. Одоог хүртэл иргэдийнхээ мэдээллийг аваагүй, Энэтхэгт байгаа иргэддээ ямар ч мэдээлэл өгөөгүй ийм элчин сайдыг даруй татах хэрэгтэй.
Монголын төр Энэтхэгт байгаа монголчуудаа татаж авахгүй бол энд байдал улам хүндэрч байна шүү.

Avatar

Enethegt bui mongol irgediin tuluulul 2020-03-26 106.198.172.254

Manai elchin said tun hariutslagagui, hii hooson hudal zuil yarij bna, end nukhtsul baidal tun hund bna, mash olon mongolchuud ideh hoolgui, yamar ch mungugui boltloo, tuildaj bna, 21 honogiin horio mash hund daramt uchruulj bna. Hurdan irgedee tataj avah heregtei bna. Yadaj ene elchin facebook page neegeed irgeddee uilchij chadahgui bna shuu dee

Avatar

Enethegt surdag oyutan. 2020-03-26 103.226.189.248

Ene medee bodit baidlaas shal hudlaa zurj baina. Endeh Elchin saidiin yam Mongolchuudiinhaa tuluu ogt duugarahghi yvahgui baigaa. Yu ni tansag ym bichtsen ym bee shal hudlaa uursdiiguu umguulsun hamgaalsan ym bichij. Nogoo mah oldohgui hetsuudeh baihad.

Avatar

Elchin medeelel dutuu ogson bna 2020-03-26 106.198.227.199

Сайн байна уу
Бидний 100 орчим монголчууд энэтхэгийн Дели хотод 21 хоногийн хөл хорионд ороод байгаа билээ.
Энд ирсэн хүмүүсийн дийлэнх нь эмчилгээний шугамаар ирсэн бас оюутнууд байна.
Энэтхэгт вирус тархалт хэдийнэ хяналтаа алдаж одоогоор орон даяар хөл хорионд ороод байгаа тул эмчилгээний шугамаар ирсэн хүмүүс оюутнууд байрлах газар идэх хоол унд туйлын хүндрэлтэй байдалд байна. Мөн хятад гэж андууран гадуур гарах тоолонд халдлагад өртөх магадлал их бга учраас бараг л шоронд байгаа мэт.

Avatar

Оюутан 2020-03-26 157.45.101.174

Хөл хорио даамжирвал идэж уух юм, мөнгө төгрөгнөөс авхуулаад асуудал маш хэцүү болно гэдгийг бодох хэрэгтэй.элчин сайдын яамнаас ядахдаа иргэддээ мөнгө төгрөг ч болтугай тараавал зохистой

Avatar

Иргэн 2020-03-26 182.69.176.110

1 удаа холбогдоогүй байж юун том том юм ярьдаг гар вэ чи. Энд виз байхгүй болохоор утас хаагдсан , утасгүй , нет байхгүй буудалаас хөөгдсөн ийм байдалтай байна ганболдоо

Avatar

Зочин 2020-03-26 182.69.176.110

Энд байгаа хүмүүстэй 1 удаа холбогдоогүй байж юун худлаа том том юм бичдэгийн энэтхэгийн асуудал энэтхэгийнх монгол иргэдийн асуудал монгол элчингийн асуудал гэдгээ мэдэж байгаа юу ганболд гуай

Avatar

oyutan. 2020-03-26 14.139.88.36

Enetheg ulsiin baidal mash hund bna. daraagiin golomt boloh hemjeend hurehed tun oirhon bna. iimd irgedee nen dariu tatah shaardlagatai.

Avatar

Иргэн 2020-03-26 66.181.191.196

Дүр эсгэхээ боль оо! Ажлаа хий! Энд байгаа монголчууудынхаа төлөө ажилла!

Avatar

Ludia 2020-03-26 42.106.43.188

Энэтхэгт байгаа Монголын элчин сайд руу энд байгаа олон Монголчууд явах хүсэлтээ илэрхийлж байгаа боловч энэ мэт мэдээгээр хуурч, Монгол улсын ЗГ, УОК, ГХЯ руу иргэдийнхээ хүсэлтийг дамжуулж хэлэхгүй байна. Энд нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Монголчууд өөрсдөө явах хүсэлтэй байгаа иргэдээ бүртгэж Элчин рүү нэрсийг нь илгээсэн. Нэг ч зөвлөмж мэдээ мэдээгээр Энэтхэгт байгаа иргэддээ хандаж үг хэлээгүй байж хэлсэн мэт анхаарал тавьж буй мэт ийм мэдээ өгч байгаад харамсч байна.

Avatar

Hud hud elchin 2020-03-26 106.192.95.226

Huuuye enethegt bgaa oyutnuudadaa medeelel hiigegu bj shuud news.mn.d yriltslag uguud hud hud yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж