Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн Пүрэв гаригт мэдэгдэл хийж, өөрийгөө тусгаарлах арга хэмжээг зөрчсөн хэнийг ч өршөөхгүй, хуулийн хариуцлага хүлээлгэхээ анхаарууллаа. Ялангуяа, АНУ болон Европын орнуудаас ирсэн зарим хүмүүс 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг үл хайхарч байгааг тэрбээр онцлон мэдэгджээ. Мөн өөрийгөө тусгаарлаж буй иргэдэд тавих хяналтаа сайжруулж, байршил тогтоох системийг түлхүү ашиглахыг төрийн алба хаагч нарт үүрэг болгосон байна.
Өмнөд Солонгост халдварыг тараахаас сэргийлэн өөрийгөө тусгаарлах нь хуулийн хүрээнд заавал дагаж мөрдөх үүрэг гэж үзэх болжээ. Ингэснээр карантин арга хэмжээг зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх, гадаадын иргэдийг албадан гаргахад шууд арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн аж.
Өмнөд Солонгост өчигдөр халдварын 104 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барснаар нийт өвчтөний тоо 9241 болж, 131 хүн нас барж, 4144 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: Yonhap
MOGEUH 2020-03-26 202.55.188.33
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Od 2020-03-26 182.160.39.26
1 myngan hun ireh huseltee iruulsen gesen bnleeshdee. Tegvel Covidiig boondoh l bh daa. Boonii une gedeg shig. Odoo yay gehev dee
Зочин 2020-03-26 202.70.34.98
Хүний газар өвдөх эрсдэлтэй хүмүүсээ авах ёстой ш дээ сонин хүн бээ
зочин 2020-03-26 66.181.161.103
өмнөд солонгост манай улсийн эргэн байга юу анхаалтай сонор сэрэмжи илүүдэхгүи
Зочин 2020-03-26 202.9.46.243
Ганц нэг монгол хүн байж магад шүү өмнөд солонгост.
ХАХА 2020-03-26 192.82.77.202
хаха