БНСУ карантин зөрчсөн хүмүүсийг өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

БНСУ карантин зөрчсөн хүмүүсийг өршөөхгүй

БНСУ карантин зөрчсөн хүмүүсийг өршөөхгүй

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн Пүрэв гаригт мэдэгдэл хийж, өөрийгөө тусгаарлах арга хэмжээг зөрчсөн хэнийг ч өршөөхгүй, хуулийн хариуцлага хүлээлгэхээ анхаарууллаа. Ялангуяа, АНУ болон Европын орнуудаас ирсэн зарим хүмүүс 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг үл хайхарч байгааг тэрбээр онцлон мэдэгджээ. Мөн өөрийгөө тусгаарлаж буй иргэдэд тавих хяналтаа сайжруулж, байршил тогтоох системийг түлхүү ашиглахыг төрийн алба хаагч нарт үүрэг болгосон байна.

Өмнөд Солонгост халдварыг тараахаас сэргийлэн өөрийгөө тусгаарлах нь хуулийн хүрээнд заавал дагаж мөрдөх үүрэг гэж үзэх болжээ. Ингэснээр карантин арга хэмжээг зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх, гадаадын иргэдийг албадан гаргахад шууд арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн аж.

Өмнөд Солонгост өчигдөр халдварын 104 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барснаар нийт өвчтөний тоо 9241 болж, 131 хүн нас барж, 4144 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж