Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь | News.MN

Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Бразилын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн домогт тоглогч Пеле Кристиано Роналдог Лионель Мессигээс илүү гэж үздэг боловч тэдний хэн ч өөртэй нь харьцуулагдашгүй гэнэ. Өдгөө 79 настай хөлбөмбөгийн ДАШТ-ний гурван удаагийн аварга, тамирчны замналдаа нийт 1281 гоол оруулсан гэгддэг тэрбээр саяхан Пилхадо хэмээх нэгэн сувагт энэ тухай ярьжээ.

Пеле “Яг одоо бол минийхээр Кристиано Роналдо дэлхийн шилдэг гэдэг тодорхойлтод нийцэж байна. Гэхдээ бид Лионель Мессигийн тухай мартаж болохгүй. Энэ бол хариулахад хэцүү асуулт. Надаас ч олон удаа асуулаа шүү дээ. Бид мөн Зиго, Роналдиньо болон Европын Франз Бекенбауэр, Йохан Кройф гэх мэт домгуудын тухай мартах ёсгүй. Энэ миний буруу биш шүү. Гэхдээ би бүгдээс нь илүү байсан. Зөвхөн цорын ганц Пеле байх болно. Над шиг өөр хэн нэгэн байхгүй” хэмээжээ.

Пеле өөртэй нь олон жилийн турш харьцуулагдаж ирсэн Аргентиний Диего Марадонаг бүх цаг үеийн шилдэг тоглогчдын жагсаалтандаа багтаагаагүй гэнэ.

Кристиано Роналдо болон Лионель Месси нар дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон Д’ор шагналын сүүлийн 12 шагналын 11-ийг нь хуваан аваан хүртээд байна. Зургааг нь Л.Месси, тавыг нь К.Роналдо

ЭХ СУРВАЛЖ: skysports.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад хөгжөөн дэмжигч Ш.Раднаа 2020-03-26 66.181.178.173

Оросын ТВ-ийн сурвалжлагч Оросын шигшээг дасгалжуулж байсан Капеллогоос Пеле, Мардано, Месси гурвын аль илүү вэ гэж асуухад ӨӨР ЦАГ ҮЕД БАЙСАН ТЭДНИЙГ ХАРЬЦУУЛАХ НЬ УТГАГҮЙ гэж байсан. Гэхдээ Капелло яриан дундаа Пеле, Мардано, Круйфф, Месси гэж хэлсэн юм.Би харьцуулж биш, он дарааллаар нь хэллээ гэж бодож байсан чинь сүүлд бодоход харьцуулж хэлж гэж ойлгосон.Би 1974 оны дэлхийн аваргаас хойш 46 жил хөлбөгийн тэмцээн үзэж байна. Улсад нэг хаан байдагтай адил хөлбөмбөг Пеле гэдэг нэг л хаантай

Avatar

ЗОЧИН 2020-03-26 192.82.67.153

Чи тийм олон жил бөмбөг үзсийн бол очиж очиж адгийн капёллогоос иш татаж яахуу дээ мёсси яагаад ч Роналдогоос илүү гарахгүй мёсси хётаф лёвантё эйбарт гоол гоол харин Кристиано ПЛ.ЛаЛиг.Сёри А д МанСити Арсенал Челси Ливерпуль Барселона Атлётико Милан Интёрт гоол гоол тэхэд Мёсси Испанидаа л бүгээд байна өөр лигэд ингэж тоглож чадахгүй дээ Роналдо Мёссигээс хамаагүй илүү

Avatar

Shuten bishregch bn 2020-03-26 85.154.204.6

Ronaldo bol jinhene super toglogch monoos mon. Ter hurdan setgene shalamgai yah argagui hamgiin mergejliin toglogch. Ronaldoogiin goal bol hol bombog uzesnii haramsanguigeer barahgui shagnal yum shu de. Ter bol tsever tehnegch

Avatar

Unshigch 2020-03-26 202.126.88.42

Хэ хэ, хошин шогийн мэдрэмж байнаа байна.

Avatar

Зочин 2020-03-26 66.181.161.103

Энэ цаг үед аргагүй Месси Роналдо хоёр яалтгүй гоц 2….Пеле энэ 2 ын хаана ч хүрэхгүй …хөлбөмбөг хөгжөөгүй үед аз нь шовойсон….харин Марадона бол бүх цаг үеийн хамгийн шилдэг нь….

Avatar

ККК ... 2020-03-26 202.179.24.119

МАНАЙ МӨӨЕӨӨ АВРАГА АЯТАЙ ХАРИУЛЖ .ККК

Avatar

Зочин 2020-03-26 49.0.147.54

pele aguu shyy

Avatar

KKK 2020-03-26 202.70.34.70

Pele uvgun zunuud sagsuuraad baina. Maradona-g martsan.

Avatar

Зочин 2020-03-26 182.160.2.97

Хамгийн агуу нь Диего Марадона. Ер нь тоо баримт чухал биш ээ.

Avatar

Зочин 2020-03-26 64.119.20.200

Одоогоор Месси 1, харин Роналдо маргаангүй 2 т л байна.

Avatar

Зочин 2020-03-26 64.119.20.200

Мародона санал асуулгаар дэлхийн хамгийн шилдэг нь болсон байх аа, үзүүлсэн амжилтаар бол Пеле бол дахин давтагдахгүй агуу л даа, 2 уулаа 20 р зууны шилдэг болсон.

Avatar

Зочин 2020-03-26 203.91.115.48

wtf , Пелегын уран гое тоглолт хараагүй юм байна, хашир маараад дургүй болоод рональдо илүү гээд бх шиг бна хахаха

Avatar

б 2020-03-26 103.229.121.12

Чи бидний хэн ч тэр үед байгаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ дэлхийн 3 удаагийн аварга дахин төрнө гэдэг бараг худлаа байхаа. Тийм учир хамгийн агуу нь үнэн болой.

Avatar

зочин 2020-03-26 103.212.119.177

Пеле анхны дэлхийн аваргад талбайд гараагүй, сэлгээнд сууж байсан.

Avatar

АГУУ ПЕЛЕ 2020-03-26 64.119.22.185

ГАЙХАМШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж