Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Пеле: К.Роналдо Л.Мессигээс илүү гэхдээ би хамгийн агуу нь

Бразилын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн домогт тоглогч Пеле Кристиано Роналдог Лионель Мессигээс илүү гэж үздэг боловч тэдний хэн ч өөртэй нь харьцуулагдашгүй гэнэ. Өдгөө 79 настай хөлбөмбөгийн ДАШТ-ний гурван удаагийн аварга, тамирчны замналдаа нийт 1281 гоол оруулсан гэгддэг тэрбээр саяхан Пилхадо хэмээх нэгэн сувагт энэ тухай ярьжээ.

Пеле “Яг одоо бол минийхээр Кристиано Роналдо дэлхийн шилдэг гэдэг тодорхойлтод нийцэж байна. Гэхдээ бид Лионель Мессигийн тухай мартаж болохгүй. Энэ бол хариулахад хэцүү асуулт. Надаас ч олон удаа асуулаа шүү дээ. Бид мөн Зиго, Роналдиньо болон Европын Франз Бекенбауэр, Йохан Кройф гэх мэт домгуудын тухай мартах ёсгүй. Энэ миний буруу биш шүү. Гэхдээ би бүгдээс нь илүү байсан. Зөвхөн цорын ганц Пеле байх болно. Над шиг өөр хэн нэгэн байхгүй” хэмээжээ.

Пеле өөртэй нь олон жилийн турш харьцуулагдаж ирсэн Аргентиний Диего Марадонаг бүх цаг үеийн шилдэг тоглогчдын жагсаалтандаа багтаагаагүй гэнэ.

Кристиано Роналдо болон Лионель Месси нар дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон Д’ор шагналын сүүлийн 12 шагналын 11-ийг нь хуваан аваан хүртээд байна. Зургааг нь Л.Месси, тавыг нь К.Роналдо

ЭХ СУРВАЛЖ: skysports.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж