Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХМХГ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж