Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв | News.MN

Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Испанийн үндэсний бахархал, иргэдийн урт наслалтын шалтгаан гэгддэг эрүүл мэндийн систем шинэ коронавирусийн халдварт өвчний өмнө хүчин мөхөстлөө. Үхлийн аюулт шинэ коронавирусийн халдварын эсрэг дэлхийн эмч мэргэжилтнүүд амрах эрхгүй тэмцэж байна. Гэвч уг вирусийн халдвараар өвчлөгсдийн тоо хоногт хэд дахин нэмэгдэж, эмч мэргэжилтнүүд ч халдвар авах нь нэмэгджээ.

Ялангуяа, Итали, Испанид эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүрэлцээгүй байгаа нь эмч нарыг хүнд нөхцөлд оруулжээ. Испанид сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн салбарын төсвийг дараалан танаснаас үүдэн дээрх нөхцөл байдал үүссэн аж. Мадрид хотын төв эмнэлгийн 32 настай сувилагч бүсгүй “Associated Press” агентлагийн сэтгүүлчтэй дүрстэй дуудлага хийн нөхцөл байдлын талаар ярьжээ. Тэрбээр шинэ коронавирусийн халдвар авснаас гэртээ хорионд орсон аж. Түүний ажилладаг эмнэлгийн 14 давхар барилгын 11 нь шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдээр дүүрсэн аж. Испанийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн маск зүүсэн өвчтөнүүд коридороор нь дүүрсэн дүр зураг мэдээллийн хэрэгслээр олон удаа гарсан.  Мөн “12 de Octubre” их сургуулийн эмнэлэгт өвчтөнүүд ор сулрахыг хүлээн шалан дээр хэвтэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь тэнд өөр нэг өвчтөн нас барснаар л гадаа хүлээж буй өвчтөн ортой болно.

Испанид халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны тоо 6500 орчим болсон нь “covid-19”-өөр өвчилсөн нийт тохиолдлын 13,6 хувь, нийт эрүүл мэндийн салбарын ажилтны нэг хувийг эзэлж байна. Харин Италид халдвар авсан 10 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтан аж. Тухайлбал, Италийн Бергамо хотод үйл ажиллагаа явуулдаг жижиг хувийн эмнэлгийн 460 ажилтны 90 нь халдвар авсан талаар захирал Де Женнаро ярьжээ. Италид коронавирусийн халдвараар 33 эмч нас барсныг эрүүл мэндийн албаныхан мэдэгджээ. Халдварын голомт Хятадад 80 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилсний 3000 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтан байсан.

Испанийн Эрүүл мэндийн сайд Салвадор Илла Лхагва гаригт Хятадаас 432 сая еврогоор эмнэлгийн материал худалдан авахаар болжээ. Үүнд 500 сая амны хаалт, 5.5 сая оношлуур, 950 ширхэг хүчил төрөгчийн аппарат багтжээ. Түүнчлэн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд болон тэтгэвэртээ гарсан эмч нарыг дайчлан эмнэлгийн ажилчдын тоог 50 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 66.181.161.85

Тэвэрч үнсэж, маш ойроос ярилцдаг соёлтой оронууд ингээд байгаа юм аа харин. Харамсалтай нь, иргэд нь түүнийгээ ойлгохгүй, төр нь хүлээж авахгүй байгаа

Avatar

Зочин 2020-03-26 150.129.142.34

Өнөөдөр Испани Франц Унгар улсад ажиллаж амьдарч байгаа монгол залуустай Ийгл телевизээр ярилцлага гарсан эдгээр эх орондоо очихүй байгаа газраа одоо эрүүл мэндийн бүхий л арга хэмжээг хувь хүн өөрөө авч ажил гэр орноо орхих бодолгүй байна гэсэн сайхан өөдрөг сэтгэлтэй залуус байсан шүү.Ази еропын оронд ажиллаж амьдарч сралцаж байгаа Монголчууддаа эрүүл энх байхыг хүсэн ерөөе!.

Avatar

Зочин 2020-03-26 64.119.19.138

Ийм аймшигтай байхад гаднаас үхэлийн вирус зөөвөрлөхөө болимоор юм ах дүү ойр дотны хүмүүс минь тахалын голомтонд бн тэд маань эх нутагтаа вирус тээж очвал яана эндээ сууцгааж учираа олно гээд надаас л илүү тайван бн хойд америкт байгаа улсууд гоншигнохгүй байгаа томчууд нүүдлийн шувууд аа ард түмний нэр барьж авчирч бн эрдэнэ үнэн хэлсэн шүүдээ

Avatar

Zochin 2020-03-26 103.229.122.106

Hyatad olon ulsiin umnu hariutslaga huleeh yostoi.

Avatar

Зочин 2020-03-26 202.55.188.35

Амны хаалт хэрэгтэй гэдгийг одоо л ойлгож байна даа.

Avatar

Бурханы шийтгэл 2020-03-26 88.18.93.185

Узэх ёстой шийтгэлээ л амсаж байна. Байнга дайн дажин хийнэ бусад ядуу улсыг хулгайлна.зэвсгийн наймаа хийнэ. ….Дандаа юу гэж давруулах вээээ!!!

Avatar

Зочин 2020-03-26 103.10.21.47

Европын болон Америкийн гай нь тэдний ихэрхэлэл буюу Ignorance юм. Энэ өвчнөөр зөвхөн азиуд өвчилдөг бөгөөд бид бол бараг дархлаатай бөгөөд өвчилсөн хүн л маск зүүнэ гэж ойлгожээ. Чи хэзээ өвчтөйгээ мэдэх бэ? Зөвхөн шинжилгээ хийлгэсэн бол мэднэ. Шинжилгээг зөвхөн эмнэлэгт хийдэг. Тэнд Европчуудын хэдэн нь өдөр тутам очиж шинжилгээ өгдөг бэ? Тэр болтол өвчин туссан ч бай тусаагүй ч бай чи өвчин тараагч вирус бөлгөө. Fuck European Ignorance.

Avatar

зочин 2020-03-26 202.126.89.149

Европчууд биднээс илүү эрүүл биетэй байдаг..

Avatar

Зочин 2020-03-26 203.98.76.45

TANAI HYTADUUD MUNDAG YMAA

Avatar

Gaagii 2020-03-26 66.181.177.228

Хөгшин eвроп настайчуудаа нухаад байж магадгүй. Тэд маш урт насалдаг. Даатгал, тэтгэвэр гээд улсад дарамт ихтэй. Засгийн газар энэ их мөнгөний дарамтнаасаа ангижрахын тулд настнуудаа тоохгүй хаяаад байж магад.

Avatar

Зочин 2020-03-26 59.153.114.69

Аргагүй л мал чингисийн удам шиг сэтгэж бн даа

Avatar

Зочин 2020-03-26 176.63.23.107

Чингистэй чингисгүй Италийн ерөнхий сайд нь өөрөө тэгж хэлсэн

Avatar

Зочин 2020-03-26 150.129.140.221

ИСпан болон Европт халаалтын системийг кондешнээр шийддэг нь буруу байж магадгүй. УУшгинд муу гэдэг юм.

Avatar

Дарь 2020-03-26 192.82.76.125

Испанийн Анагаах ухаан маш хурдтай урагшилж байсан нь үнэн. Тэнд, хавдар, мэс засал гэх мэт орно, Харин сүүлийн жилүүдэд Халдварт өвчиний судалгаанд тэднээс бага мөнгө зардаг байсан юм. Ер нь Манайд ч халдварт өвчин, тархвар судлалыг хоёр дугаарт тавьж Анагаахын сургалтанд цагийг нь хасах, ач холбогдолыг нь бууруулах мэт хандлага харагдах болсоныг анхаарууштай.

Avatar

Зочин 2020-03-26 202.55.191.194

Хятадууддаа баярлалаа

Avatar

Зочин 2020-03-26 176.63.23.107

вирус тараасанд нь баярлаад байна уу

Avatar

257 2020-03-26 66.181.166.134

Mongol helnii Juamlasan tolid zaasnii daguu ta buhen VIRUSNII gej bichih yostoi shuu.

Avatar

unshigch 2020-03-26 66.181.161.76

Surtei suganii us vee

Avatar

Зочин 2020-03-26 192.82.73.92

Эхлээд кириллээр бичиж сурчихаад хүнд заа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж