Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Испанийн бахархал болсон салбар коронавируст хүчин мөхөстөв

Испанийн үндэсний бахархал, иргэдийн урт наслалтын шалтгаан гэгддэг эрүүл мэндийн систем шинэ коронавирусийн халдварт өвчний өмнө хүчин мөхөстлөө. Үхлийн аюулт шинэ коронавирусийн халдварын эсрэг дэлхийн эмч мэргэжилтнүүд амрах эрхгүй тэмцэж байна. Гэвч уг вирусийн халдвараар өвчлөгсдийн тоо хоногт хэд дахин нэмэгдэж, эмч мэргэжилтнүүд ч халдвар авах нь нэмэгджээ.

Ялангуяа, Итали, Испанид эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүрэлцээгүй байгаа нь эмч нарыг хүнд нөхцөлд оруулжээ. Испанид сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн салбарын төсвийг дараалан танаснаас үүдэн дээрх нөхцөл байдал үүссэн аж. Мадрид хотын төв эмнэлгийн 32 настай сувилагч бүсгүй “Associated Press” агентлагийн сэтгүүлчтэй дүрстэй дуудлага хийн нөхцөл байдлын талаар ярьжээ. Тэрбээр шинэ коронавирусийн халдвар авснаас гэртээ хорионд орсон аж. Түүний ажилладаг эмнэлгийн 14 давхар барилгын 11 нь шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдээр дүүрсэн аж. Испанийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн маск зүүсэн өвчтөнүүд коридороор нь дүүрсэн дүр зураг мэдээллийн хэрэгслээр олон удаа гарсан.  Мөн “12 de Octubre” их сургуулийн эмнэлэгт өвчтөнүүд ор сулрахыг хүлээн шалан дээр хэвтэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь тэнд өөр нэг өвчтөн нас барснаар л гадаа хүлээж буй өвчтөн ортой болно.

Испанид халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны тоо 6500 орчим болсон нь “covid-19”-өөр өвчилсөн нийт тохиолдлын 13,6 хувь, нийт эрүүл мэндийн салбарын ажилтны нэг хувийг эзэлж байна. Харин Италид халдвар авсан 10 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтан аж. Тухайлбал, Италийн Бергамо хотод үйл ажиллагаа явуулдаг жижиг хувийн эмнэлгийн 460 ажилтны 90 нь халдвар авсан талаар захирал Де Женнаро ярьжээ. Италид коронавирусийн халдвараар 33 эмч нас барсныг эрүүл мэндийн албаныхан мэдэгджээ. Халдварын голомт Хятадад 80 мянга гаруй хүн коронавирусийн халдвараар өвчилсний 3000 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтан байсан.

Испанийн Эрүүл мэндийн сайд Салвадор Илла Лхагва гаригт Хятадаас 432 сая еврогоор эмнэлгийн материал худалдан авахаар болжээ. Үүнд 500 сая амны хаалт, 5.5 сая оношлуур, 950 ширхэг хүчил төрөгчийн аппарат багтжээ. Түүнчлэн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд болон тэтгэвэртээ гарсан эмч нарыг дайчлан эмнэлгийн ажилчдын тоог 50 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж