Сураггүй болсон АНУ-ын тагнуулч Иранд нас баржээ | News.MN

Сураггүй болсон АНУ-ын тагнуулч Иранд нас баржээ

Сураггүй болсон АНУ-ын тагнуулч Иранд нас баржээ

Сураггүй болсон АНУ-ын тагнуулч Иранд нас баржээ

АНУ-ын тагнуулч Боб Левинсон сураггүй болоод 13 жил болсны дараа гэр бүлийнхэн нь түүнийг Иранд хоригдож байгаад нас барсан гэж мэдэгджээ. Холбооны мөрдөх товчооны “FBI” тусгай ажилтан Боб Левинсон 2007 онд холбоо тасарч, сураггүй болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сураггүй болсон тагнуулчийн талаар Иранаас ямар нэгэн сураг алга хэмээн мэдэгджээ. Долоон хүүхдийн эцэг Боб Левинсон амьд сэрүүн байсан бол энэ сард 72 нас хүрэх байсан аж.

Гэр бүлийнхнийх нь хийсэн мэдэгдэлд “Боб Левинсоныг эргэж ирнэ гэх найдлага тасарлаа. Бид түүнийг Иранд хоригдож байхдаа нас барсан гэж үзэж байна. Бид түүний цогцсыг ч эргүүлэн авч чадах эсэхээ мэдэхгүй байна” хэмээжээ. Түүнийг Иранд шинэ коронавирусийн халдвар гарахаас өмнө нас барсан гэж үзэж байна. Учир нь шинэ коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн Ираны Засгийн газраас 54 мянган хоригдлыг сулласан юм.

Боб Левинсон нь утаат тамхи хуурамчаар үйлдвэрлэх хэргийг мөрдөн шалгаж байсан аж. Харин “The Washington Post” сонинд 2013 онд мэдээлснээр тэрээр Холбооны мөрдөх товчооноос гарч Тагнуулын төв агентлагт орж Иранд тагнуулын үүрэг гүйцэтгэж байжээ. Түүнийг сураггүй болсны дараа АНУ-ын Тагнуулын төв агентлагаас хариуцлага хүлээн Боб Левинсоны гэр бүлд 2.5 сая ам.долларыг олгожээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocjhin 2020-03-26 202.179.22.117

Robert geed baihad Bob l geed baih yum

Avatar

Зочин-1 2020-03-26 202.72.246.38

Роберт гэдэг нэрийн хүүхэд байхад дууддаг буюу товчилсон дуудлага нь Боб, ө.х. Роберт Левинсон == Боб Левинсон.

Avatar

Зочин 2020-03-26 150.129.143.248

Tiim shuu hehe

Avatar

Зочин 2020-03-26 207.183.244.30

tiim shuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж