Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо | News.MN

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь  “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд  Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.

Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.

Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл  барилга  барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа  тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа.Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.

Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 66.181.181.122

Газар нь Гэндэн агсны ачийнх нь гээ биз

Avatar

Зочин 2020-03-26 93.26.122.49

Гэндэнгийн хмьдарч байсан байшин чинь улсын одоо хотын өмч биздээ. тэгэхлээр Яагаад музейн эрхлэгч , түүний үр хүүхдүүд мэдэж түүхийн барилга байгууламжийг нураах асуудлыг шийдэж байдаг билээ.
Аягүй бол зориг санд ашиглуулж байгаа барилгыг удахгүй нурааж оронд нь тэд өндөр барилга бариулах байхдаа.Монгол улст түүхийн баримт болсон хэдхэн барилгаа нураасаар эцэс сүүлдээ түүхийн баримт болсон зүйлгүй болж байгаад холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй байна даа

Avatar

ЗОЧИН 2020-03-26 202.21.126.30

ТЭР ГЭНДЭН САН ГЭЖ ГАЗАР ЭЗЭМШ ИХ ЭРХ АВСАН НӨХДҮҮД ХӨӨРХИЙ ХЭЛМЭГДСЭН ЕРӨНХИЙ САЙД ГЭНДЭНГИЙН НЭРЭЭР МӨНГӨ БОСНОХ ЮМ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МАНАЙ МОНГОЛЧУУД ИЙМ Л БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ СТАЛИНЫ ГАНСЫГ ХУГА ЦОХИЖ ТУВАГИЙН ТОГООГ АЛГАДАЖ ЯВСАН П.ГЭНДЭН ЭХ ОРОНЧ ТАНЫ СҮНС ӨРШӨӨХ БОЛТУГАЙ.

Avatar

Зочин 2020-03-26 66.181.186.169

Амарсайхан чи түүх дурсгалын өв дээр хатуу зогсоно шүү.

Avatar

Зочин 2020-03-26 66.181.186.169

Хэлмэгдэгсдийн нэр дээр аваад одоо Гэндэнгийнхэн өөрсдийн болгож барилга барих нь дээ. Бүү зөвшөөр. Музейг буцааж сэргээ.

Avatar

Зочин 2020-03-26 202.21.108.26

Түүх соёлын барилгаа нурааж хэрэгггүй барилга барих гэсэн хаанахын хэн гэдэг ногоон малгайтын новшинцор вэ!!!

Avatar

Зочин 2020-03-26 202.179.27.201

Ерөнхий сайд асан П.Гэндэн өөрөө маш их хүн хэлмэгдүүлж, дараа нь өөрөө хэлмэгдсэн хүндээ. Бид зөвхөн Гэндэнг хэлмэгдүүлсэн гээд нэг талаас нь л яриад байдаг. Гэтэл, энэ хүнд хүний гарт хэлмэгдсэн хэдэн зуун хүн байгааг түүх гэрчилнэ.

Avatar

Зочин 2020-03-26 103.229.121.102

ниргэсэн хойно нь хашгирав гээч болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж