НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг суллажээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд гуравдугаар сарын 24-нд батлан даалтаар гаргажээ.

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Харин Ц.Сандуй анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох гомдлыг хэлэлцээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.

Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэж байсан ч Давж заалдах шатны шүүх хурлаас батлан даалтад гаргажээ. А.Ганбаатарыг суллаагүй юм байна.

Шүүхийн албан ёсны хэвлэлийн мэдээгээр нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Ц.Сандуйн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж