Юуны өмнө манай үйлчилгээг сонгон үйлчлүүлж буй эрхэм харилцагч та бүхэнд баярлалаа.
Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйл “Үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг”-ийн 25.2.11 заалт “Хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх”-н дагуу ХХЗХ нь 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 41 тоот тогтоолоор “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ийг баталсан болно.
Энэхүү журмын 6.8.1-д “Хувь хүн буюу иргэнийг овог, нэр, регистрээр бүртгэх” гэж, 6.8.2-д “Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн гэрчилгээний регистрийн дугаар болон дугаарыг ашиглах ажилтны овог, нэр, регистрийн дугаарын хамт бүртгэх” гэж тус тус заасан байгаа тул холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах, мөн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг хуульд заасны дагуу зохион байгуулах ажлын хүрээнд байгууллага дээр ашиглаж буй үүрэн холбооны дугааруудыг хувь хэрэглэгчтэй адил буюу тухайн байгууллагын дугаарыг ашиглаж буй хүний овог, нэр, регистрээр бүртгэх болсныг үүгээр мэдээлж байна.
Иймд та бүхэн өөрийн байгууллага дээр ашиглаж буй үүрэн холбооны дугаарыг ашиглаж буй ажилтны дээр дурьдсан мэдээллийг манай Харилцагч хариуцсан менежерүүдэд дамжуулан ирүүлж бүртгүүлэн, бидэнтэй хамтран ажиллана уу.
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК
БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕСИЙН АЛБА