Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдгүүдийн нэг Ирланд эр Конор МакГрегор төрөлх Дублин хотынхоо эмнэлгүүдэд 1 сая еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлажээ. Энэ тухай Конор өөрийн твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд зарласан бөгөөд Ирландын сангийн яамны сайд Паскал Донохое түүний хэрэгжүүлж буй уриалгад талархан зурвас илгээсэн байна. Харин Конор хариуд нь “Өнөөдөр би хувиасаа 1 сая еврогийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалалтын тоног төхөөрөмжийг бүс нутгийнхаа бүхий л халдвартай тэмцэж буй эмнэлгүүдэд тараах болно” хэмээжээ.
Мөн Дублин хотоос гадна хамгийн хүн ам ихтэй Лейнстер мужийнхаа эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь илгээхээр болжээ. Форбес сэтгүүлийн гаргасан судалгаагаар Конор МакГрегорын 2019 оны нийт хөрөнгө нь 110 сая ам.долларт хүрсэн байна.
Зочин 2020-03-26 202.55.188.41
Wow
Зочин 2020-03-26 103.229.120.200
Хэ хэ манай луйврын баячуудаас дээр юм байна
Зочин 2020-03-26 202.5.202.132
Мундаг юм аа, өөрийн гэсэн өмч хөрөнгөө авъяас, хүч хөдөлмөрөөр, хөлсөө дуслуулж олох, олсныгоо эх орон элэг нэгтэндээ зориулах юм, гэтэл манай монголчууд эх орныхоо байгалийн баялгийг ухаж иднэ, төрийн өмч хөрөнгийг хувьчилж иднэ, тэрнээсээ өчүүхэн хэсгийг улсынхаа эмнэлэг өвчтнүүддээ зориулаад хандивлачих баячууд алгаа, хэдэн тэтвгэврийн өвөө эмээ, нялх балчир үрс болон нөгөө л урлагийн хэд, төрийн албан хаагчид хандив өргөж байгаа харагдах юм, Мянганбаяр, Максын Ганбаа, Буян Жагаа, Гацуурт
зочин 2020-03-26 103.26.195.7
Энэ МакГрегор хэдий зодоонч, боловсрол, хүмүүжил тааруу мэт харагддагч бас гэж сэтгэл зүрхтэй эрийн хуйх байна шүү, тэгэхэд манай бөх нэртэй махан толгойнууд яаж байна, хаанаас хэдэн маск олж хааш нь хэнд яаж дамлахав, өшөө ашиг хийчихээр юм юу байна гээд л тууж яваа шүү дээ, ганц сая төгрөг хандивласан бөх гэж л би лав дуулсангүй
Зочин 2020-03-26 66.181.188.78
Манай баячууд ах байлгүй дээ ядаж хэдүүлээ нийлээд нэг эмнэлэгийн байр бариулчих байхаа
уншигч 2020-03-26 202.21.126.142
Мөнхбат аваргаа мартав уу ЧИ?
20,000,000 сая төгрөг улсын онцгой байдлын комисст хэдхэн хоногийн өмнө хандивлаад зурагтаар гарсныг бид бүхэн харсан. Гадны юм бүхэн илүү чухал мундаг харагдана гэж юу байхав дээ. Монгол хүн бүр л энэ үед сэтгэл зүрхээрээ хандаж байгаа гэдэгт би итгэж байна.
Unen uu 2020-03-26 202.126.89.134
Unen uu, herev tiim bol odoo gol harlaad uhej duusch baigaa daa