Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдгүүдийн нэг Ирланд эр Конор МакГрегор төрөлх Дублин хотынхоо эмнэлгүүдэд 1 сая еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлажээ. Энэ тухай Конор өөрийн твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд зарласан бөгөөд Ирландын сангийн яамны сайд Паскал Донохое түүний хэрэгжүүлж буй уриалгад талархан зурвас илгээсэн байна. Харин Конор хариуд нь “Өнөөдөр би хувиасаа 1 сая еврогийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалалтын тоног төхөөрөмжийг бүс нутгийнхаа бүхий л халдвартай тэмцэж буй эмнэлгүүдэд тараах болно” хэмээжээ.
Мөн Дублин хотоос гадна хамгийн хүн ам ихтэй Лейнстер мужийнхаа эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь илгээхээр болжээ. Форбес сэтгүүлийн гаргасан судалгаагаар Конор МакГрегорын 2019 оны нийт хөрөнгө нь 110 сая ам.долларт хүрсэн байна.
Холбоотой мэдээ