Хот агаарын бохирдолд тусгайлан мөнгө зарцуулахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хот агаарын бохирдолд тусгайлан мөнгө зарцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хот агаарын бохирдолд тусгайлан мөнгө зарцуулахгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хот гэж тодорхойлжээ. Харин ОУ-ын www.time.com мэдээллийн сайтаас гаргасан дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний тавд Иран улсын Ахваз, Монгол Улсын Улаанбаатар, Иран улсын Санадаж, Энэтхэг улсын Лудхиана, Пакистаны Күвита хотууд жагссан байна. Энэ нь Монгол Улсын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж, гамшгийн хэмжээнд очсоны илрэл гэж судлаачид үзжээ. Агаарын бохирдлын дагаад хүн амын дундах өвчлөл нэмэгдсэнийг ч эмч онцоллоо. Тухайлбал, сүүлийн жилүүдэд 17-аас доош насныханд амьсгалын замын өвчлөл, дунд насныханд төв мэдрэлийн систем, уушгины үрэвсэл, хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байх юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой байгуулагдсан Цэвэр агаар сан татан буугджээ. Энэ нь иргэдийг утаа бага гардаг сайжруулсан зуухаар хангах ажил зогссон гэсэн үг. Мөн ирэх жилд нийслэлээс агаарын бохирдол бууруулах ажилд тусгайлан мөнгө зарцуулахгүй гэж Н.Батаа орлогч мэдэгдлээ. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хэмжилтээр Толгойт, Зурагт, Амгалан, 100 айл орчимд агаарын бохирдол, тоосжилт, утаа хамгийн их гардаг байна.

Д.УЛАМБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-18 202.70.44.146

зарах гээд мөнгөгүй юм чинь яам юм вэ. Бэлтрэг энхболдын саяхан зурагтаар ярьснаар төр оролцохгүй нэрээр өөрсдөө зайгаа барьж, бүх лай ланчиг ядуурал, нийгмийн завхарлыг ард түмэнд үүрүүлэх гэж байна. ялангуяа нийгэм ийм задгай удирдлагагүй болсон үед төрийн оролцоо тун их хэрэгтэй байна. энхболдын байр сууиар төр хөндий холоос хараад худлаа яриад байх юм бол хувьсгал гарна шүү. ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч байна. харин дээдэс нь энхболдын хэлснээр хоорондоо учраа олохоо байлаа. шунал тачаалаа хянаж чадахаа байлаа. мөргөлдөөн гарахнээ

UTAAGAA ARILGAH TOM ZORILT tavih 2015-11-18 103.229.122.186

ARD TUMNII ERUUL MEND ALTNAAS UNETEI BAYALAG shuudee. Ene hort utaagaar bugd adilhan amisgalj baigaa . End ER EM, HUGSHIN ZALUU, NAM EVSEL LAM HAR BAYAN YADUU bugd adilhan ugaartaj baigaa shuudee. Utaa geh niitiin eruul mendiin daisantai hamtdaa temtsen arilgah tsag boljee.

Мгл 2015-11-18 150.129.141.182

Хорин саяын залилантай , арван жил авсан эмэгтэйчууд шорондоо улдэж байхад , цэвэр агаар сангын тэрбумын хэрэгтнууд нэг жил суугаад л оршоогдчихож байгаа нь манангын бодлого уу. Хохирлыг нь толуулж ард тумнээ харж узэхээ мартчихаваа уих- н гишуудээ

agaain bohirdol-utaagaa arilgah 2015-11-18 103.229.122.186

Mongol delhiin hamgiin bohir niisleltei baina gedeg mash muuhai baina. Uvchlel ikhsej baina Utaagaa arilgah ni ard tumnii eruul mendiig hamgaalahad tustai yum daa.

Зочин 2015-11-18 103.229.120.100

Зөв, зарлаа гээд шингэрээгүй олон жилийг үдлээ, харин хуссан нь олон доо. Одоо нэг л арга байх, тэр нь нүүрс түлдэг пийшин бүрээс татвар авах хэрэгтэй. Бид бүгд угаар, хар тугалга, азотын хүчлээр уушиг зүрх, хамаг эрхтнээ хордуулж байна. Үр удмаараа мутацид орж байгаа шүү

Зочин 2015-11-18 59.153.114.86

yeee teneg avgai vee hudlaa baatar boloh gej goriloo yu boli boli ichij uh

Agaarin boxirdol sudlaach 2015-11-18 103.9.90.194

Xezeenii Delxiin Eruul Mendiin Baiguulagiin medee yariad bnaa? WHO-s 2014 ond gargasn medeenii daguu bol Mongol 8d orsn bn. http://www.theguardian.com/news/datablog/2015/jun/24/air-pollution-delhi-is-dirty-but-how-do-other-cities-fare Gxde Ulaanbaatariin xuvid bol xamgiin ix agaariin boxirdoltoi exnii 10d oroogu bn. ( http://www.businessinsider.com/these-are-the-cities-with-the-worst-air-pollution-in-the-world-2015-9 ) Ulaanbaatar Iranii Ahwaz xotiin daraa orson chin bur 2011 onii sudalgaa. ( http://science.time.com/2011/09/27/the-10-most-air-polluted-cities-in-the-world/ ) Jooxon tsag uyee medersen yum bichmeer yum! Xotsrogdson sudalgaa xereglej baij oiriin jiluuded iim tiim bn gj xelxeesee, irgeded xudal medeelel tugeexeesee icheech.