УИХ хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна | News.MN

УИХ хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

УИХ хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

УИХ  хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 202.126.88.40

Koronogoos aij baisan ger bvl bolowch hvv nohor aaw geh met hvmvvsn irwel bayrlag vneheer demjij bn

Avatar

21 2020-03-26 202.126.89.12

Haha ugaasaa ajilgui hden baagii ta nariig yaj baigaa n ard tumend hamagui odoo buur tsahimaar haha

Avatar

ЗОЧИН 2020-03-26 202.21.126.30

ИХ ХУРЛЫН ДАРГА МАНАЙ УЛСАД КОРОНАВИРУС ЭРЧИМТЭЙ ТАРХАЛТТАЙ БАЙГАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГААЮМ БАЙНА. ЭСХҮЛ ГИШҮҮД НЬ ХАЛДВАР ТАРХСАН ОРНУУДААР ДОНШУУЧЛААД ИРСЭН ЮМ БАЙНА. ТҮҮННЭС БИШ МАСКАА ЗҮҮГЭЭД ХУРАЛДААД АСУУДЛАА ШИЙДЭХ ЁСТОЙ.ДООД ШАТНЫ ШҮҮХҮҮД ХАЛДВАР ХАМГААЛЛАА ХЭРЭГЖҮҮЛЭЭД АЖИЛЛАЖ БАЙХАД ДЭЭД ШҮҮХ НЬ ТАГ ЗОГСЛОО.

Avatar

Дондог 2020-03-26 202.21.104.2

УИХ-ын дарга бас сийрэг толгойтой хурдтай нөхөр байна шүү. Ингэж байж дэлхийн улсуудаас өрсөхвийдээ кк. болж байна

Avatar

Зочин 2020-03-26 63.246.128.43

Занданшатар гэж Баттулгын тэмбүүний алчуур сонгуулиа хойшлуулахаар боллоо гээд хэл дээ. Ард би дагаж баясмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж