Covid-19-ийн халдвар авсан тамирчин бүрэн эдгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн халдвар авсан тамирчин бүрэн эдгэжээ

Covid-19-ийн халдвар авсан тамирчин бүрэн эдгэжээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд энэ сарын эхээр шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.03.25/ түүний агент Брэд Галли “Вуд бүрэн эдгэрсэн. Бие нь сайн байгаа” хэмээн Детройт хотын WXYZ News хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Кристиан Вудын хувьд энэ сарын 8-нд Юта Жазз багтай хийсэн тоглолтонд NBA-ийн анхны covid-19-ийн халдвар авсан тоглогч болох Руди Гоберийн эсрэг тоглож 30 оноо 11 самбараас бөмбөг авалт хийсэн. Гэвч баг нь хожигдож, өөрөө covid-19-ийн халдвар авсан юм. Харин NBA-ийн анхны халдвар авсан тоглогч Руди Гоберийн амтлах, үнэрлэх чадвар муудаж байгаа тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Түүнээс гадна Английн хөлбөмбөгийн Челси багийн шинэ коронавирусийн халдвар авсан тоглогч Каллум Хадсон-Одоин бие эрс сайжирч, гэртээ бэлтгэл хийж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж