Путин иргэд, ААН-үүдээ дэмжих шийдвэрүүдээ танилцууллаа | News.MN

Путин иргэд, ААН-үүдээ дэмжих шийдвэрүүдээ танилцууллаа

Путин иргэд, ААН-үүдээ дэмжих шийдвэрүүдээ танилцууллаа

Путин иргэд, ААН-үүдээ дэмжих шийдвэрүүдээ танилцууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх оронд нь шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт эрчимжиж эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр /2020.03.25/ ард иргэдтэйгээ телевизийн эфирээр шууд уулзаж, цар тахлын хямралын үед авах арга хэмжээ, ард иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжих санал, шийдвэрүүдээ танилцуулжээ.

Мөн энэ үеэр ирэх сарын 22-нд болох байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулж байгаагаа зарласан байна. Үндсэн хуульд оруулах гол нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгааргүй болгох асуудал байсан юм.

Тэрбээр бусад улс орнуудад шиг хатуу чанд хорио цээрийн дэглэм баримтлахгүй гэдгийг онцлоод, улсаас гаргаж буй бүхий л зөвлөмжүүдийг заавал даган мөрдөж, өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай бөгөөд сахилга баттай байхыг хүсчээ. Тус улсад нэг хоногийн дотор 163 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.03.26/ 658 болсон ба нас барагсдын тоо гурав болсон байна.

Путин дараах шийдвэрүүдийг танилцуулав. Үүнд:

  • Гуравдугаар сарын 30-аас долоо хоногийн хугацаанд эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүрээс бусад бүх байгууллагуудыг амрааж, ирэх долоо хоногийг бүхэлд нь бүх нийтийн амралтын өдөр болгох.
  • Дээрх хугацаанд ард иргэдийнхээ цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалах.
  • 0-3 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд хүүхдийн тоогоор 5000 рубль гурван сарын турш олгох.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг зургаан сараар хойшлуулах.
  • Хөрөнгийн гадагшлах урсгалтай тэмцэхийн тулд Оросоос гарч буй бүх хүү, ногдол ашгийн төлбөрийг одоогийн 2% -аас дээш 15% болгохыг санал болгов.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ортуулахын тулд сард 12,130 рубль (153 доллар) болгож нэмэгдүүлэхийг санал болгов.
  • 1 сая рублиас дээш хадгаламжийн хүүнд татвар ногдуулах санал гаргав.
  • Мөн тэрбээр нийгмийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг залуу үеийнхнийг дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: ВВС 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 202.21.108.252

Манай эргүү гурван дагз Монголоо бүүр сүйрүүллээ.

Avatar

Зочин 2020-03-26 202.9.40.47

манай 2 хоосон толгой омссон зууснийг нь дуурайхаас оор юу ч чадахгуй

Avatar

РАВДАН 2020-03-26 66.181.161.101

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИНЫ АЛДАР БАДРАГ.

Avatar

Ууу 2020-03-26 203.91.115.54

МОНГОЛД ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООЖ Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИЁ.НАМЫН НӨЛӨӨНӨӨС ГАРЬЯ МОНГОЛ ЯЛНА ЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЬЁ

Avatar

Зочин 2020-03-26 202.21.108.170

solior dagz miji

Avatar

Зочин 2020-03-26 124.41.67.231

БАТТУЛГА гуай солиороод байгаарай

Avatar

Зочин 2020-03-26 192.82.71.140

1 сая рублиас дээш хадгаламжийн хүүнд татвар ногдуулах санал гаргав. Монголд харин

Avatar

Зочин 2020-03-26 103.26.193.138

Манайх 20 саяас дээш татвартай билүү

Avatar

Зочин 2020-03-26 202.131.251.109

100 саяаас дээ гэсэн чинь УИХ-ын гишүүд нь хүүхдийн мөнгөнөөс бас ав гэсэн юм болов уу даа. Манайх бүгд татвартай шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-26 202.131.245.243

Ертөнцийг захирагч Путины алдар бадраг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж