"Их 7" коронавирустэй тэмцэхэд 71 тэрбум фунт стерлинг хандивлана

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

"Их 7" коронавирустэй тэмцэхэд 71 тэрбум фунт стерлинг хандивлана

"Их 7" коронавирустэй тэмцэхэд 71 тэрбум фунт стерлинг хандивлана

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 198 оронд бүртгэгдэж, 400 мянга давсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна. Тус байгууллагын анхааруулж буйгаар, covid-19 халдвар маш эрчимтэй тархаж байгаа ажээ. Тодруулбал, хоёрхон хоногийн өмнө covid-19 –ийн халдварын тохиолдол 300 мянгад хүрч байсан бол өнөөдөр /2020.03.26/ 08.50 цагийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 468644 болж өсчээ. Харин халдвар авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн хүмүүсийн тоо 114218 болсон бол коронавирусийн улмаас нас барсан иргэдийн 21191 –д хүрлээ.

ДЭМБ-ийн мэдээлж буйгаар, БНХАУ-д  нийт covid-19 тохиолдол 81285 бүртгэгдсэн бол Италид 74386 , АНУ-д 65797, Испанид 49515, Германд 37323 тохиолдол бүртгэгдсэн бол 24 цагийн байдлаар буюу өнгөрсөн шөнө БНХАУ-д 67,  Италид  5210, АНУ-д 10 941, Испанид 7457, Германд 4332, Иранд 2206, Францад 2929 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Коронавирусийн халдвар Европт эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор Их-7 бүлгийн улс орнууд 71 тэрбум фунт стерлингийн санхүүгийн тусламжийг ДЭМБ-д үзүүлэхээр болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж