Маргааш цахимаар газар өмчлүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Маргааш цахимаар газар өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Маргааш цахимаар газар өмчлүүлнэ

Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон билээ. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болжээ.

Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл маргааш 11.00 цагт эхлэх гэж байна. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг маргааш танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MN сайтаар орж бүртгүүлнэ.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ардчилалаар баяжсан АН МАН МАХН-ы луйварчид 2015-11-18 103.26.194.138

санамсаргүй бүртгүүлчихсэн чинь аз таарч сонгогдоод авсан газраа очоод үзсэн чинь газрын мухар хүн амьдархааргүй газрууд байсан байлгүй дээ. христийнхэн хотын төвд аль сайхан том газруудад сүмээ бариад байдаг ,ард иргэд сүнс ч тоож явахааргүй газар дээр алалцуулаад байдаг энэ нийгэм үү , ардчилал Монголчуудын сонгох зам биш байна.