Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.18/ өргөн барилаа.

Нийслэлээс 600 км-ээс хол алслагдсан /Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд/ аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлж, 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Л.Болд, Д.Ганбат, Я.Содбаатар, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол нар санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Үүнд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна.

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10,8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх 8 аймгийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжсэнээр орон нутаг дахь бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Буд 2015-11-18 122.201.25.46

НӨАТатвараа буулгах хэрэгтэй. НӨАТ - ийн босгыг 1 тэр бумаас дээш болгох нь зөв.Жижиг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ үнэхээр дарамттай байна. Мөн заавал нягтлан авах хэрэгтэй. Яагаад гэвэл тайлан баланс гаргах. Үүнийг жижиг газруудад лагуу, ширээ сандлын тоогоор нь гэх мэт тогтсон нэг татвар аваад тайлан балансгүй явж болдоггүй юм уу. Үүний оронд ажиллагсадынхаа НДШимтгэлийг нуулгүй төлөөд явбал улсдаа ч, жижиг ядарсан безнес эрхлэгчдээ ч ашигтай.

с 2015-11-18 112.72.11.67

за болж байна

Зочин 2015-11-18 122.201.24.219

Ийм төрлийн татварын хөнгөлөлт яагаад үр дүнгүй вэ гэхээр томоохон компаниуд, эсхүл эрх мэдэлтэй зарим хүн маш өндөр ашиг олох бизнес эсхүл шахааны бизнесээ ийм өндөр хөнгөлөлттэй, алслагдмал, нуугдмал, хүний анхаарлын гадна байдаг компаниар дамжуулж МӨНГӨӨ УГААДАГ юм аа. Монголын татвар тэртэй тэргүй бага шүү дээ. Ашгийн 10 хувь. Хэрэв ийм өөрчлөлтүүд ороод байвал энэ төсөв, төр 2-ын хэрэг байна уу. Хэрэв АН-ын мөрийн хөтөлбөрийг сөргүүлэн тавьж байгаа бол Сонгогчиддоо үнэн мөнөөр нь танилцуулаач дээ.

БҮХ АРД ИРГЭД 2015-11-18 182.160.32.112

БҮХ АЙМГӨӨ ОРУУЛААЧЭЭ. БИТГИЙ ӨӨРИЙН ҮЗЛЭЭР АСУУДАЛД ХАНД. ӨМНӨГОВЬ ДОРНОГОВЬ ЗАМЫН ҮҮД ГЭЭД 600-700 ГАРУЙД АЛСЛАГДСАН АЙМАГ Б.А ШДЭЭ

нэг нь нийтийн толоо .. нийт нь 2015-11-18 202.179.20.67

Нэгний толоо тойргоо цэвэрлэж байхаар 66.000 жижигийгээ бугдийн нь харж узээчээ.!!

Зочин 2015-11-18 103.57.92.247

Татварын хуулийг элдэв лоббигоор зэрэмдэг болгодог зарчмаа эх орноо бодоод болиоч. энэ хязгаарлалтууд чинь ямар ч үр дүн өгөхгүй. ЗАсгийн газарт энэ төслөө барих хэрэгтэй. Учир мэдэх хүмүүс л баЙХ ЮМ. Татварын орчин, татварын алба ингээд нэр мөр энэ 4 жил жинхэнээрээ амьсгал хураав. Сэхтлээ удна даа

Иргэн 2015-11-18 202.131.230.221

Мэдээ чинь буруу байна уу? Эсхүл үнэхээр хуулийн төсөл нь ингэж гарсан юм уу? Дараах өгүүлбэрээ эргэж унш даа. "... Үүнд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна... "

Зочин 2015-11-18 112.72.11.101

tatvariin urtei olon jil bolson aj ahuin negjvvdiig urshuuh talaas ni huuli batalaach.nuusan niig urshuusun hernee il tailagnaad tulj chadahgvi bgaag ni urshuuhgvi yum.

Ganaa 2015-11-18 27.123.214.2

Oron nutag hugjihud heregtei sanal baihshig bna