
Найруулагч Phillio Noyce-ийн бүтээл “Salt” хэмээх адал явдалт уран сайхны кино Холливуудад мэндлээд удаагүй байна. Тус кино нь АНУ-д энэ сарын 23-нд нээлтээ хийсэн бөгөөд удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны гол дүрд Холливуудын үзэгслэнт бүсгүйчүүдийн нэг Angelina Jolie болон жүжигчин Live Schreiber, Chiwetel Ejiofor нар тогложээ. Тус киноны гол дүрд Angelina Jolie Оросын тагнуулч Evelyn Salt-ийн дүрд тоглодог бөгөөд Salt нь Америкийн тагнуулын ерөнхий газарт ажиллан Оросын дээд удирдлагаас өгсөн даалгаварыг гүйцэтгэх зорилготой тагнуулч эмэгтэй юм. Тус кино нь наймдугаар сарын 6-наас эхлэн “Өргөө” кино театрт гарч эхлэх юм байна.
М.Урин