"Бид иргэдээ урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамруулна" | News.MN

"Бид иргэдээ урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамруулна"

"Бид иргэдээ урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамруулна"

"Бид иргэдээ урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамруулна"

 УИХ дахь МАН-ын бүлгийн  ажлын албаны дарга, МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.


-МАН-ын 2020 онд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар асуухаас өмнө 2016 оны мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийг асууя. Танай намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?

-Манай намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 83 хувьтай хангагдаж байна. 2012 онд дампуурлаа зарлах гэж  байсан эдийн засаг өнөөдөр 7 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 8.2 их наяд төгрөгийн өрийг төллөө. Гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэсэн. Төмөр замаа өөрсдөө тавьж байна. “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолой”–н томоохон төслийг эхлүүллээ. Мөн өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог боллоо. Бага тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг багасасан, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан зэрэг бодит үр дүнг олон нийт харж байгаа байх.

 –2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Танай намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа  хэр их цаг хугацааг зарцуулав?

-2016 онд МАН сонгуульд ялалт байгуулж эрх баригч нам болсныхоо маргааш өдрөөс эхлэн дараагийн сонгуульд орохдоо ямар мөрийн хөтөлбөртэй орох вэ гэдгийг судлаж эхэлсэн. Мөрийн хөтөлбөр боловсруулах үндсэн ажил “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичиг боловсруулж эхэлсэн цаг  үеэс эхлэлтэй. 2016 онд намын  мөрийн хөтөлбөр 316 заалттай байсан бол энэ удаа 700 орчим заалттай нэлээд нүсэр болсон.

Энэ жилийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу байх бол. Нийгмийн даатгал төлдөг иргэдээ байртай болгож, зээлийн хүүг бууруулах талаар  тусгасан гэсэн үү?

-Мөрийн хөтөлбөр бүхэлдээ иргэн, хүн рүүгээ чиглэсэн. Үндсэндээ бага, дунд орлоготой иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг юм. Нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдээ нэмэгдүүлэх явдал нь өнөөдөр манай улсын хамгийн чухал асуудал болоод байна.  Аливаа орны дундаж давхарга нь  тэлж байж нийгэм тогтвортой хөгждөг.

Хоёрдугаарт, “Хуримтлалын нэгдсэн сан” гэсэн шинэ ойлголтыг хөтөлбөртөө оруулсан. Нийгмийн даатгалаа төлдөг иргэн бүр байр авахдаа урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ сангаар гаргуулах боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд хамрагдаж байр авахад урьдчилгаа төлбөр төлөхгүй байхаар тооцоолсон. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөр аудитаар хянагдаж батлагдаж гарсны дараа нь илүү нарийвчлан ярих боломжтой.

Намуудын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт болж хувирсан гэх шүүмжлэл ч их бий. Мөрийн хөтөлбөртөө тусгахад баримталсан гол зарчим нь юу байв?

-Юуны түрүүнд бид иргэдээ сонсох, иргэдийн санал, хүсэлт дээр тулгуурлах зарчмыг баримталсан. Манай намын хөтөлбөрт иргэд, олон нийт, төрийн байгууллагаас  ирүүлсэн нийт 933301 санал хүсэлтийг тусгасан. Хоёрдугаарт,  мөрийн хөтөлбөр үнэн бодитой байх ёстой. Өөрөөр хэлбэл, популист хоосон амлалт байх ёсгүй гэдэг зарчмыг баримталсан.   Гуравдугаарт, баримталсан зарчим бол  эрх ашиг нь орхигдсон нэг ч иргэн байх ёсгүй. 

Дөрөвдүгээрт, иргэдэд хамгийн түрүүнд тулгамдсан асуудлыг шийдэх асуудлыг гол болгосон.  Эхний ээлжинд аль болох олон иргэдийг орон сууцтай болгохоор тусгасан. Шийдэл олсон байгаа. Мөн иргэдээ ажилтай, орлоготой болгоход эдийн засгийн цогц төслүүдийг хэрэгжүүлнэ. Цалингийн хэмжээг нэлээн боломжийн түвшинд нэмэгдүүлнэ. Халамжийн бодлогоос аль болох зайлсхийх бодлого баримталж боловсруулсан.

Тавдугаарт, мөрийн хөтөлбөр шинжлэх ухаан, судалгаанд суурилах зарчмыг тусгасан. ”Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичиг боловсруулахад нийт 1500 гаруй эрдэмтэд судлаачдын санал бодлыг нэгтгэсэн байдаг.

 Зургадугаарт, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд бэлэн байх зарчим. Ковид-19 дэлхий дахинд тархалтын байдал улам нэмэгдэж байна. Энэ эрсдэлийг сайн тооцож үзэх ёстой. Ардчилсан нам эрх барьж байхдаа тавьсан их хэмжээний өр ирэх дөрвөн жилд төлөгдөх ёстой. Энэ том сорилтыг бид тооцож хөтөлбөрөө боловсруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 103.229.122.226

АН болон бусад намууд цалинг л их нэмнэ гэж дуулиан үүсгээд байх юм Цалин нэмээд байвал юмны үнэ л зэрэг өсдөггийг бид 30 жил мэдэгч байна Тэгээд бас АН-ынхны үёд тавьсан их өр дарахад дараа 5 жилийн жил бүр 0,8-1,0 тэрбум доллорыг хүүгийн хамт төлөх шаардлагатай юм байна Цалин нэмэхдээ биш үр ашигтэй төсөл хэрэгжүүлж хүмүүсийг хөдөлмөрт өргөнөөр татан оруулж байж л улс орны байдал сайжрана Үүнийг хийх царай эднүүдэд байгаа юм уу даа

Avatar

зочин 2020-03-26 103.229.122.226

МАН боловсон хүчин харьцангуй сайн тэдний ихэнх нь зөв сэтгэдэг сайн судалж байгаад боломжийн зүйлүүд сонгуулийн хөтөлбөртөө тусгачихдаг түүнийгээ хэрэгжүүлэх талаар нилээд идэвхтэй ажиллачихдаг гэж боддог шүү Ямар ч гэсэн ардчилсан нам шиг баахан худлаа амлаад маргаашнаас нь гадаадаас үлэмж зээл авч үр ашиггүй төсөлд зарцуулан улс орноо олон их наядын өрөнд оруулахгүй элдэв төсөл нэрээр улсын хөрөнгийг үрэн таран хийж үр ашиггүй зарцуулаагүй

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.108

Наиуудын албан тушаалын томилгоо тэр тусмаа ардын намын томилгоо танил тал ах дүүс цүнх баригч даргын нуа сонгуульд ажилсан. Гм ямарч мэргэжил чадвар хараагүй туйлын сул шудрага бус явж ирсн шүү

Avatar

Ц.Саранчимэг. 2020-03-26 203.91.115.50

Улс орныхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар зүйлжэр анхаарал тавих талаархи асуудалууд яагаад хөндөгдөхгүй хоцрогдоод байна .вэ?.бид.энэ ипотекийн зээлд ямар журмаар хамрагдаж болох вэ.?

Avatar

Мангар 2020-03-26 59.153.114.25

МАНгар худлаа ярих юм даа ккк

Avatar

irgen 2020-03-26 103.57.94.57

auditaar batlagdahaar ni nariivchilj sudlanaa boditoi sudalgaatai bolson gj naidaj bna

Avatar

1 2020-03-26 66.181.160.63

Haha mongol ylsiin irgen bolj torson iregdiige ingej zowooj tohyyrhaj handaggvi nohoinyyd. Gadaadad baiga mongolchyyd chin hvssende ywj bn uu .ta nar shig nohodiin yasa bylaatsaldah arAg zalinas chin zalhaj sohorch dyysaad ter.odoo ahiad l moroodliin vlgeree saihan zohioj bichij ehelje. Tegeedl nogoo heden hogshichvvl ni ahiadl ta nariiga songono gj naidsaar l …mongol zalyychyyd ene jil zow songolt hiitseeeh bh..hogshin nohod omhiirch vheh tsag ydku irne!!

Avatar

Зочин 2020-03-26 139.5.219.36

ХОШИН ШОГ

Avatar

Зочин 2020-03-26 103.229.122.226

Ямар ч гэсэн Биёлэж болохоор бодит байдалд сайтар дөхүүлсэн түмний санааг зовоож байгаа гол асуудлуудыг шийдэхэд чиглэсэн оюунлаг хүмүүсийг оролцуулан боловсруулсан сайн хөтөлбөр болжээ АН шиг их өр тавиагүй харин өрийн дарамтыг муугүй бууруулсан бүтээн байгуулалт чамлахааргүй хийсэн байна Цалин учиргүй нэмэх зэрэг хүмүүс хуурах популист амлалт өгөөгүй заль мэх гаргаагүй байнаУлс орныг гайгүй аваад явах нам бол МАН шүү дээ Харин УИХ-д хүмүүсээ маш зөв сонгож дэвшүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-26 92.38.148.61

z**l

Avatar

Зочин 2020-03-26 202.70.37.2

4jil tur barihdaa oruulaagui baij dahin moligo unhuuleh ni dee

Avatar

Зочин 2020-03-26 202.21.99.42

МАН ямарч судалгаагүй амаар бурдаг нь мэдэгдэж байна. Ипотекийн шинэ хууль шинэ компани байгуулахгүй л бол эсвэл урьдчилгааг нь засаг даахгүй л юм хэзээ ч биелэгдэхгүй зүйл

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.132

76 suudal uguud uzii. 65 suudal arai l baga yum, huch ni garahgui.

Avatar

Зочин 2020-03-26 64.119.20.200

Одоо та нар төрийн бүх эрх мэдлийг авсан байж ядаж 8% ийн зээлээ бүр тодрулбал яг одоо зогсоосон байгаа шүү дээ, муу нэртэй Ардчил ан Нам амжилттай з/ б 80000 мян айлд ипотекмйн зээл олгосон шүү дээ,

Avatar

Зочин 2020-03-26 192.82.71.198

Hudalch gar.MAN-iin muriin hutulbur 83 huvi Nielsen bol ard tumen Iim yaduu bh uu

Avatar

Зочин 2020-03-26 103.212.118.195

Энэ 4 жилд хийж харуулж чадаагүй байж ирэх 4 жилд гэж худал хэлэхийн хэрэг байна уу, Хэрэгжүүлье гэвэл одоо ч гэсэн хэдэн сарын хугацаа байна ш дээ.

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-03-26 103.57.93.177

Дээрээс нь жанхууг нэн даруй шоронд хийж улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллар, МАНАН-гинхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 10 их наяд долларыг давхар улсын орлого болгож, улс эх орноо хөгжүүлмээр байна!!!.

Avatar

МАНАН-г зайлуулцгаая!!! 2020-03-26 103.57.93.177

УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жануугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болгосноос өөр хийсэн зүйл юу ч байхгүй. УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж 10 тэрбумыг хэмнэх хэрэгтэй байна!!! Дээрээс нь жанхууг нэн даруй

Avatar

ЕР-н сонгуулийг хамтад нь хийе!!! 2020-03-26 103.57.93.177

УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг дөрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн. сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жануугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 4 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болгосноос өөр хийсэн зүйл юу ч байхгүй. УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж 10 тэрбумыг хэмнэх хэрэгтэй байна!!! Дээрээс нь жанхууг нэн дару

Avatar

Овь 2020-03-26 192.82.77.34

Ядахдаа Эрдэнэтдээ очиж гуц нохойд барьдаг мод шиг . Өнгөрсөөн танай нам

Avatar

Зочин 2020-03-26 180.149.93.98

ИЧИЖ ҮХЭЭЧ ЭЭ. ӨНГӨРЧ БУЙ 4 ЖИЛД ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? НҮДНИЙ БУЛАЙ ИЧДЭГГҮЙ ХУДАЛЧ АМЬТАД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж