Үнэгүй үйлчлэх бие засах газрууд төлбөрөө нэмжээ | News.MN

Үнэгүй үйлчлэх бие засах газрууд төлбөрөө нэмжээ

Үнэгүй үйлчлэх бие засах газрууд төлбөрөө нэмжээ

Үнэгүй үйлчлэх бие засах газрууд төлбөрөө нэмжээ

Томоохон зах, худалдааны төвүүдийн бие засах газар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх захирамжийг хотын Засаг дарга гаргасан. Энэ захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн тухайгаа өнгөрөгч долоо хоногт /2020.03.20/ танилцуулсан. Гэвч бодит байдал дээр үнэ төлбөргүй үйлчилж байгаа бие засах газар алга гэх гомдлыг иргэд хэлэх болсон.  Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зах, худалдааны төвүүд бие засах газрын ариун цэвэртээ хэрхэн анхаарч, ариутгал халдваргүйтгэл хийн, иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулж байна вэ гэдгийг сурвалжиллаа.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн бие засах газарт очлоо. Үүдэнд нь ахимаг насны эмэгтэй ариун цэврийн цаас таслан бэлдэж, иргэдээс мөнгө авч сууна. Түүнээс “Хэдэн төгрөг төлөх вэ” гэж асуухад “300 төгрөг” гэв. Яагаад үнэ төлбөргүй үйлчлэхгүй байгаа талаар лавлан асуухад “Энэ бие засах газрыг түрээсэлдэг юм билээ. Би сайн мэдэхгүй. Ажиллуулдаг хүн нь байхгүй байна. Маргаашнаас энэ газар ажиллахаа болих байх” гэлээ.

Бие засах газраар ихэвчлэн эмэгтэйчүүд үйлчлүүлж байлаа. Тэнд үйлчлүүлэхээр 10 орчим эмэгтэй хүлээн зогсчээ. Гэтэл нэг эмэгтэй “Жорлонгийн ус нь бөглөрчихлөө. Үйлчлэгч байна уу” хэмээн бухимдангуй дуугархад үйлчлэгч бүсгүй “Одоо янзлах гэж байна шүү дээ. Та яагаад хүн рүү уурлаад байгаа юм бэ” хэмээн ууртайхан хариулав.

Уг бие засах газарт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж байрлуулахаас гадна шингэн саван, гар ариутгагч тавьжээ. Гэвч нийтийн бие засах газраар үйлчлүүлээд гараа угааж буй хүн цөөн байсан юм.

Нийтийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлж байсан эмэгтэй /нэрээ хэлэхийг хүсээгүй/ “Гадуур ажиллаж буй нийтийн бие засах газрын ариун цэврийн асуудал хүнд шүү дээ. Энэ үед хувь хүний ариун цэврийг сайн сахихад анхаарч байна. Аль болох нийтийн бие засах газраар үйлчлүүлэхгүй байхыг хичээдэг. Зайлшгүй шаардлагаар л хааяа үйлчлүүлдэг” гэлээ.

“Гадуур худалдааны төвөөр явж байхдаа хааяа бие засах газраар нь үйлчлүүлнэ. Зарим газар нь цэвэрхэн дажгүй л байдаг юм. Энэ худалдааны төвийн бие засах газар 300 төгрөгөөр үйлчилдэг болсон байна. Өмнө нь 200 төгрөгөөр үйлчилдэг байсан. Уг нь энэ худалдааны төвөөр үйлчлүүлж, хоол хүнс, өмсөх хувцсаа авч байгаа юм чинь бие засах газар нь үнэ төлбөргүй байж болно шүү дээ.

Зарим бие засах газраар үйлчлүүлэхэд гар угаах шингэн саван ч байхгүй, тавьсан саван нь сэжиг хүрмээр хиртэй харагддаг. Энэ газарт шингэн саван, гар ариутгагч тавьсан байна. Гэхдээ олон хүн гараа ариутгаж, угаадаг учраас хэрэглэхийг боддоггүй” хэмээн үйлчлүүлж буй Б.Баярцэцэг хэлж байв.

“ХҮМҮҮС НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРААР БОЛОВСОН ҮЙЛЧЛҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ”

Энэ үеэр бие засах газрын цэвэрлэгч бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Иргэд нийтийн бие засах газраар хэр боловсон, соёлтой үйлчлүүлж байна вэ?

-Нийтийн бие засах газраар үйлчлүүлж буй иргэд боловсон, соёлтой үйлчлүүлж чаддаггүй ээ. Ялангуяа худалдааны төвөөр үйлчлүүлэгчид “Бид мөнгөө төлж, үйлчлүүлж байна” гээд их дээрэнгүй ханддаг. Жорлонгийн гадуур, дотуур хүнд хөнгөнөөр бие засах нь энүүхэнд. Ер нь хүмүүс нийтийн бие засах газраар цэвэрхэн үйлчлүүлж чаддаггүй.

Би 10 минут болоод л бие засах газар руу ороход бүх жорлон бохир болчихсон байдаг. Ариун цэврийн цаасаа ил задгай хаячихна. Нэг цаг ч цэвэрхэн байдаггүй. Тиймээс заавал үйлчлэгч ажиллаж, тухай бүрт нь цэвэрлэж байх шаардлагатай болдог юм.

-Өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Гадуур хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бие засах газраар цөөн хүн үйлчлүүлж байна. Өмнө нь өдөртөө 100 гаруй хүн үйлчлүүлдэг байсан бол одоо энэ тоо эрс буурсан.

Би өөрөө оюутан. Амралтаараа энэ ажлыг хийдэг. Энэ бие засах газрыг худалдааны төвийн үйлчлэгч нар нь хариуцдаггүй. Цэвэрлэгч, үйлчлэгч нар нь “Цалин бага дээрээс нь ийм бохир юм цэвэрлэхгүй” гээд уурлаад байдаг юм.

-Бие засах газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ?

-Бие засах газрын ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдааны төвийн хяналтын ажилтнууд байнга шалгаж, хянадаг. Өглөө бие засах газраа нээхдээ хоёр талын жорлонгуудаа ариутгачихдаг.

-Яагаад нийтийн бие засах газраа үнэ төлбөртэйгээр ашиглуулж байгаа юм бол. Бие засах газрыг нэг сарын хэдэн төгрөгөөр түрээсэлдэг юм бэ?

-Нэг хэсэг нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу энэ худалдааны төвийн дөрвөн бие засах иргэдэд газар үнэ төлбөргүй үйлчилсэн. Тэгсэн үйлчлэгч нар нь цэвэрлээд ажлаа барахгүй, цалин бага байна гээд больсон юм. Энэ бие засах газрыг нэг сарын хоёр сая төгрөгөөр түрээсэлдэг юм билээ. Одоо хөл хорионы үед түрээсийн мөнгөө ч олж чадахгүй. Дээрээс нь байнгын цэвэрлэгээний бодис, саван, угаалгын нунтаг худалдан авч байна. Өнөөдөр ажиллаад бие засах газраа хаана гэсэн.

БИЕ ЗАСАХ ГАЗРУУД ҮНЭЭ НЭМЖ, 300 ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Дараагаар нь хүнсний томоохон бөөний төв болох “Барс” захыг зорин очлоо. Тус захын нийтийн бие засах газар бас л иргэдэд 300 төгрөгөөр үйлчилж байв. Үйлчлүүлж буй хүмүүс ч олон байлаа. Ихэвчлэн тус төвд худалдаа эрхлэгчид үйлчлүүлж байгаа харагдав.

Жорлонгийн үүдэнд мөнгө хурааж байсан эмэгтэй “Хаа газар ийм үнээр үйлчилж байгаа. Үйлчлүүлэхгүй бол болихгүй юу” гэлээ. Тэрбээр “Бөмбөгөр”, “Нарантуул” гээд томоохон худалдааны төвийн бие засах газрууд бүгд л 300 төгрөгөөр үйлчилж байгаа. Энэ газрыг чинь бас байнга цэвэрлэдэг, хүн ажиллана шүү дээ. Тэр хүмүүс ажилтай орлоготой байхыг бодно. Хүмүүс бие зассаны дараагаар ариутгалын бодисоор гараа тогтмол ариутгаж байна. Бид жорлонгоо жавельоноор өдөр болгон ариутгал хийж, цэвэрлэдэг. Хөл хорио тогтоосон учраас бие засах газраар үйлчлүүлж буй иргэд цөөн болсон. Бид энэ газраа түрээслэдэг. Хоёр цэвэрлэгчээ ээлжээр ажиллуулдаг” гэв.

Иргэдийн хувьд амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаан, ариутгаж байгаа ч биеэс ялгарч буй өтгөн, шингэний замаар COVID-19 халдвар авах эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа.

Энэ талаар өмнө нь Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Хөрсний бохирдол COVID-19 халдвар авахад нөлөөлнө. Аливаа вирус хүний ил задгай хаясан нус, цэрэнд 7-8 хоног агуулагдаж байдаг. Өвлийн хүйтэнд 1-2 сар хүртэлх хугацаанд байх чадвартай. Тийм учраас иргэд ил задгай нус цэрээ битгий хаяарай. Мөн зарим судалгаагаар өтгөн мөрийн зам буюу өвчтэй хүний өтгөнөөр бохирдсон гараараа хоол хүнсээ идэхэд шинэ коронавирусийн халдвар тарж байна. Тийм учраас эрдэмтэн судлаачид гэрийнхээ бие засах суултуурын тагийг хааж, усаа татаад, гараа угаахыг зөвлөе” гэдгийг яриандаа онцлон хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг даргын А/168 захирамжийн дагуу мэргэжлийн хяналтын газраас 57 зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй болгож, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгэсэн гэдгийг албаныхан хэлсэн. Гэвч дээрх 57 үйлчилгээний байгууллагад  багтсан “Алтжин бөмбөгөр”, “Барс” захын бие засах газар төлбөрөө 300 төгрөг болгож нэмжээ.

“ТАВАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ 4 САЯ 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН”

Хог хаягдлын тухай хуулийн 10.2.10 зүйлд заасны дагуу орчны 50 метр хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5 зүйлд заасны дагуу ариун цэврийн өрөөг иргэдэд чөлөөтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар тусгасан байдаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын талаар Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр танилцуулахдаа “Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох тушаал, захирамжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт есөн дүүргийн улсын байцаагчид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянан шалгадаг. Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар сарын 7-ны  А/168 дугаар захирамжтай холбоотойгоор манай байгууллагаас томоохон зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан бие засах газруудад шалгалт хийж, үнэ төлбөргүй үйлчилдэг болгосон. Мөн  эдгээр бие засах газруудын цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд заавар, зөвлөмж өгч ажилласан. Уг шалгалтын явцад ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй хэрэгжүүлэхээс татгалзсан аж ахуй нэгж гараагүй. Тухайн байгууллагын өдөр тутмын ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтэд дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтан хянан ажиллах ёстой.

Хяналт шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж зөрчсөн таван үйлчилгээний газарт нийт 4 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Жишээлбэл, торгууль ногдуулсан үйлчилгээний байгууллагууд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, гадна талбайд нус, цэр ил задгай хаяж, цэвэрлээгүй гэх мэт зөрчлүүдэд арга хэмжээ авч ажилласан. Аж ахуй нэгжүүд, байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээгээ өөрсдөө хийхээс гадна мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд давхар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа” гэдгийг хэлж байсан юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2020-03-30 103.212.119.152

Мөнгөөр үйлчлээд харин сайхан цэвэрхэн байлгах хэрэгтэй ш дээ. Юм л бол үнэгүй юм шаардаад хэрэггүй ээ.

Avatar

Зочин 2020-03-30 139.5.219.169

Бүхнийг зоосны нүхээр хардаг новшийн сэтгэхүйтэй х*******н эрлийзүүдээр дүүрчээ.Үнэгүй аятайхан 00-той газрууд нэлээд бий.Ашиг бодож,мөнгө зүүдлэж байхын оронд сэтгэлгээгээ цэвэрлэ.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.189.101

Хүмүүсээ ОО- д цэвэрхэн бие засч сурах хэрэгтэй байхөө. Хүний хөдөлмөрд хүндэтгэлтэй хандах ядаж нойлын хэрэглэсэн цаасаа хогийн савнд.хийж, усаа.татаж цэвэр боловсон байж Үйлчилгээний ажилтнуудыг хүндлэх хэрэгтэй биз дээ.

Avatar

Zochin 2020-03-30 103.26.194.197

Bugdiig n unetei bolgoochee. Munguu tuluud tseverhen 00 d Ard tumen ormoor baina sh dee

Avatar

Zochin 2020-03-30 202.126.88.53

Hunii b**s sheesiig yagaad unegui tseverlene gej arai bishee.ger horoolold tuviin bohir tsevert holboogui..teguul unegui b**s shees tseverleh hunee olood uguul unegui bolgii.avch bgaa mungiig ter humuus uursduu avch oo tsaas unertuulegch ugaagch bodis damsk bugdiig avch butsaagaad heregtseeg ni hangaad l ya j bgaa

Avatar

Иргэн 2020-03-30 103.26.194.202

ХОТЫН ДАРГА МААНЬ ОО-ын өрөөний үнэ төлбөрөөс АРАЙ өөр томхон ажил хиймээр байхийн. Ер нь үнэгүй юм чанаргүй л байж таарна шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-30 150.129.142.34

Шүүмжлээд байгаа улсууд нэг өдөр үнэгүй үйлчилээд цэвэрлэгээ хийгээд үзээч.Мөнгөтэй байх нь зөв.

Avatar

зочин 2020-03-30 64.119.24.162

энэ хороололын байрнуудын дундах грашийн хойно урдуур нь битүү баас шээс хог н**ш чихээстэй байх юм.мѳн ч олон жил болж бна.дулааны улирал эхлээд ирэхээр явахын аргагүй ѳмхий үнэртэн.хѳрсний бохирдол их жэмжээгээр байх бололтой.энэ халдварт ѳвчин иймэрхүү газруудаас дамжиж тархаж болзошгүй.үүнийг цэвэрлэж аритгах ёстой биш үү?ариутгал хийж бна гээд машин зам дагуу цацаад ямар ч үр дүнгүй юм биш үү?хогын цэг болсон грашуудын ар тал урд талыг цэвэрлэж ариутгалын бодисоо цацвал тэр халдварт ѳвчин т

Avatar

zochin 2020-03-30 66.181.188.132

suultuurtai jorlon hereggui ee, gishguurtei jorlon ni deer, ariun tsevriin huvid hamaagui deer, hyatadad ih bdag daa manaihan medne ee, tseverlehed amarhan eldev haldvart uvchin ih garch baigaa ene ued yaltchguia heregtei

Avatar

зочин 13 2020-03-30 202.9.46.170

БАНКУУД ИРГЭДЭД ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ХЭРНЭЭ ЖОРЛОНГОО ТҮГЖЭЭТЭЙ БАЙЛГАДАГ ИРГЭД УДААН ХУГАЦААГААР ДУГААРЛАЖ СУУДАГ УУЛ НЬ ТӨЛБӨРТЭЙ ЧБАЙ ЖОРЛОНТОЙ БАЙХЫГ Л ШААРДМААР БАЙГАА ЮМ ,,,ЦЭВЭР САЙХАН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛХАД САЙН ЦАЛИНТАЙ ҮЙЛЧЛЭГЧ САВАГ ГАР УГААГЧ ХАЛУУНААР ҮЛЭЭГЧ БУСАД ЦЭВЭРЛЭГЭЭ АРЧИЛГААНЫ МАТЕРИАЛ УСНЫ ҮНЭ ГЭЭД СҮРХИЙЛ ЗАРДАЛ ГАРДАГ ЮМЛДАА ЗАРИМ ГАЗАР ӨНДӨРНАСТАН БАГА ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙ БИЕ МУУТАЙ ИРГЭДЭД ҮНЭГҮЙ Л ҮЙЛЧИЛДЭГДЭЭ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-30 202.9.46.170

батүүл анх жорлонгийн асуудалд оролцож бүх газарууд үнэгүй үйлчилхийг шаардсан захирамж гаргаж байлаа ,,,ихэнх газарууд жорлонгооо цоожлоод авсан УДАХГҮЙ БАТҮҮЛ АЛДААГАА ОЙЛГООД ЗАХИРАМЖАА ЦУЦАЛСАН,,БАТ ҮҮЛИЙН САЙН ТАЛ НЬ АЛДААТАЙ ЗАХИРАМЖАА ШУУД ЦУЦАЛДАГ БАЙСАН ЮМ ,,ХОТЫН ДАРГА ЖААЛХҮҮ НЭЭГ ИХ СҮРХИЙ МУНДАГ ДАРГА БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД ХОИГЛОСОН ШИЙДВЭР ГАГРАГХ ИХ ДУРТАЙ БАЙГАА ,,ДЭНДҮҮ ЖИЖИГ АСУУДАЛРУУ ДАВХИЖ ОРООД БАЙГАА НЬ ХИЙХ АЖЛАА ОЙЛГОХГҮЙ ТОМ АЖЛУУДААСАА ТОЙРООД ЯВААД БАЙНА ГЭСЭН ҮГ,,,

Avatar

зочин 2020-03-30 64.119.27.106

ХЭЗЭЭ ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛСИЙН. НЭГ Ч ТИЙМ ГАЗАР МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА.
НЭГ Ч ТИЙМ ГАЗАР ХАРААГҮЙ ҮЗЭЭГҮЙ. НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРУУД МАШ ЗАВААН
БАЙДГИЙГ Л МЭДЭХ ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-30 43.250.126.130

Дүнжингарав л үнэгүй 00 той арай цэвэрхэн юм даа.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.180.177

БИД АМЬТНЫ ГАРАЛААСАА САЛААГҮЙ АРД ТҮМЭН ГЭДГЭЭ ОЙЛГОЖ АВДАА !!! ӨЛСӨЖ ЗОВЖ ҮЗЭЭГҮЙН МУУ ТАЛ НЬ ЭНЭ ШҮҮ. ОРШИХ ДҮРЭМЭЭ ОЙЛГОДОГ ХҮН БУСАД ХҮНД АЯ ТУХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БАЙНГА БОДОЖ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛНА.

Avatar

Иргэн 2020-03-30 202.21.118.138

Үйлчлүүлэгчид өөрсдөө зөв боловсон бие засаж сурмаар байгаа юм даа. Бусдын хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй, үнэгүй байх тусам даварна, доромжилно

Avatar

Zaisan Hill 2020-03-30 122.201.31.71

Yaduu golognuudee. Zaisan Hill-n 00 orj uzsnu. Bogsoo yavj bayarluultsgaa. 00 gej tiim bdgin matruuda. Buduun targan naimachin hodoogiin ork lalruud l zavaanaara mongoo ogood gaduur n saridag gazar bombogor ntrd bdg bh . n**** buzruud.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.180.177

Тархи нь хямд бн

Avatar

Зочин 2020-03-30 202.70.34.70

100 төгрөг өгөөд аятайхан бааж шээж чадахгүй заяагүй амьтад. Яаж амьд явдаг юм болоо? Үнэгүй бол бүр алж өгнөв Нээрээ зовлон юмаа энэь монголчууд

Avatar

Х.Батсайхан иргэн 2020-03-30 202.131.244.210

барс худалдааны төвийг 3 саяаар торгууль тавиачээ МХЁГ ажилаа хийгээрэй

Avatar

zochin 2020-03-30 202.9.46.84

Hvchit shonhorin 00 gj bas tulbur abdag gazar bn bohir zabaan

Avatar

Дорж 2020-03-30 64.119.20.200

Зөв биеэ засч мөд сурахгүй хүмүүс дээ, маш бүдүүлэг ийм байхад яаж үнэгүй болхов, бага ч гэсэн төлбөртэй байж ядаж цэвэрлэгээны мат, ажлын хөлс өө тооцох хэрэгтэй.

Avatar

Би 2020-03-30 66.181.180.177

Харинч үнтэй болгох хэрэгтэй бүүр их үнтэй болго 500 юмуу 1000 төгрөгав. Тэгвэл цэвэр нийтийн 00 той болно

Avatar

Зочин 2020-03-30 122.201.31.71

tegvel mongo tolsondoo uurlaad bur l zavaarna da. gaduur n baaj maagaad haha zavaarsin

Avatar

Үйлчлүүлэгч 2020-03-30 202.9.40.177

Үнэтэй учраас хүмүүс гудамжинд хаа явсан газраа бие засаж орчинг бохирдуулаад байна.

Avatar

Зочин 2020-03-30 180.149.93.98

үнэгүй 00 хотын хаана ч байхгүйв яваад үзээрэй

Avatar

Зочин 2020-03-30 202.70.34.38

Байна даа. гранд плаза үнэгүй л байнадаг

Avatar

Зочин 2020-03-30 223.24.60.3

Олон улсын Чингэс хаан нисэх буудлын ОО маш муу, үүнийгээ сайжруулаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж