Цар тахал болоод буй Covid-19-ийн халдвараар 196 орны 410 мянга гаруй хүн өвчилсөн юм. Үүнд спортын одод ч багтаж байгаа. Энэ өвчнөөр өвчилсөн алдартай сагсчид, хөлбөмбөгчдийн олонх нь гэртээ тусгаарлагдаж хувиараа эмчилгээ хийлгэж байна. Тамирчидтай ойр байсан хүмүүсийг бүгдийг нь тусгаарлалтад авчээ. Зарим тамирчид энэ халдварт өвчнөөр өвчилснөөр хэзээ ч мэдэрч байгаагүй аймшигтай өвдөлтийг мэдэрснээ ярьсан бол зарим нь хоолны амт мэдрэхгүй байгаа аж. Мөн заримд нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа юм.
ЯМАР АМТТАЙ ХООЛ ИДЭЖ БАЙГААГАА МЭДРЭХГҮЙ БАЙНА
-Анх энэ вирусийн халдвараар өвчилсөн гэдгээ сонсоод нэг хэсэгтээ сандарсан. Харин эмч байдлыг сайн хэлж ойлгуулсны ачаар тайвширсан. Эмчилгээ сайн хийгдэж байна. Миний хувьд айхтар өндөр халуураагүй ч хоол амтлах чадвар муудсан. Ямар амттай хоол идэж байгаагаа ч мэдрэхгүй байна. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт найдаж байна.
Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Францад очоод ирэхдээ уг вирусийн халдвараар өвчилсөн байна. Мөн өөрийн нутгаасаа буцаж ирсний дараах хэвлэлийн хурлын үеэр Covid-19-ийн талаарх асуултад үл тоосон шинж гаргаж байсан бол дараа нь энэ үйлдэлдээ уучлалт гуйсан билээ.
ГОБЕРЫГ БОДОХООР Л УУР ХҮРЭХ ШИГ
-Багийн анд Руди Гобероос халдвар авсан юм шиг байна. Эмч ийм утгатай зүйл хэлсэн. Нэг хэсэгтээ дотор давчдаад маш хэцүү байлаа. Гоберыг бодохоор л уур ч хүрэх шиг. Харин одоо сэтгэл тайвширч байна. Эмчилгээ хэвийн явагдаж байгаа. Удахгүй бүрэн эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байна.
ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ САЙН САХИХ ХЭРЭГТЭЙ
-Бүгд сэрэмжтэй байгаарай. Хөл хорионы дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Бид энэ аюулыг яаж ийж байгаад даван гарч чадна. Миний хувьд биеийн байдал гайгүй байгаа.
ОНОШЛОГДСОНООС ХОЙШ ОГТ ХАЛУУРААГҮЙ, БИЕ САЙН БАЙГАА
-Хэдийгээр халуурах зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч би найз бүсгүйн хамт шинжилгээ өгсөн. Харамсалтай нь, уг аюулт өвчний халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Сандарч тэвдсэн зүйл алга. Яагаад гэвэл оношлогдсоноос хойш огт халуураагүй, бие сайн байгаа. Хөгжөөн дэмжигчдэдээ одоогоор үүнийг л хэлэх байна даа.
ЭНЭ ХАЛДВАРААР ӨВЧИЛНӨ ГЭЖ ОГТ ТӨСӨӨЛӨӨГҮЙ
-Анх халдвартай гэдгээ сонсоод нэг хэсэг шоконд орсон. Энэ халдвараар өвчилнө гэж огт төсөөлөөгүй. Надаас болж олон хүн өвчлөөсэй гэж хүсэхгүй байна. Энэ өвчнийг давж чадна, харин олны шүүмжийг давж гарна гэдэг маш хэцүү.
ХАМАГ БИЕ ШАРХИРЧ, ХҮЧТЭЙ ӨВДСӨН
-Анх маш өндөр халуурсан. Би хүчтэй ханиад хүрлээ л гэж бодсон. Толгой, бие маш их өвдсөн. Тиймээс маргааш өглөө нь эмчид үзүүлтэл “шинжилгээ өг” гэсэн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Шинжилгээ өгөхөөс 2-3 хоногийн өмнө бэлтгэлдээ явж чадаагүй. Яагаад гэвэл бие маш сул байсан. Энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ мэдсэн эхний гурав хоног надад маш хүнд байсан. Усанд орохоор ванны өрөө орох замдаа ухаан алдаж унах дөхсөн. Хамаг бие шархирч, хүчтэй өвдсөн. Амьдралдаа ийм их өвдөлт мэдэрч байгаагүй. Энэ вирус тоглоом биш шүү. Эмчилгээ хийлгэснээс долоо хоногийн дараа бие сайжирсан. Би эрүүл чийрэг биетэй тамирчин хүн. Тэгэхэд ийм аймшигтай өвдөлтийг мэдэрсэн байхад настай хүмүүст ямар хүнд байгаа бол.
ЯМАР Ч ӨВЧИН БАЙСАН ДАВААД Л ГАРНА
-Биеийн байдал гайгүй байна. Сандарсан зүйл алга. Ямар ч өвчин байсан даваад л гарна.
Эх сурвалж: Globo Sporte, Vesti, Sport-express
Холбоотой мэдээ