Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сарын 12-нд Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гаднын буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байлаа. Мөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ.

Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1,9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ.

Улаанбаатар хот аялал жуулчлалын маршрутын төгсгөлийн цэг байдаг. Нисэх буудалд буусан бүх хүн заавал Улаанбаатар хот, Монгол улсын хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдрөөс Улаанбаатар аялал жуулчлалын дундын цэг болж эхэлж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатеринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд руу явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн шинэ ажил , үйлчилгээ эхлүүлчихээд эхний хэдэн өдөр нь шуурхай үйлчлээд хойшдоо назгайрч таарахгүй. Нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналт, хил, гааль, иргэний бүртгэлийн ажилтнууд үйл ажиллагаагаа анхны өдрийнх шигээ байнга эрч хүчтэйгээр явуулах ёстойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин нисэхийнхээ хүнд сурталаа багагах хэрэгтэй. 2015-11-18 43.242.243.244

үзлэг хийж бна гээд өлөн нүдлээд ямар гоё вэ, ямар үнэтэй вэ, гааль уг нь авах ёстойдоо, заа яахав гээд уудлаад үнэрлээд зогсохоо болоичээ.хүний замзуурыг уудлаж заваарахаа ичээч.авилагачид аа

зочин 2015-11-18 43.242.243.244

сайд зоригт зурагаа авах гээд хөдөө миссийнхээ авах гээд явчихсан.гол ажлаа сайд нь харах ёстойдоо

кхх 2015-11-18 202.179.20.67

Эхний 8 гар ирээд буучихсан .. Аривжих болтугай..!!

uuchlaarai 2015-11-18 182.160.39.9

odoo baigaa buudliig shineer zassan yum u shineer bairj baigaa buudliig yariad baigaa yum u??

Зочин 2015-11-18 162.243.198.241

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг сайхан болжээ

Золбоо 2015-11-18 104.131.89.85

“Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлууд үр дүнтэй ажил болжээ

mb 2015-11-18 202.179.11.14

ya n muuhai baigaa ym harin cn dajgui bolson bna alh cn barij uzeegui ymnuud bitgii solior

Нэргүй 2015-11-18 170.75.162.100

Сайхан үр дүнтэй ажил болж дээ одоо гадныхнаас нүүр улайхааргүй болж

Иргэн 2015-11-18 104.131.89.84

Шийдлийн Засгийн газар шийдвэртэй үр дүнтэй ажил хийж байна шүү амжилт

Зочин 2015-11-18 104.131.249.42

Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалт сайхан болжээ

ч 2015-11-18 103.229.120.241

Ишш яасан тааруухан дизайн бээ Хятадын орон нутгиин буудал шиг

Зочин 2015-11-18 202.9.41.46

Хятадын орон нутгаас ирсэн махан толгойтод бол сонин байх л даа

irgen 2015-11-18 212.112.105.206

Mash goyo bolson baina, bayar hurgeye. Dotoodyn buudal ch gesen goyo baikh yostoi. Ter baraa irdeg lenten conveyer ed nartai heseg ali ertnii uyeein hden postertoi aimar baisan. Sain baina

Зочин 2015-11-18 182.160.38.41

Ereenii auto vokzal shig haragdaj baina. Neeh nikel mikel bolson chaavaasdaa. Busad ulsiin aeroportuud modon hiits hosolson bituu hivs, drojoor devssen mayag ruu bugdeeree orood baihad

Зочин 2015-11-18 202.9.41.46

Эрээний буудалуудаар тэнэж явсан махан толгойт уу чи. Чамд никель микель нь ч байхгүй. шүү дуракаа

Зочин 2015-11-18 43.242.242.224

Хуучин буудал угаасаа дотоодын нислэгт ашиглагдана. Тийм учраас хөрөнгө дэмий үрлээ гэж бүү бухимдацгаа. Яахаараа бид Мөрөн, Өлгий нисэх болохоороо ямбий онгоцны буудлаар үйлчлүүлэх ёстой гэж? Дотооддоо ч бас ийм гоё буудлаар дамжиж нисэх сайхан

Зочин 2015-11-18 27.123.214.122

Энэ хүүрд хийх ажил алга уу! Үхсэнээ хийж дахин дахин тийшээ гүйж очоод байгаан бэ! Япончууд энэ ажлыг хийж байгаа юм бишүү, энэ гонжролдсон Балагтай балаггүй барьж л орхино шүү дээ

Зочин 2015-11-18 43.242.242.224

тэнэгээ гайхуулмааргүй бол бүү бич

Зочин 2015-11-18 182.160.38.41

Hun huureer ni duudsan chi uuruu bol uhchiisen har mal baina daa umhii huuree.

Зочин 2015-11-18 202.9.41.46

Хуцна биз чи. Чамд ингэж хийлгэх санаа ч байхгүйшүү дээ махан толгойт минь

Irgen 2015-11-18 110.3.33.154

Uul ni goe boljee! Gehdee ulsaaraa orond orj baij bariulsan buudal nihedhen sariin daraa ashiglaltad oroh gej baihad orhigdoh buudald terbumaar ni mongo hayj urgui zardal gargachihaad bayrlaldaad baigaa ni sonin sanagdaj bainaa.

Зочин 2015-11-18 202.9.41.46

хуцна биз чи. Битгий мэдэмхийр

Jak 2015-11-18 202.131.249.130

Гое болсон байна. яамаа даа,

Demjigch 2015-11-18 49.0.162.39

Zuv shuu uilchilgeenii baiguulga zorchigchdiihaa ay tuhtai baidliig hangah ni. Ajilchid ni bugd l neg neg hananii tsaana uruund suuchihsan.

Зочин 2015-11-18 202.9.40.8

Udahgui ashiglagdahaa bolih buudald ACEM gej 3 honogiin hurliin tuluu terbmaar ni hurungu oruuldag. Ulsiin mungu uildaggui gej unen yum daa

Зочин 2015-11-18 202.9.40.186

yaduu bodoltoi hog we chi

Зочин 2015-11-18 202.9.41.46

Хуцна биз чи. АСЕМ-ийн уулзалтын хөрөнгө нь цаанаасаа гардаг юмаа. Мэдэхгүй байж битгий мэдэмхийрээч дээ. Бүтээн байгуулсан бүгд манайдаа үлдэнэ. Тэгэж хэлэхлээр ойлгох байлгүй чи махан толгойт минь.

GD 2015-11-18 202.9.41.46

Энэ чинь л бидэнд сэтгэл байвал юуг ч амжуулж чадах боломжийг харуулж байна. Сайхан байна. Сайн байна Бүгдэд нь амжилт хүсье БИД ЧАДНАА

Зочин 2015-11-18 43.242.242.224

goyo bolj good

nemo 2015-11-18 122.201.28.10

болж б на баяр хүргэе ЕРӨНХИЙ САЙДАА одоо төсөвдөө хүүхдүүддээ өгөх мөнгөө хасахаа болиулчих хэрэгтэй шүү энэ мөнгө гэр бүлд бас нэмэртэй мөнгө шүү

Зочин 2015-11-18 59.153.115.173

Үнэхээр ядуу эмзэг гэр бүлийнхэнд л өгөх хэрэгтэй шүү. Хавтгайруулж өгч болохгүй ээ

Зочин 2015-11-18 202.9.41.46

Яг үнэн Хавтгайруулаад хэрэггүй

Зочин 2015-11-18 49.0.161.195

гоё бна, баярлалаа

zochin 2015-11-18 37.220.133.161

Gadnii zochidiig huleen abahad sanaa zoboltgui boljee. Daraagiin ajild ny ulam ih amjilt husie.

bayaraa 2015-11-18 202.131.236.158

nice boljee. bayar hurgie