Их Британийн хаан ширээг залгамжлах Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан тухай "BBC" мэдээлжээ. Өдгөө 71 настай ханхүүгийн биеийн байдал тогтвортой, халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Эхнэр Корнволлын гүнгийн ахайтан, 72 настай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Тэд Шотландын Балморал шилтгээнд тусгаарлагдаад байгаа ба хатан хаан Элизабета хүүтэйгээ хамгийн сүүлд энэ сарын 12-нд уулзсан байна. Ханхүү Чарльз гуравдугаар сарын 10-ны өдөр Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакогийн ханхүү Альберттай уулзсан гэх мэдээлэл байгаа ба Альберт ханхүү саяхан халдвар авсан болох нь батлагдсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ