Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо энэ өдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтын явцад 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “ хамтын тэтгэвэр авах эрх үүсэхээс өмнө 15 буюу түүнээс дээш жил хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй”, “гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр”,” эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш” байсан тохиолдолд иргэнд хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн саналын томьёолол нэлээдгүй маргаан дагуулсан юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дээрх заалтууд бодит амьдралд нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Ажлын хэсэг хүлээж авав.

Мөн “энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэнэ” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

2015 оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Мөн малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, 2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаарлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчлан заасан гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

gege 2015-11-18 202.9.41.161

gerleltiin burtgelgvi 25 jil amidarsan hvmvvc yah um bolj bna iim hvmvvc bas bga shde harj vzeech

Зочин 2015-11-18 103.57.92.124

энэ хуулийг эсэргүүцэж өвгөд хөгшид аав ээжээ ах эгчийнхээ эрхэнд халдах ямар хүн муутай хүмүүс ингэж байдаг юм болдоо үнэхээр залуу наснаас өтөл нас хүртэл хамт амьдарч хүмүүс нэгнийхээ тэтгэвэрээс хүртэх нь нээх гай улсад болохгүй л болуу угаасаа ямар нэг хэмжээгээр шимтгэл төлж л тэтгэвэр авч байгаа биз дээ тэгээд ч нэгэн нөгөөгийнхөө мөнгө аваад үхэхээ болино гэж юу байхав хорвоогийн жам тэгж удаж чадаа ч уу өчүүхэн тэтгэвэрээс нь хэдийн л үлдсэн нь аваад баяжих вэ аваад эм эмнэлэг сувилалд л хэрэглээд ч хүрэх үү энэ зөв хууль санаачилсан З Эрдэнэ сайдад баярлаж байна АН ч хүн арддаа хүрч байгаа ард иргэдээ аль болох хүндрэл гаргахгүй гэж тэмцдэг нь энэ бүхний илэрхийлэл миний чиний аав ээж чи өөрөө ч өдөр өдрөөр хөгширч байгаа албан ч бай сайн дурын ч бай татвар төлж л байгаа ш дээ

Irgen 2015-11-18 110.3.33.154

Ene huuli bol hiih baih, oroh garahaa medehgui bolson humuusiin l asuudal bainadaa.

зочин 2015-11-18 112.72.12.1

энд бас нэг но-той асуудал байнаа НаАсааараа ажиллаж ажиллаж тэтгэврээ тогтоолгожчадалгүй нэг хоёр жилийн өмнө бурхны оронд яваад өгөх тохиолдол зөндөө байна Ийм үед үлдсэн нэг нь яах юм бол Тэтгэврийн даатгалд төлсөн мөнгөнөөс нь жаахныг нь ч гэсэн үлдсэнд нь олгох боломжийг энэ хуулинд оруулвал их л шударга зүйл болох нь дамжиггүй шүү

Зочин 2015-11-18 43.242.242.59

Энэ хууль улс оронд хэрэггүй хуулть

Зочин 2015-11-18 43.242.242.59

Бие муутай ханиа үхвэл үхэг гэж боддог болгох нь л дээ. Муухай л юм. Солонгосын кино үзсээр байгаад хүн чанараа алдаж байгаа зарим хүн бол гайгүй тэтгэвэр авдаг хүнээ зориудаар мэдсээр байж цааш нь харуулж мэдэх л юм. Хүмүүсийн ёс суртахууныг муутгах нэг хууль болжээ

Zochin 2015-11-18 150.129.141.172

Ingej balairch uls orniig suiruuleh televlegee hiij suuhaar odoo amid baigaa tetgeverriin humuusiinhee tetgeveriig dorvitoi nembel deer sanagdah yum.nehergui baisan ny hohirdsooor uldeh uu, bas l yalgavarlasan yum boloh nee