Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргажээ | News.MN

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргажээ

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргажээ

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:
“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Эх сурвалж: president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

185 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оогий 2020-03-25 202.9.46.202

Зөв. Шинэ засаг нь баахан халаа сэлгээгээ хийгээд юун вирус болох байлгүй. Аягүй бол УОК, ЭМЯ, эмнэлгийн дарга удирдлагаа солиод балиартаж өгнө, тэр хооронд нь ажил хариуцах хүнгүй, бодлогогүй, тактикгүй, баахан амбицтай юмнууд вирус алдчиж магад. Өвөл болтол сонгуулиа хойшлуулья

Avatar

Эрдэнэцэцэг 2020-03-25 27.123.213.78

Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Тэвчиж болох зардлуудыг багасгаж эдийн засгаа дэмжихэд зарцуулмаар байна. Гар утас, шатахуун, гадаад томилолт, урсгал засвар, техникийн шинэчлэл УИХ-ын г,м Төсвийн тодотгол яаралтай хийх, онцгой үеийн Э/З-ийн төлөвлөгөө боловсруулах ард түмэн , ААН -ээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортоор авдаг хүнсний болон бусад бараа материалыг эх орондоо үйлдвэрлэхэд Засгийн газраас хөрөнгө санхүүгээр дэмжих зэрэг

Avatar

Зочин 2020-03-25 202.21.107.120

Хэрэгтэй хэрэггүй ажилд мөнгө үрж байснаас ирж буй хямралд бэлтгэж мөнгөө зөв зохистой зарцуул. Үүний төлөө төвлөрөлийг дэмжие.

Avatar

Х.Батсайхан иргэн 2020-03-25 64.119.23.151

Ерөнхийлөгч маш сайхан уриалга гаргажээ Ард түмэн минь эв нэгдлээ бататгаж Х. Баттулгыг дэмжие урагшаа

Avatar

Зочин 2020-03-25 192.82.67.193

Танк орж ирнэ гэж айгаад гашуунсухайт рүү төмөр зам тавихыг зогсоохыг дэмжсэн сонгогч ард түмэн өрөвдөлтэй. Төмөр замаар нүүрс тээвэрлэсэн бол өнөөдөр ам доллар 2000 төгрөгтэй тэнцэх байсан. Ард түмэн 17 чингэлэг спирт, төмөр замд алдагдсан 260 сая доллар төрийн өмчийн хувьчлалын блхай гээд бүгдийг мэдсэн атлаа энэ нөхрийг ерөнхийлөгчөөр сонгосон одоо юу хэлэх вэ

Avatar

Иргэн 2020-03-25 202.126.89.43

Авилгын том хэргүүд шийдэгдэхгүй , шийдэгдсэн нь авилга авсан долларын 1% хүрэхгүй хэмжээгээр торгоод хэдхэн жил төрийн албанд ажиллуулахгүй гээд эсвэл хөөн хэлэлцэх хугацаагаар сулагдаад үнэхээр яалтай ч билээ . Ийм сул төртэй байсанаас хурдан сонгууль хийж эрс огцом эргэлт хиймээр байна .

Avatar

иргэн 2020-03-25 66.181.186.252

Хүрэлсүхийн аүчирхэг засаг ч гэх шигэ Тунг нь тааруулж д долоогоочээ

Avatar

Зочин 2020-03-25 64.119.26.30

Короновирус болчимгүй улстөрчдөд санаархлаа хэрэгжүүлэх. улмаар үймээн дэгдээх сайхан далим болж байгаа нь илэрхий байна. Энэ нь Ерөнхийлөгч, хорлонт вирус З.энхболд, Эрдэнэ, Эрдэнэбат нарын улстөрөөс тод томруун харагдаж байна.Энэ аюулт үйлдлүүдийн эцсийн зорилго нь У.Хүрэлсүхийн хүчирхэг Засгийн газрыг унагаж, төр засгийн эрхийг гартаа авах ороллого мөн байна

Avatar

Irgen 2020-03-25 103.229.123.244

Songulig tsahimaar yavuulaya

Avatar

Дарангуйлалд шилжих эхлэл 2020-03-25 150.129.140.175

Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнол эрх чөлөөгөө зүгээр нэг ханиадны шалтгаар авторитар дэглэм лүү яасан нь ч оруулж болохгүй. Ард түмний Сонгох сонгогпох эрхийг бүү хязгаарла

Avatar

ЕР-н сонгуулийг хамтад нь хийе 2020-03-25 103.57.93.177

Чам шиг сэжгийн өмхий төвд тайрдас новшийг үтэр түргэн огцруулж УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг хиймээр байна !!! 17 чингэлэг хятад спиртийг ус болгон хувиргаж ард түмнээ хордуулсан хүнийг Жанхуу гэдэг билүү? Чингис бондын 270 сая доллараар шороо овоолоод дундаас нь мөнгө цавчсан хүнийг Жонхуу гэдэг билүү? Хулгай хийлгэсэн хүмүүсээ гадагшаа зугатаалгасан хүнийг Жан хуа гэдэг билүү? Зам тээврийн яаманд алуурчнаа шургуулаад хүн алуулсан хүнийг Жан Хуй гэдэг билүү? Цааш нь ярихуу,

Avatar

Зочин 2020-03-25 66.181.186.169

76г хурдан зайлуулмаар байхад юун хойшлуулах вэ. МАНгарын гар хөл болоо юу.

Avatar

хүн ёсны зөвлөх 2020-03-25 202.9.46.141

жалга довоос биш бүх ард түмнээсээ сонгосон ерөнхийлөгчөө бүрэн дэмжиж байнав бүү шантар. бид хамтдаа дэмжье

Avatar

Төвд тайрдас жанхуудаа тараасан зөвлөх өө. 2020-03-25 103.57.93.177

ард түмний 20 хувийн цагаан сонголтыг хадам ах путин нь жанхуугийн санал руу уншуулсан!!! Ард түмний сонголтоор гарч ирсэн гэж оркууд балайрахаа больж үз!!!

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.202

Боож үхэх шидмэс хайж байна уу, надаас ав ав, дуртайяа үнэгүй өгье, нэг боловч депрестэй гар далдарч л байга

Avatar

хүн ёсны зөвлөх 2020-03-25 202.9.46.141

сонгуулийг хоошлуулах биш бүр тарааж 76 малыг хурдхан зайлуулж онцгой байдал тогтоож засгийн гаэрыг мөн бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулж ард түмэндээ бүх эрхийг хь өгөх цаг болсон

Avatar

духлаа шаампар 2020-03-25 202.126.89.95

ард түмэнд өгөөд тэгээд хэн удирдана гэсэн үг үү. жоохон ложиктой х** л даа. нийт ард түмнээрээ удирднаа л гээд дайрчихымуу

Avatar

Зочин 2020-03-25 103.212.118.74

Энэ чинь харин овоо бодож сэтгэсэн, бодит байдалд сайн дүн шинжилгээ хийсэн зөв уриалга байна.Бөх хүн гэхэд яах вэ, дажгүй шүү.Гэхдээ дөнгөж эхний алхам гэж найдаж байна.Одоо шууд л ажил хэрэг болго.Намуудыг болон ухнуудыг бүү хар.Тэдний аясыг харвал Монгол сүйрнэ. Шууд зарлиг тушаалаа гарга. Өөрөө сонгосон, тэр хямралын үеийг даван туулах багаа бүрдүүл.Тэдэндээ эрх мэдэл өг. Намуудыг тараа. Тэднийг бүү тэжээ. Чи ард түмнээс сонгогдсон оо сана. Нохойнууд чихгүй толгойлоод байвал УИХ-ыг ч тараа

Avatar

Ц.ЭЛБЭГДОРЖ 2020-03-25 66.181.187.52

ОЙМСНЫ РЕКЛАМАНД ТОГЛОХ ГЭЭД БНА АА ДАА .ТОГЛУУДААД ӨГЧ БОЛНО ШҮҮ.ККК

Avatar

Асуулт 2020-03-25 202.131.245.6

Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдаагүй байхад "Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх" гэдэг дарангуйлал биш бол тэгээд юу вэ.

Avatar

Зочин 2020-03-25 5.182.184.92

Баярцогтоос авсан мөнгөө эхлээд Сандаа тушаачих

Avatar

Зочин 2020-03-25 5.182.184.92

Чоно борооноор Жэнко корооноор

Avatar

Зочин 2020-03-25 63.246.128.43

Хүрэлсүх МАН 2ыг арай алаад хаячихлаа. Баттулга зүрх сэтгэл чулуу болсон гар юм.

Avatar

Зочин 2020-03-25 64.119.20.210

Зев!! Энэ естой зев!! 1 юмуу 2 жилээр хойшлуулах хэрэгтэй!! Одоо дэлхий даяаар том хямрал эхлэх гэж байхад бид энд сонгуулиар солиороод юухэв!!Амны маск хvртэл ховордож байгаа энэ vед Нэр дэвшигч болгон хэдэн зуун саяаас эхлээд хэдэн тэрбумаар нь хэнд ч хэрэггvй баахан цаас vйлдвэрлэдэг зарлага гарлагыг зогсоох хэрэгтэй!!!

Avatar

ИРГЭН 2020-03-25 183.81.171.2

ДЭМЖИЖ БАЙНА ҮРЭЛГЭН ЗАРЛАГАА ХЭМНЭЖ ТОДОТГОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ СЭРЭМЖ БАЙЛАА ГЭЭД БУРУУТАХГҮЙ ШҮҮ ДЭЭ НЭГ ТАЛААРАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХЭМНЭЛТ ҮР АШИГҮЙ ЗАРДАЛ БАГСНА ХУЛГАЙЧИД ХУЛГАЙЛАХ ЮМ ХОМСДНО АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА МАНЫ МАЛНУУД ХУЛГАЙЧИД ЭЛДЭВ ТАНСАГЛАЛАА БОЛИВОЛ ТААРНА

Avatar

зочин 2020-03-25 202.179.24.84

Дээрх уриалгыг уншаад хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншлаа. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Зөв ч буруу ч улсын маань ерөнхийлөгч. Монголчууд эвтэй байж эвгүй үг хэллэгээ болих хэрэгтэй. Ямар хүний ёсноос гажууд үг хэллэг хэрэглэж байнаа. Ядаж залуу үедээ үлгэр дууриалалтай баймаар юмаа.
Монгол хүний жудаг, монгол эр хүний ухаан хаачаа вэ. Хэлэх зүйлээ хуулийн дагуу хэлж ярьж чадахгүй бол эр хүн шиг түс тас хэлж, зөв харилцааг эрхэмлэцгээе.

Avatar

Zochin 2020-03-25 103.14.36.18

Дэмжихгүй байна, Монгол улсын эдийн засгийн байдал ЗГ-ын потенциаль чадвар маш муу, энэ худлаа ярьдаг үнэн юмгүй олон жил идэж уугаад арга нь улам гүнзгийрсэн поп гаруудаас үтэр түргэн салмаар байнаа, Юун короно түүнээс хэцүү байна шүү энэ улс орон бидний амьдрал, ард түмэн ядарч байна, үнэхээр залхаж байна!!!!

Avatar

ХАРАМСАЛТАЙ. 2020-03-25 66.181.169.70

ХАРАМСАЖ БАЙНА.
БИД ФАШИЗМ, КОММУНИЗМ, ДАРАНГУЙЛЛЫГ ХҮСЭЭГҮЙ. ИЙМ ЗҮЙЛИЙГ ХҮСЭЖ ДЭМЖИЖ БАЙГАА НИЙГМИЙГ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ МАССЫГ ХАРААД ҮНЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА.

Avatar

Жем 2020-03-25 172.58.140.45

Зөв зөв. Одоо байгаа УИХ-ыг бхс тарааж зардлаа хэмнэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-25 103.26.193.209

chono boroonoor gej ene dee

Avatar

Зочин 2020-03-25 202.21.124.22

Уг нь бол илүү ухаалгаар энэ улс орноо эдийн засгаа аваад явчих хүмүүсийг сонгомоор байна!!! Гэхдээ ийм цаг үед маш хурдан бас цомхон төрийн албыг бий болгох хэрэгтэй болно!
Даанч энэ МАН АН төрд найдахад хэцүү л бна..!!!

Avatar

Зочин 2020-03-25 182.160.1.160

Гашуун сухайтын 270 км нүүрсний төмөр замыг тавиагүйн улмаас асар их хохирол амсаж байна гэж эдийн засагчид ярьж байна. Харин ч төмөр замаа түргэн тавих хэрэгтэй гэнэ.

Avatar

Цээгий 2020-03-25 202.55.191.194

Баялаг бүтээх, бараа бүтээгдхүүн үйлдвээрлэх чиглэлийн ажлыг ажил хийсэнд тооцно.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.191.194

Ардчилал ярьдаг, ажил хийдэггүй хүмүүст юу ч хялайлгаж болохгүй.

Avatar

Зочин 2020-03-25 202.55.191.194

3-рт: Үйлдвэрлэл явуулж баялаг бүтээж байгаа бүх ААН-үүдэд, мөн иргэдэд үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийх нь түүхий эд авах болон цалинд өгсөн мөнгийг төрөөс буцалтгүй тусламж, эсвэл хүүгүй зээл байдлаар өгч болох юм.

Avatar

Цээгий 2020-03-25 202.55.191.194

дайчлан оролцуулах. Ахлах ангийн хүүхдүүдийг хүртэл дхйчлах. малчид малаа сааг бид сүүг нь ууна гэж хараад суугаад хэрхэвч болохгүй. үйлдвэрүүд бүтээгдхүүнээ үйлдвэрлэг бид иднэ гээд том том үгтэй коммет бичээд суугаад байж болохгүй 16-80 нас хүртэл бүх хүнийг дайчлах хэрэгтэй. Ялангуяа тов орон газрын орцны гадаа зүгээр суусан, гудмаар холхисон бүх хүнийг дайчилгааны журмаар барьж малчны хотхонд аваачиж мал саалгах хэрэгтэй

Avatar

Цээгий 2020-03-25 202.55.191.194

2-рт Малын гаралтай бүтээгдхүүнийг ашиглах чиглэлээр бүх саалийн малыг саалийн хугацаанд нь сааж сүүг нь авч хуурай сүү, өтгөрүүлсэн сүү, бяслаг, аарц, цөцгий, өрөм, ааруул, ээдэм хийж хатаах, хөлдөөх аргаар хадгалах, ноос, ноолуур, үс хялгас, арьс, шир, эвэр туруу, дайвар бүтээгдхүүн , мах, яс зэргийг 1 ширхэгийг ч хаялгүй авч хагас, бүтэн боловсруулалт хийх, энэ ажилд бүх нийтийн хүчийг ашиглах, цалингаа тавьж чадахгүй байгаа үйлдвэр, албан газар, компаниудын ажил багатай хүмүүсийг 100 хувь

Avatar

Olohod amar dhdee 2020-03-25 202.126.88.147

Tumur zamaas hulgailsan 280 say dollaraa ter sandaa oruulchih. Tegsen hoini itgie

Avatar

Зочин 2020-03-25 66.181.178.142

Чоно борооноор гэдэг л болох нь шив дээ, өвчнөөр далимдуулаад ОРК-ийн хаант улс байгуулчих санаатай айн, мөдөөдцөн гар вэ. Тийм юм байхгүйээ, үндсэн хуулиа л мөрдөнө. Жонхуу ч өөртөө ашигтай гэсэн юман дээр л дуугарна, бусдаар ард түмнээ бодно гэж байхгүй л дээ, арчаагаа алдсан хөгийн урвагч, оросын мафийн гар хөл.

Avatar

Цээгий 2020-03-25 202.55.191.194

Сонгууль хойшлуулах нь зөв. Эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх чиглэлээр "дотооддоо үйлдвэрлэж чадах импортыг орлох бараа бүтээгдхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх аян зохиолн байгуулах. Тухайлбал: 1-р-үр тариа, бор шар гурвалжин будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах ажлыг орон даяар өрнүүлэх, энэ ажилд ажилгүй иргэд, оюутнууд, цэргүүдийг дайчлан дотоодын хэрэгцээний ургамлын гаралтай бүх хүнсээ дотооддоо тарьж ургуулах, савлах, хатаах, жимсний чанамал, компод,ногооны салад хийх

Avatar

Зочин 2020-03-25 203.91.118.180

Энэ уриалгыг дэмжиж бичсэн сэтгэгдлүүдийг жаахан харлаа. Зүгээр л дэмжиж байна дэмжиж байна гэж алгаа хавсрахаас өөр олигтойхон үндэслэл ч алга. Зүгээр л захиалгаар дэмжсэн коммент бичиж байгаа вм шиг л харагдаж байна. Ард түмний төрийн эрх барих эрхэнд халдаж, 4 жилдээ ганц олддог боломжийг нь хулгайлж болохгүй ээ.

Avatar

иргэн 2020-03-25 203.91.115.47

БҮХ НАМУУДЫГ ТАРААЖ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2020-03-25 202.21.100.210

СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨДӨР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРОХ ЭРСДЛЭЭС БОЛОН ҮҮСЭЭД БАЙГАА ВИРУСЭЭС Л ХАМГААЛАХ АСУУДАЛ ЧУХЛААР ТАВИГДАЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-03-25 203.91.118.180

Хэрвээ эдийн засаг хямрах нь гээд сонгууль хойшлуулах гэж байгаа бол бас худ байна. Эдийн засгийн хямралыг даван туулахад шаардлагатай бодлого, шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах төрийн механизм чинь зүв зүгээр л ажиллаж байгаа шүү дээ. Тэднээр ажлыг нь хийлгэ. Тэр яриад байгаа комиссоо ч байгуул. Зөв бодлогоо гаргаад тэр нэрлээд байгаа төрийн инстүүцүүдээрээ хэлэлцэж, дэмжээд хэрэгжүүлэхгүй юу даа. Сонгуулийг хойшлуулж болохгүй. Ус үзээгүй байж гутлаа тайлсан хэрэг болно.

Avatar

Зочин 2020-03-25 202.21.108.43

Хямралаас зайлсхийх хамгийн чухал гарц бол Гашуунсухайтын төмөр замыг маш яаралтай тавих. Харин ерөнхийлөгч та энэ удаа улс орноо бодоод битгий саад хийгээрэй.

Avatar

Зочин 2020-03-25 203.91.118.180

Зөвхөн төсөв хэмнэх нэрээр сонгууль хойшлуулах гэж байгаа бол худ сонсогдож байна. Тэр дайны мөнгийг юунаас л бол юунаас хэмнэж болно. Дээр нь иймэрхүү дампуу их хурлын гишүүдээс эртхэн л салж байвал барав. Хэрвээ өвчин хэцүүдлээ гэж байгаа бол бас худ байна. Харин ч манайх энэ өвчнийг чинь боломжийн хяналтанд авч чадаад байгаам бишүү дээ. Тэгээд ч сонгуулийг халдвар тарах эрсдэлийг нь багасгаад хийж болно ш дээ.

Avatar

Зочин 2020-03-25 103.210.14.216

УИХ-ыг тараахыг уриалж байна. УИХыг үлдээхийг уриалж байна. Баярцогт 30 гэр бүлийн нэг. Баярцогт буруугүй. Оффшорчин. Оффшорчин биш. Мөнгө хүчтэй.

Avatar

зочин 2020-03-25 103.212.117.189

Зөв Путины ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдлээс нэгэнт л санаа авсан юм бол бүрэн уншиж судлах хэрэгтэй. Одоо нөгөө оффшороос орж ирээд хаачсан нь мэдэгдэхгүй байгаа мөнгө чинь л тэр сандаа шууд төвлөрүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-25 162.218.92.139

Одоо Хүрэлсүхийн хэн болох харагдана. Баттулга хүнд байдалд орсон үед нь дэмжих чухал. Хүрэлсүх дэмжихгүй жээнк хэцүүдлээ

Avatar

СОНГОГЧ 2020-03-25 59.153.84.93

ДЭМИЙ БИЗДЭЭ. СОНГУУЛИА ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЧАРТЕР НИСЛЭГЭЭ ЗОГСООГООД 10 ӨВЧТӨНӨӨ ЭМЧЛЭЭД СОНГУУЛИА ХИЙХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-03-25 103.26.195.192

Game of thrones season of mongolian.

Avatar

Иргэн 2020-03-25 202.126.88.145

ШИНЭ МАНАН/Хүрэлсүх,Баттулга/-ын ээлжит хуйвалдааныг даруй зогсоох нь зүйтэй

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.35

МАШ ЗӨВ. ЕР НЬ МОНГОЛД 10 ЖИЛ СОНГУУЛЬ ХЭРЭГГҮЙ. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙХ ЦАГ. ТЭГЭЭД БҮХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ШИНЭЭР БАЙГУУЛААД СОНГУУЛЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2020-03-25 202.21.100.210

орон нутгийн сонгуультай хамт явуулсан нь дээр шүү..

Avatar

зочин 2020-03-25 202.21.108.227

Вирусын халдвар дэлхийн бүрхсэн гэдгийг мэдэрмээр. Эрдэмтэн, судлаачийн саналыг төр засаг сонсмоор байна. АА-г үйл ажиллагаа явуулахыг хөл хориогоор зогсооо тул АА-д биш, ажилгүй болсон иргэнд мөнгө өгч эдийн засгийг хөдөлгөх хэрэгтэй. Нэг иргэнд АНУ 1000 доллар буюу нийт 50 тэрбум, Ирланд 7 хоногийн 205-300 евро олгохоор болжээ. УИХ-ын сонгуулийг хойшуулж урлаг, спорт, музей, сургуулийн зардлыг эрүүл мэндийн салбарт олгомоор. Манайд өнөөдөр уушиг орлодог амсгалын төхөөрөмж алга шүү

Avatar

Зочин 2020-03-25 104.194.220.164

Zov zov

Avatar

иргэн 2020-03-25 203.91.115.47

СОНГУУЛИаР БӨӨН ВИРУС ТАРНА ШҮҮ. НЭР ДЭВШИГЧИЙН УУЛЗАЛТ, ХУРАЛ,ЦУГЛААН ГЭЭД ЗӨНДӨӨН Л ЮМ БОЛДОГ БИЗ ДЭЭ

Avatar

уугуул 2020-03-25 66.181.186.137

дэмжиж байна

Avatar

Зочин 2020-03-25 36.255.215.60

Баттулгын зүйл анги хэргийн иж бүрдэл сайн болжээ. Завдсан. Уриалсан. Одоо зохион байгуулсан. Ганцаар хийсэн. ҮАБЗөвлөл. УИХ гэж бултах аргагүй

Avatar

Зочин 2020-03-25 66.181.184.55

Энэ эрсдэлтэй үед зөв уриалга гаргасан байна. Сонгууль гэж бөөн бөөгнөрөл, талцал, хэрүүл, хар мэдээ хүмүүсийг бухимдуулж, дархлаа муутгана. Тэгээд ч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төр засаг тогтвортой байх нь зөвөө.

Avatar

Zochin 2020-03-25 64.119.24.168

Яаж амьд үлдэх вэ гэдэгтээ тулсан үе ирээд баихад сонгуулиин тухаи бодлоо хаях хэрэгтэи. Асрамжиин газриин хөөрхии хөгшин өвчтэи хүмүүс мөнгө цуглуулаад хандив өгч баихад эх орны баялгаар баяжсан тэрбумтангууд нэгч төгрөг өгч чадахгүи баихыг хараад үнэндээ хэлэх үг олдохгүи юм

Avatar

иргэн 2020-03-25 203.91.115.47

ЭНЭ САНАЛЫГ БИТГИЙ УЛС ТӨРЖҮҮЛЭЭЧЭЭ. СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНОО

Avatar

Зочин 2020-03-25 185.52.136.239

Энэ эрчээрээ явсан бол Батзандан дарга баллах байсан. Судалгаа өндөр байсан. Хүрэлсүх ийн ард байв

Avatar

Зочин 2020-03-25 185.201.40.20

Буруу юм хийчихсэн байна. Энэ ИХ байх тусам Баттулга, ИХын нэр унана. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

Avatar

Зочин 2020-03-25 103.115.184.138

Ийм том шийдвэр Аюулгүйн Зөвлөл ярихгүй гаргаж гэнэ. Хүрэлсүхийн Мэдэгдэлийг хүмүүс хүлээж байна

Avatar

зочин 2020-03-25 100.18.31.101

Сонгуулийг хойшлуулах нь зөв гэж бодож байна.
Дэлхийн олон орон 9 Сар хүртэл тэсч үлдэхийг хичээж байна. цаашлаад оны төгсгөл гэхэд вакцин гарчих байх гэж найдаж байхад манайхан аюулт өвчинтэй тэмцэхээс илүү улс төрд санаа зовж, анхаарал, хүч, нөөцөө тарамдуулж байна.

Энэ бол улс төр хийх цаг биш. Өндөр хөгжилтэй баян орнууд хүртэл сөхөрч цусаар уйлж байна.

Avatar

Зочин 2020-03-25 185.141.116.184

Сайн нүүдэл хийжээ. Энэ хэдийгээ нухаж байгаад дахиж дэвших Тогтоолоо гаргуулна. Шинэ ИХ ыг барьцаалах хэцүү

Avatar

Зочин 2020-03-25 185.201.42.77

Баярцогтоос мөнгө Баттулга авсаныг мэдэхгүй үлдсэн хэдэн хүн байна

Avatar

Зочин 2020-03-25 185.201.42.77

Хүрэлсүх Баттулга 2 урд шөнө зодолдсон яриа Хүрээнд тарж байнаа

Avatar

Зочин 2020-03-25 185.208.153.133

Баярцогтоос 5 сарын бяцхан доллар авч хэргийг хаажээ

Avatar

Зочин 2020-03-25 185.198.90.171

ГАРГАЛГАА: Баттулга дахиж Сонгогдох боломжгүй. Би та нарт хугацаа өглөө. Надад дахин сонгогдож болох Тогтоол гаргаад өг.

Энэ алнаааааааааааааа. Өмнө нь 1 сарын урд ч гэсэн тар. Одоо үлд. Оросууд тоглож байна. Энэ гөлөг дагаж хуцав.

Avatar

Зочин 2020-03-25 202.126.88.145

МАН-ын нэр хүнд хурдтай унаж байгааг мэдрээд Хүрэлсүхийг аврах башир арга бололтой юм Ард түмэнд ашиггүй юм

Avatar

Zuv 2020-03-25 2.247.254.228

Zuv shiidver

Avatar

Uvgen 2020-03-25 73.202.10.232

Iim medee sonsood zarim xymyysiin shees dusalj songuuliin shine coronog taraahaar salkhi daguulan naitaaj ehelj baih shig.
Odoogiin ene amargyi tsagt Erenhiilegch Ta tsagaan deeltiinhee XYY shig, Xyrelsykh XYY Amar, Genden evged shig ter
TYMNIIHEE telee zYtgeerei !! Ter tyvshin , tymen olon amgalan baih boltygai !!!

Avatar

Бизнесмэний ухаан гэж 2020-03-25 172.90.243.62

Саяхан энэ УИХ-ыг тар гээд хөөгөөд байсан чинь яахаараа сунгах болчихов доо. Цар тахал газар авбал эдийн засаг муудна, тэхээр МАН-ын нэр хүнд унана, тэгээд АН сонгуульд тооцов уу. Эсвэл энэ Хүрэлсүхтэй тохирч явж байгаад хаан ширээнд сууя гэж тооцов уу

Avatar

ard 2020-03-25 73.202.10.232

Songuuliig neg jileer xoishluulah ni zevee. Dayariin salkhinii chigiig mederch unaa xesgee achaaldag bolson shine erin yed enekhen zuur
uushig xooloi barisan xaluun xaniad ulaan xooloi orooson xetsyy tsagt negee l songuuliin budlian xeryyl degdvel darj zogsooj yl
chadah boslogo yimeen boloh myy nyaguurtai baih busuu. Iimiin tul zasgaa togtvortoi bailgah ni chuhal shyy dee !! Bidnii ev
negdliig shalgasan tsag tulj irj b

Avatar

dsfsdf 2020-03-25 73.153.5.150

ene sdaa yagaad dandaa ene ulsiig ingej xorloj baidag yum beee ?????

Avatar

haabar 2020-03-25 59.153.87.47

иргэддээ тоон гарын үсгийг олгоод цахим сонгууль хийчихвэл дэлхийд нэг сайхан шинэ туршлага бий болгонодоо. тоон гарын үсгийг хэн ч дууриалгаж чадахгүй учир хэл ам ч байхгүй, дүнд нь нөлөөлөх боломж ч байхгүй

Avatar

Fuck u 2020-03-25 142.117.127.87

Uurigoo Putin gitler gej bodojdee ene hulgaich

Avatar

evroopoos 2020-03-25 193.91.98.156

mash zov bna eronhiilogch oo hedhen hunii suudliin toloo uls ornoo eresdld oruulmaargu bna UHurelsuhig dahn eronhii sadaar 4 jil ajillaalah ard tumnii sanal avmaar bna

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.167

энэ 76 олигтой хүмүүс байсан бол уул нь олимп шиг 1 жилээр хойшлуулж болж л байна. тийм биш шүү дээ. уул нь ямар олимпын тоглолт биш гэрээсээ цахимаар санал өгчихмөөр байгаа юм даа.

Avatar

шээх учир 2020-03-25 84.17.56.49

Сонгуулиас айх учир юу вэ? Сонгуулт хоошилж байвал МАН-д ашигтай. АН ялбал яг яах вэ?

Avatar

Зочин 2020-03-25 202.21.117.34

ЗӨВ ШИЙДВЭР БНАА!

Avatar

Зочин 2020-03-25 73.153.5.150

shaal daa

Avatar

Равсөл 2020-03-25 202.126.89.222

Эдийн засаг мэддэг юм шиг шаахаа боль иддааммм

Avatar

хаха 2020-03-25 66.181.161.111

Харин ч Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт явуулж энэ балайгаас нэгмөр салмаар байна

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.13

х****а, танай балай нам засгаас харин ч нэг өдрийн ч өмнө гэлээ салмаар байна, муу угаадас долоогч минь

Avatar

Равсөл 2020-03-25 202.126.89.222

Та 2 оос 2 уулангаас чинь салмаар байна 2 иддааааааамм

Avatar

Зочин 2020-03-25 103.57.93.193

Аюулын эсрэг эрслэн босдог ч намаараа талцан, дээрээсээ эрсдэл эхлүүлэх нь: амны хаалтгүй олон хүн амлалт өгөх гэж улайран COVID мантай болж байгаа нь илт. Амь нам 2 оо ялгаж салгууштай. Нутгаа тэмцсэн иргэд, ажил ордогогүй иргэдээ яахуу,. Эвсэж идэж эвхэж түрийлсэн нь өөр биз. Тахалын аюулаас мэнд гарахаа бодоцгооно байгаа. ДЭМБ, УОК, ЭМЯ, ОБЕГ үнэлгээ хийж, зөвлөх эс аваас, түймэрдэж мэдэх нь..

Avatar

Үнэн ба худал 2020-03-25 192.82.72.199

Сонгуулийн бэлтгэл гээд маш их ажил хөрөнгө хүн хүч болно. Иргэдийг цуглуулах ажлууд явна. Мөнгө цаг хүн хүч анхаарлыг сонгуульд ихэл хандуулах болно. Энэ хооронд халдварыг хяналтаас алдвал яах билээ. Энэ л жинхэнэ аюул. Сонгуулийг хойшлуулах нь зөв ч одоогийн ИХ цаашид ямар 1 чухал үүрэггүй байх нь дээр. Угаас итгэл алдсан ИХ . Засгийн газрыг бол шинэчлэн бүрдүүлэх үү гишүүнээс татгалзах уу гэдгийг даруй шийдэх бодтой. Иргэдийн орлогыг хамгаалах бов зайлшгүй алхам болсон

Avatar

Зочин 2020-03-25 64.119.18.13

3 сар л хойшлуул.

Avatar

ain 2020-03-25 66.181.161.78

nuguu buten 2 jil ikh hural uuruu tar geed bsn hun yu bolchvoo

Avatar

/*-*/ 2020-03-25 49.0.212.13

Сонгуулиар олон хүн нэг дор цугларч корона улам дэлгэрэх эрсдэл үүсэх гээд байнаа, гэхдээ цаанаа ямар учиртай ч юм хэн мэдлээ, минийхээр бол цагийн юмыг цагт нь л хийсэн нь дээр

Avatar

Аа 2020-03-25 103.57.92.104

зөв өө сонгууль яахуу хизээ ч хийж болно мэдрэмжтэй л ажиллах хэрэгтэй ухаан зарсан нь энэ олон аюулаас эрсдэл багатай гарнаа сонгуулийн янз бүрийн амлалт бол цагаа олоогүй зүйл эвтэй л байх хэрэгтэй манайхаан

Avatar

Цаашид ч 2020-03-25 192.82.72.199

АНУ бол дахиад 9сар үргэлжилнэ. Хоёр 3дах гээд давалгаа явна гэж бна. Ойрын 6-10 долоо хоногт бол хөлхорио зайлшгүй гэж байна. Халдварын тархалт байршлаа хурдан солих аюул үргэлж бна. БиллГэйтсийн сангийн хөгжүүлж буй вакцин хамгийн их горьдлого төрүүлж бгаа авч оны сүүлээс л гарах магадладтай. Уушиг агааржуулагч аппаратуудыг улсорнууд хэдэн мянгаар нь бэлтгэж ашиглаж бна. Манайх нилээд хэдийг авч ажиллуулах эмч нараа бэлтгэх нь зайлшгүй шаардлага . Эмч сувилагч эмнэлгүүд бүрэн бэлэн байх ёстой

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.71

100 хувь дэмжиж байна. х****л ширээл элдэв хонзонгоо больцгоогооч. Юун улс төрд дуртай юмнууд вэ

Avatar

Зочин 2020-03-25 223.24.188.40

Салаавч гэж мэдэхүү халтмаагын халтар хулгайч гөлөгөө

Avatar

Зочин 2020-03-25 192.82.72.18

Хойшлогдвол нөгөө хүнд гаруудад тун ашигтай би буугаагүй байна гээд амжуулж өгнө дөө

Avatar

юун хойшлуулах вэ? хурдан тараамаар байна.Үнэндээ МАН-аас залхаж байна. 2020-03-25 202.126.88.185

МАН, АН, МАХН-аас үнэндээ залхаж байна. Юун сонгууль хойшлуулах гэж. Хурдан энэ засгийг зайлуулмаар байна. тэдэнд дахиж төрийн өмчийг тонох боломж олгомооргүй байна.

Avatar

Зочин 2020-03-25 192.82.75.99

songuuliin pr-iin mongoo u;siin ediin zasagtaa zartsuulya

Avatar

Zochin 2020-03-25 192.82.74.12

Songuuli bolson ch zardliig sain khasah kheregtei. Bid khen ny khen be gedgiig medne. Odoogiin nukhtsul baidlaa medreh ny chukhal. Khoishluulah ny zuv gej bodoj baina.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.179.252

Тансаг хэрэглээг танах нь зөв, харин ард түмэн тансаг хэрэглээтэй биш, төрийн томчууд тэдний хурган дарга нарын бинзен тос, утас дата болон өрөө тасалгааны тохижолтоос эхлэн томилолт, сургалтын г,з-р төсөвт суусан бүх тансаг хэрэглээний мөнгийг буцааж тат, сургалтын зээл аваад төлөхгүй бултаж зугатаад байдаг төрийн томчуудын үр зулзагануудын төлбөрийг нь төлүүл, төрөөс төрсөн тэрбумтан хулгайч шар муужгайнуудын зувчуулаад байгаа мөнгийг гаргуул,

Avatar

бодь хүн 2020-03-25 59.153.115.73

Монгол хүн 5 сая төгрөгийн цалинтай болбол урвагчид, гадны гар хөл бологчид үхлээ л дээ. Та нар 1800 төгрөгний талхыг хүслээрээ 100мянгаар авцгаа, хэн ч хориогүй, хэн ч байгаа үнээр нь ав гэж цагдаагүй,шахаагүй, энэ чинь үхэх эрх чөлөө чинь Тэг тэг бушуухан үхэж далдарцгаа. Монгол хүн сайхан амьдрах болно

Avatar

Зочин 2020-03-25 103.229.122.226

Өрөндөө баригдсан төсвийн асар алдагдалтай гуйлгаар амь аргацаадаг улс байж Манайд гадаадын хүчирхэг орон шиг тийм их мөнгөний нөөц хуримтлуулсан хөрөнгө байгаа юм уу Бүгдээрээ л нээх их Төсвөө хяна Мөнгө өг Сайд нараа хал Засаг төрөө унагаа гэж солиорсон хүмүүс байх юм Сонгууль хойшлуулах нь зөвөө Коронавирус дэлхийг нөмөрч улс бүрийн эдийн засаг хямарч байхад бид сонгууль гэж солиороод өвчин тархалтыг мартаад уралцаад хэрэлдээд явж байх юм уу

Avatar

Зочин 2020-03-25 66.181.186.169

Сонгуулийг хойшлуулж болохгүй.

Avatar

зочин 2020-03-25 64.119.18.13

хойшлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-25 192.82.77.219

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЗА ТЭР СОНГУУЛЬ МОНГУУЛЬ УРИАЛГА Ч ЯАХАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛАА ОДОО БОЛТОЛ ОЙЛГООГҮЙ, СОНГУУЛЬ ЗҮҮДЛЭЭД ТӨСВИЙН ТЕНДЕРТЭЭ Л САНАА ЗОВООД БАЙГАА НААД САНГИЙН САЙДДАА ХАРИУЦЛАГА ТООЦУУЛААЧ. МОНГОЛЫН ХҮН АМ, АЖ АХУЙН НЭГЖҮҮД МАЙЛЖ БАЙНА. ҮХЛЭЭ Ш ДЭЭ. НААД НЭГ ХӨЛДҮҮ ХҮРЭЛБААТАР ЧИНЬ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ. ЗҮГЭЭР V ХЭЛБЭРТЭЙ СЭРГЭЛТ ИРНЭ Ч ГЭЖ Ш А А Ж БАЙХ ШИГ. ИЙМ БАЛАЙ ЮМААР УЛСЫН ТӨСВӨӨ УДИРДУУЛЖ БАЙГАА ЦАГТ ХЯМРАЛААС ГАРНА ГЭЖ ЮУ ЯРИНА ВЭ?

Avatar

Зочин 2020-03-25 202.21.108.51

Songuuli hoishilvol ANd ashigtai MANd hohiroltoi. Koronogoos sain hamgaalsan ner hundtei bgaa uedee hiih ni erh barigchidiin huvid chuhal. Udahgui ediin zasag muudaad irvel koronagaas sain hamgaalsan gedgiig hench sanahgui biz.

Avatar

Зочин 2020-03-25 192.82.75.80

Манай сонгууль 3 сарын дараа болно, хойшлуулах эсэхийг ярих эрт биш үү

Avatar

БББ 2020-03-25 66.181.161.28

Яалт ч үгүй л хогийн хорчин сэмбээртний наймаачнаас гарах санаа бна чоно борооноор гэж Баттулгаа чи нээрээ хорчин с** юмаа яг зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа яриа шасс

Avatar

Зочин 2020-03-25 103.57.92.157

Naadah chini haan boloh sanaatai yum bna

Avatar

зочин 2020-03-25 103.26.195.7

Зөв зөв, сонгуулийг хойшлуулах нь зөв, сонгууль боллоо гэхэд дараа нь сандал шинээнийхээ учрыг олж шинэ засгаа байгуулах энэ тэр гээд нэг хэсэг баларсан юм болно, тэгээд явж байгаа нь ч ажлаа хийхгүй шинээр ирсэнүүд учраа олох гэж бөөн юм болох хооронд засгийн ажил харин ч нэг цалгардах биз, ер нь сонгууль хийгээгүй нь зөв болж таарна даа

Avatar

Малчин 2020-03-25 117.111.16.119

Энэ 76 тай нэг өдөр ч илүү хамт баймааргүй байна!!! Тэгсэн дорвол Короно туссан нь дээр!!!

Avatar

Малчин 2020-03-25 117.111.16.119

Өвчин тархаж даамжраагүй байгаа дээр нь сонгуулиа хийсэн дээрээ. Юу гэж хойшлуулж байдаг юм!!! Короно орж ирээгүй байхад манайх арай л эрт эдийн засгаа зогсоочлоо. Одоо хичнээн эдийн засаг яриад нэмэргүй болсон. Бид энэ жилдээ хөл дээрээ босож ирхээргүй гүнзгий шаварт орчлоо.

Avatar

Зочин 2020-03-25 66.181.181.240

Ene MAH-iin luivarchid Mongoliin ed horongiig ter bolyol duusgalaa sht.Eronhiilogchoo uhaslag shiidver gargaach.Bid MAH-n lakaruudaas hurdan zailmaar bna.bid 2020 onii songoltoo hiij, saihan amidarmaar bna.

Avatar

l***r elberdorj 2020-03-25 66.181.177.186

l***r elbeg dorjiin bichsen zuil deer comment bichihiig ni haachihjee.

Avatar

О.Болдмагнай. 2020-03-25 59.153.85.111

Хойшлуулсан дээр гэж Би бодож байна.
Хөрөнгө мөнгө тоцой сайн гарч байж, хийсэн
дээр. Тэгэхгүй бол бас Ард иргэдийн татвар
дахан дахан өгөн шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-25 203.91.118.180

Ийм мануухайнууд сонгуульд оролцоно гэхээр л. Ядаж наад хэдэн үгээ алдаагүй бичээд сурчихаач. Сонгогчийн боловсрол гэж улаан даавуу л байна даа

Avatar

Монгол иргэн, сонгогч 2020-03-25 64.119.18.186

Одоогийн УИХ-ын 75 гишүүнд "азны юм" болох нь л дээ. Ер нь Монголын аливаа "сонгууль"-ийг аль болох ард түмэнд ашигтай, үр дагавар нь "хохирол" багатай баймаар байна. Намууд дундаж цалинг 3 сая, 5 сая болгоно л гээд байдаг. Энэ нь "биелбэл" бид мах, талх, будаа..-гаа 1 кг-ийг нь 100,000₮-өөр авдаг болж өнөөдрөөсөө "доор" юм болно.

Avatar

Малчин 2020-03-25 117.111.16.119

Чи зөв ярьж байна! Цалин яаж 5 сая болох вэ? Энэ амархан! Угаасаа долларын ханш өсөж төгрөг үнэгүйднэ энэ нөхцөл байдлыг харж дүгнэвэл! Төгрөг үнэгүйдээд ирэхээр чинь хүссэн хүсээгүй цалин чинь 5-10 сая болж өснө шдээ!!! Тэр үед чи 10 саяаараа талх л авч дийлэх байх!!!

Avatar

zochin 2020-03-25 64.119.25.21

songuuli hoishluulahaas busad sanal ni taalagdlaa, жду giin ezded aldaagaa zamhruulah hugatsaa ugch bolohgui, songuuliig amnii haalttai yavuulahad neg ih asuudal bolohgui, harin boldog bol hoishluulj baisnaas naashluulmaar baina shuu, shudarga yos hoishloj bolohgui, ard tumnii songoh erhee b** hald

Avatar

Зочин 2020-03-25 202.55.188.43

Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж бна энэ хүнд үед сонгууль бодвол бүр балай юм болно

Avatar

Зочин 2020-03-25 103.212.119.140

Тэгэж тэнэгтэхгүй шүү Женко минь.Ард түмэн хэнээр төр бариулахаа шийдэх эрхтэй

Avatar

Иргэн 2020-03-25 139.5.216.148

Энэ бол байж болох хувилбар?!

Avatar

Иргэн 2020-03-25 139.5.216.148

Энэ бол байж болох хувилбар!?

Avatar

Баатар 2020-03-25 202.126.88.145

Өвчин тахлаар далимдуулж ЖДҮчин Хүрэлсүхийн Засгийн газрын насыг уртасгах гэсэн явуурьгүй арга юм.Сонгуулиа хийж ЖДҮчид авилгачдыг түлхэн унагаж шударга ёсыг тогтоох ёстой

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.20

сонгуулиа хийдгээрээ хий

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.53

Үнэхээр ухаан ихтэй хүн шүү.

Avatar

Зочин 2020-03-25 158.181.75.51

Хогийн пяхлуу чинь жинхэнэ зүүдээ ярих гээд хулгайгаа шаачив уу яачив

Avatar

Зочин 2020-03-25 202.126.89.163

6 сар гэхэд урд талдаа гайгүй болсон байна.Сонгуулиа явуул.ЖДҮ барьцаалагдсан мануухайнууд хэрэггүй.Урд талд ойрхон өвчин ихээр гараагүй.Төмөрзамгүй байж шороон замаараа зөөх байсан юм.Дотооддоо 2 удаа хөл хорьсон ажил шал дэмий ажил байсан.105 хятадаа ариутгаад замын ажлаа эхлүүл.

Avatar

Цагаан 2020-03-25 202.55.188.34

Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжиж байна. Одоо дэлхийд вирусийн халдвар ямар эрчимтэй явагдаж байгааг хүн бүр зурагт, утсаараа үзэж байгаа шүү дээ.

Avatar

ЮУН ЯАСАН СОНГУУЛЬ ?? 2020-03-25 64.119.22.185

Сонгуулийг хойшлуулах нь зөв. Сонгуулиас чухал Ард түмний амь нас, эрүүл мэнд, идэх хоол, ажлын байр, авах цалин, орлого яригдаж байна. Авилгачид, луйварчид, төрөөс төрсөн тэрбумтнууд, ЖДҮЧИД, газар, лицензын наймаачдаас бусдын амьдрал хүндэрч байна. Сонгууль болж засаг солигдож холион бантан болсоор элгээрээ хэвтэх байлгүй улс орон.

Avatar

Зочин 2020-03-25 64.119.25.141

Энэ терийн менгений хамгийн том хулгайч Жэнкод Топор МАН гэсэн туслах нь хэрэгтэй тул Vндсэн хууль зерчиж санал гаргалаа ч гэх шиг. Энэ vндэслэлээр нь энэ Жонхууг огцруулцгаая!!!

Avatar

Зочин 2020-03-25 202.21.108.216

Юуны өмнө сайтар тунгаахгүйгээр эрх баригчдыг дагаж намирч болохгүй. Эд нар ямарч муу үйлдлээ нуун дарж ард түмнийг дагуулж тонгорохдоо гарамгай. Магадгүй хойшлуулснаар хор хохирол нь улам бүр ихсэж болохыг ч тооцох ёстой.

Avatar

D.Lkhavgajav 2020-03-25 202.55.188.84

Ene hetsuu tsag ued urt tsagaand uil ajillagaa yavuuldag ahui uilchilgeenii ajilchid bid ajiliin bairgui bolj ajilguochuudiin egneend shiljlee bid tur zasagaasaa wu ch guigaagui ee uursdiin bor zurheeree ajillaj amidarch irsen bidend ajiliin bair heregtei bna

Avatar

Зочин 2020-03-25 185.230.121.187

Шөнө хүний янз үзэж байна. Авсны амаа хугацаанд аа хаавал дээргүй юуууууу. Чи бүхний нүдэнд орсон шороо болжээ

Avatar

Зочин 2020-03-25 193.34.233.147

Чамайг дэмжих амьтан алга

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.149

Энхсайхан хэлсэн чинь гэнэт сэрээ юу.

Avatar

Зочин 2020-03-25 192.82.71.227

СОНГУУЛИЙГ ХЭЗЭЭ Ч ХИЙСЭН ЯАДАГ ЮМ . УГААСАА МОНГОЛЧУУД СОНГОЛТОО ХИЙЖ ЧАДДАГ БИШ , ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ .

Avatar

lkflqkmwlf 2020-03-25 202.9.40.61

bur eronxiilogchiin songuuliig 2020 0n bolgo

Avatar

Зочин 2020-03-25 193.34.233.147

Орос авгайг чин ш****г зөвлөх Батзориг тоо хэл. Үүнийг бүгд харааж байна яаж жилээ дуусганаа

Avatar

D.Lkhavgajav 2020-03-25 202.55.188.84

Ene hetsuu tsag ued urt tsagaand uil ajillagaa yavuuldag ahui uilchilgeenii ajilchin humuus bid ajiliin bairgui bolj unuuduruus ajilguichuudiin egneend shiljlee

Avatar

kjndf 2020-03-25 202.9.40.61

ene n**** yu xiigeed baina aa

Avatar

Зочин 2020-03-25 185.171.126.155

Энэ Орос гондоомоос өөр юу хүлээх юм. Өөрөө нүхээ ухаж Жорлонд үүнийг аваачиж буудвал таарна

Avatar

Зочин 2020-03-25 176.63.23.107

сайн ч муу ч, дуртай ч дургүй ч Монгол төрийн тэргүүн хүн. Яасан муухай үг хэлтэй хүн бэ чи. Монгол хүн мөн үү чи.

Avatar

Зочин 2020-03-25 176.63.23.107

Сонгууль хойшуулах асуудлыг нь мэдэхгүй юм. Энэ өвчний байдал хаашаа эргэхээс бас их хамаарах байх даа. Эдийн засгаа яаж аварч үдэх үү гэдгээ улс орны тэргүүнүүд яриад арга хэмжээ авч эхэлсэн байна шүү. Манайхан сайн зөвлөлдөөрэй удирдлагууд нь

Avatar

Зочин 2020-03-25 122.201.21.221

ZASGIIN GAZAR SAIDUUD GEJ BAINAA HU

Avatar

31 тэй залуу 2020-03-25 192.82.71.172

Б и т г и й ш а а !

Х у ц д а г х у л г а й ч в э !

Өөртөө ашигтай боломж гарангуут ашиглачих гээд байдаг өлөн "ерөнхийлөгчтэй" манай монгол улс. Жижиг бизнесүүдээ аврахын тулд юуч хийгээгүй, хийхгүй байжээж хамгийн түрүүнд УИХ санаанд нь ордог ийм заваан амиа хичээсэн засагтай байхаас гутарч байна новшнуудаа

Avatar

Зочин 2020-03-25 192.82.71.227

гутарч байвал олс аваад уулын модруу яваач .

Avatar

Зочин 2020-03-25 192.82.71.172

Olsoo avaad hureed ir. chamaig oi ruu daguulj yavya

Avatar

bi 2020-03-25 202.9.40.31

songuulias busad n zuv bna

Avatar

Жанхуу огцор. 2020-03-25 150.129.140.132

Чам шиг сэжгийн өмхий төвд тайрдас новшийг үтэр түргэн огцруулж УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг хиймээр байна !!! 17 чингэлэг хятад спиртийг ус болгон хувиргаж ард түмнээ хордуулсан хүнийг Жанхуу гэдэг билүү? Чингис бондын 270 сая доллараар шороо овоолоод дундаас нь мөнгө цавчсан хүнийг Жонхуу гэдэг билүү? Хулгай хийлгэсэн хүмүүсээ гадагшаа зугатаалгасан хүнийг Жан хуа гэдэг билүү? Зам тээврийн яаманд алуурчнаа шургуулаад хүн алуулсан хүнийг Жан Хуй гэдэг билүү? Цааш нь ярихуу,

Avatar

Зочин 2020-03-25 202.126.89.14

** sta

Avatar

Зочин 2020-03-25 202.9.46.131

Eniig Elbegdorj bichsen baina

Avatar

зочин 2020-03-25 66.181.161.67

Санал авах байранд хатуу хуваарийн дагуу цөөхөн цөөхнөөр нь оруулаад л , халдваргүйжилт ,ариутгалыг 10 минут тудамд хийгээд л . санал авах хугацааг 5 өдөр болгож сунгаад л …. гэх мэтээр … техник технологи өргөн ашиглаад л …. өөр яадаг ч юм . .. Ямар ч байсан Ард түмний төр барих эрхийг л саадгүй хангах тухай л бодох ёстой гол хүн байж юу гээд балайраад байгаа юм бэ !!!

Avatar

Доржоо 2020-03-25 202.9.46.20

Зөв хөө. Дэмжиж байна

Avatar

Зочин 2020-03-25 202.9.40.48

Хямралаар айлгаж бгаад засгийн эрх авахнуу. Удирдлага төвлөрүүлнэ гэж юу гэсэн үг вэ. Сонгуулиа хойшлуулахнүй явуулах ёстой

Avatar

Болороо 2020-03-25 202.9.46.20

Одоо сонгуулийн поп амлалтууд ард түмэнд хэрэггүй ээ. Энэ цаг үе нь өөр болоод байна. Аюулт өвчин, эдийн засгийн хямрал гэх мэт. Зөв уриалга байна. Ямар ч байсан дэмжиж байна

Avatar

Байгалмаа 2020-03-25 202.9.46.20

Зөвөө. Дэлхийн нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэх гэж байхад. Одоохондоо гайгүй байна гэхдээ хэдэн сарын дараагаас энэ хямралын үр дагавар мэдрэгдэнэ. Тиймээс үүнд арга хэмжээ эртнээс авах нь зүйтэй шүү

Avatar

Зочин 2020-03-25 223.62.212.36

Сэтгэгдэл оруулахгүй байна шүү.захиалгат хуудас ард түмний тэнэгийг ашиглаж бна да

Avatar

Зочин 2020-03-25 223.62.212.36

Тийм юм болохгүй.сонгуулиа хийх цаг хугацаанд нь хийнэ.үгүй бол үндсэн хууль зөрчсөн асуудал болно.Ждүгийн сдакуудийг дахиж дарамталж санал хураах нь. муу хүн муугаараа монголыг устгаж байна.Улс төрийн намуудтай нийлж Ерөнхийлөгчийг огцтруулах эрх Улсын их хуралд байгаа ард түмний дайсан болж байгаа бүхнийг зайлуулах цаг ирсэн

Avatar

бая 2020-03-25 66.181.161.89

өвчнөөр далимдуулж өмхий санаагаа хэрэгжүүлэх гээ юу горьд жэнко. дарангуйлагч бүхэн энэ бол дарангуйлал огт бишээ гэж гарж ирсэн байдаг

Avatar

ЗО 2020-03-25 202.9.40.144

ЭНЭ УИХ -н гишүүдийг дарамталж өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулж байх сонирхолтой байгаа л даа . ЧИ БОЛ МОНГОЛЫН ХӨГЖИЛИЙГ ГАЦААГЧ ГАЙ

Avatar

Иргэн 2020-03-25 202.55.188.92

Энэ хүмүүсийг харахаас дургүй хүрээд байнаа.Хурдан ангижирмаар байнаа. Шинэ байшиндаа ороод 5.000.000 аа авмаар байнаа. Лезин баларлаа.

Avatar

бат. 2020-03-25 66.181.190.145

Хүчиндэх бэлтгэлээ хангаж урьдчилсан галын бэлтгэл хийж байгаа ухаантай юм аа даа.

Avatar

Үрс 2020-03-25 59.153.113.149

Сонгууль яах вэ ХИЧЭЭЛ сургуулиа хойшлуул Хүүхэд багачууд аа анхаарахгүй улс төрөө өмнөө битгий тавиач.

Avatar

irgen 2020-03-25 66.181.161.25

Ovcnin gIgvi bIa val congyylaa xoishlyylj blxgvi..byryy iym sanaj olond taalagdax gedeg iymaa zogsoo jenko

Avatar

Зочин 2020-03-25 103.57.95.243

Энэ 76-г харж үзээд дахиад автоматаар хугацааг нь сунгачихгүй юу даа.

Avatar

Mongo taraadag atlaa 2020-03-25 122.201.21.8

Chi ooroo mongo taraadag shuu dee

Avatar

Зочин 2020-03-25 122.201.21.181

Зөв алхам байна . Дэмжих болно. Баярлалаа

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.30

mash zuv yurunhiiluchuu

Avatar

Зочин 2020-03-25 66.181.179.17

Zaadddaaa ene udaa yeronhiilogch maana joohon tiimhen, aminchhan nuudel hiih geed baina uu daa? Yeronhiidoo coronagaar dalimduulj songuulid noloolohiih husch bui met oilgogdoj baina. Busad sanaag ni oilgoj boloh ch songuulitai holboson baidal ni taalagdsangui.
Ehlel ni bas ih surdmeer haragdaj baina. Daraa ni devshuuleh sanaagaa huleen zovshooruulehed huch ogoh zorilgotoi ch yum shig. Songuuliig hoishluulj bolohgui. Jinhene zambaraagui, eh zahgui yum bolno.

Avatar

Зочин 2020-03-25 103.10.20.198

Зөв өө зөв. Идэж уухын дон туссан улс төрчдөөс болж үхэл амсаж болохгүй

Avatar

Айяа 2020-03-25 66.181.161.3

Энэ бол дарангуйлал огтхон ч биш………….

Avatar

Зочин 2020-03-25 203.91.115.47

УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь маш зөв алхам. Дэмжиж байна. Тэгээд бодлогын хүүг 50-60 хувь багасгах хэрэгтэй. Үүнийг дагаад зээлийн хүү, хадгаламжийн хүү мөн энэ хэмжээгээр буурна. Ингэж дорвитой арга хэмжээ авч ЖДҮ эрхлэгчидээ дэмжээ.

Avatar

Зочин 2020-03-25 103.10.22.87

Зайл. Худалч ерөнхийлөгч.

Avatar

зочин 2020-03-25 202.126.89.160

нэг хүний засаглал үүснээ гэсэн үг үү.хэрэггүй бхаа

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.41

Дэмжиж бнаа

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-03-25 64.119.27.130

Нэг хүний засаглал яагаад ч үүсэхгүй л дээ. Дараагийн сонгогдсон гишүүд тагараг өргөтөл Их Хурлын бүрэн эрх хэвээр байна. Энэ Их хурлаас томилсон засгийн газар хэвээр ажиллана.
Байдал янзыг ажиглахад Титэм хоруу номхорч нойрсохгүй байж мэдэхээр байх шиг. Тэгвэл сонгуультай мантай явдал ч болохыг хэн байг гэх вэ? ! Их Хурал гуай л мэдэж мэргэн шийдэх болж дээ. Аль нь алсын хараа сайтай болох бол доо?

Avatar

Иргэн 2020-03-25 192.82.74.129

Эхлээд зээлийн мөнгөний хүүг аль болох тэг рүү ойртуулах хэрэгтэй
Тэгвэл хадгаламжийн хэмжээ багасч зах зээл бэлэн мөнгө ихээр гарах болно

Avatar

Зочин 2020-03-25 103.10.22.87

Зайлаа. Худалч ерөнхийлөгч.

Avatar

Зочин 2020-03-25 202.21.107.241

х****а, сонгууль хойшлуулж болохгүй

Avatar

Zochin 2020-03-25 66.181.177.119

Tenegt

Avatar

Зочин 2020-03-25 150.129.141.72

тэнэгтээч тэнэг боловсролгүй ерөнхийлөгчөө?????!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-03-25 66.181.161.24

Zuv shde manaihaan… mongolchuudaa demjeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж