"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав | News.MN

"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав

"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав

"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав

"Эрдэнэт" ТӨҮГ-т онц дэглэм тогтоосноос хойш 12 сар буюу нэг жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан "Эрдэнэт" үйлдвэрт "тусгай ажиллагаа" явуулж,  зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Дээрх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгасан билээ.

Уг хугацаа энэ сарын 13-нд дуусгавар болсон ч цуцалсан талаар Засгийн газраас мэдэгдсэнгүй. Гуравдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэм түүний хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгах боломжгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулинд зааснаар “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байхыг хуульчилсан. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөрдсөнгүй.

Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах болохоороо  уг асуудлаар ам нээдэг. Уг нь бол хуулиараа  онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр олон нийтэд мэдээлэлж байх үүрэгтэй.

Өнгөрөгч оны есдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит бус  чуулганы хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  хэлэхдээ “Хэрэв онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй бол Захиргааны хэргийн шүүх дээр "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон асуудлыг задлах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын 23 дугаар тогтоол дээр байгаа хоёр тал хэлцэл хийх нөхцөл байдал үүсэхгүй байх магадлалтай.  Сангийн яамнаас шалгалт хийхэд “Эрдэнэт” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоохоос өмнө 100 гаруй сая ам.долларын зөрчил илэрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн” хэмээн хэлж байв.

Үүнээс хойш тэрбээр өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн талаар ганц үг дуугарсангүй. Уг асуудлаар Л.Оюун-Эрдэнэ сайд мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан нараас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-03-26 202.131.232.202

ХУДАЛДАГДСАН КОМЕТЧИД ХӨӨРХИЙ ДӨӨ ЗҮСЭМ ТАЛХНЫ МӨНГӨӨР ХҮНИЙ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГӨРДӨХ ЮМ ДАА АЛСЫГ ХАРЖ БИЧИЖ БАЙ.

Avatar

ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ 2020-03-26 202.131.232.202

ЭЛБЭГДОРЖ, САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ,,БАДАМЖУНАЙ НАРЫН ГАРААС ЭРДЭНЭТИЙГ САЛГАЖ МОНГОЛ ТӨРД АВЧИРСАН НЯМДОРЖ ОЮУ-ЭРДЭНЭ,, ХҮРЭЛСҮХ НАРТ БАЯРЛАЛАА. МӨН ДЭЭД ШҮҮ ХАСУУДАЛД БОДИТООР ХАНДАЖ МОНГОЛ ТӨРД ШИЙДВЭР ГАРГАСАНД БАЯРЛАЛАА. ХЭНИЙ НАМ ЯЛАХ НЬ ГОЛ БИШ ГОЛ НЬ МОНГОЛ 100 ЭЗЭМШИЛТЭЙ УЛСЫН ҮЙЛДВЭР БОЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.56

Эрдэнэт үйлдвэрээ Элбэгдоржын савраас аварсан хүн дээ

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.131

Онцгой дэглэм тогтоож онцгой эрхээр идэж уусан бгаа

Avatar

Зочин 2020-03-26 64.119.20.200

5 УИХ ын гишүүн цулайтал баяжсан гэсэн одоо шалгаж чадахгүй гэж бодож байгаа байх, нүгэл удахгүй гарнаа,

Avatar

Х 2020-03-26 192.82.77.34

Элбэгдоржийн өрөөсөн дугуйнд шударга 5 гишүүн нэрээр ГОК-ыг утгаар нь цөлмөж бнда .

Avatar

Зочин 2020-03-26 162.218.89.32

Оюнаа маан олон байр олон машин олон доллар олон хүүхэн олон данс. Их юмтай болж байгаа гэсэн. Нэг ч гэсэн хүн баяжиж байвал

Avatar

Зочин 2020-03-26 162.218.89.245

5 бие хамгаалагчтай 6 машинтай 11 байртай болсон. Манай оюунэрдэнэ цулайж байгаа.

Avatar

Зочин 2020-03-26 190.14.3.7

Оюун эрдэнэ ааваа ахаа намаа хүртэл сольсон хулгайч Эрдэнэтэд шударга ёс тогтоолоо юу. Адгийн өлөн баас гэсэн. Чамайг алхам бүрийг чинь олон хүн мөшгөж байна. я***н шааж консул болгож өөрөө томилж улсаар тоглож байгаа гар. Шоронд карэр нь дуусах турсага. Одоо сайхан юм шудрага юм нэг хал даа. Баясаж сонсоё. Эзэн Крист минь.

Avatar

Зочин 2020-03-26 202.21.124.22

Шодоргос гэж энэ дээ!

Avatar

Зочин 2020-03-26 183.177.97.14

За хаана, хэн, хэдэн сая долларын шахаа хийснийг нь сайхан зарлаарай.

Avatar

зочин 2020-03-26 202.131.243.186

ОЮУНЭРДЭНЭ гэдэг нөхөр сүржгэнж гарч ирээд чимээгүй болсон авсан арга хэмжээнүүд нь хаа байна сонгуулийн шоуныхаа хөрөнгийг гаргасан биз бодвол

Avatar

Зочин 2020-03-26 64.119.24.244

Оюунэрдэнэ поп эбийгийн өрөөсөн дугуй шдээ

Avatar

Зочин 2020-03-26 66.181.178.142

Энэ хугацаанд Оюун-эргүү, Хүүрэнсүг 2 сонгуулийн мөнгөө хийсэн дээ

Avatar

Баатар 2020-03-26 202.9.40.122

Ман сонгуулийнхаа зардлыг босгоод авчихсан байхаа тэгээд л томрцгоож байна

Avatar

hohoh 2020-03-26 202.9.40.61

ur dun n yu baiv

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.244

Үүгээр далимдуулж хулгайчууд хагартал баяжив.
Баялаг бүтээгч ажилчид хохиров.
Өөр ч юмгүй дээ.

Avatar

Зочин 2020-03-26 202.9.40.170

Оюунлаг попорсонл бхгүй юу да

Avatar

bold 2020-03-26 202.131.243.190

Зэсийн ханш унасан гээп Ажилчдаа 60 хувьд гаргаад амраагаад эхэлсэн байдал хүнд байгаа олон Дарга нар л 100 хувьтайгаа үлдсэн

Avatar

АХА 2020-03-26 202.131.243.186

ЯМАР ЧӨТГӨР НЬ ЧИНИЙ ЧИХЭНД ТЭГЭЭД ШИВНЭЧИХЭВ.

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.244

Үнэн үнэн! Нийгмийн цехийн ажилчид ихэнх нь 60% аваад гэр гэртээ сул зогсолт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж