Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Шатахууныг 310 төгрөгөөр бууруулах боломжтой гэв

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, бензин шатахууны үнийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн зах зээл дээр үнэ нь огцом буурсан нефтийн бүтээгдэхүүнтэй холбогдуулан дотоодын зах зээлд борлуулагдаж буй энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулах, улсын хэмжээнд ижил үнэтэй болгох шаардлагыг МАН-ын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьсаар ирснийг онцлов.

 

 

Тэрээр "Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрх баригчид шатахуун, дизель түлшний онцгой, гаалийн албан татварыг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн. Ингэснээр 2015 оны аравдугаар сараас бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд гурав дахин буюу 777 мянга, дизелийн түлшний үнийг 795 мянган төгрөгөөр тогтоосноор нефть бүтээгдэхүүний үнэ буурах боломж хаагдсан. Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төсвийн алдагдлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авах байдлаар нөхөх гэж байгааг МАН-ын бүлэг дэмжээгүй" гэлээ.

 

2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болж буурсан байна. Үүнтэй холбоотойгоор Монголд шатахууны үнийг нэг литр тутамд 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсныг Я.Содбаатар гишүүн онцлов. Хэрвээ шатахууны үнийг ингэж бууруулсан бол бүх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх төдийгүй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нөхцөл бүрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсаныг шүүмжлэв. 2013 онд бензиний хилийн үнэ тонн нь 1200 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч тодотгосон юм. Мөн шатахууны үнийг улсын хэмжээнд ижил болгох МАН-ын санаачилгыг онцоллоо.

 

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсантай холбогдуулж ОХУ дотоодын шатахууныхаа үнийг 49, БНХАУ 41, АНУ 16, Хонконг 43, Вьетнам 28, Швед 29, Герман 30 хувиар тус тус бууруулаад байгаа ажээ.

 

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-18 150.129.141.172

Benzin buuruulj tenegtehdee yahav dee, ene olon saramhai machinuudiig har hyamd bolohoor 1 ail 2 machin unaj baigaa biz dee, hotiin utaag gol bohirduulagchid ny ene saramhai nastai machinuud baigaag oilgodoggui yum uu, unetei baij heregleegee tanadag yum baigaa biz dee, chihertei usaar yavah bish, gdnaas importoldog buteegdehuun unetei baikh ny zev, ard tumend taalagdah gej hudlaa soliordogootatmaar yum, zaluu humuus baij naad zahiin tootsoo ch hiichij chadahgui adgiin yumnuud bish dee

зочин 2015-11-18 43.242.243.55

танай МАНам засаг барьж байх үед олон юмны үнэ тэнгэрт хадсан даа үнэхээр бензины үнэ 350 төгрөгөөр буулгачихвалч танай нам хаданд гарнал даа мөнгө өгнө гэж хошируулдаг байсан бол одоо юмны үнийг бууруул на гэж хошгоруулдаг болох нь зүгээр юм бишүү

Зочин 2015-11-18 103.26.195.21

Олны анхааралд орох гэж ядчих юмаа. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү сэдэвээр мэдэгдэл хийгээд оноо олно гэж бодож л дээ. Өмдөн дээрээ жаахан бензин дусаагаад шатаачихвал олны анхааралд орж магадгүй.

mb 2015-11-18 202.179.11.14

sodbaataraa benzin shatahuun une togtvorjuulah hotolbort hamragsaniig ooroo sain medej bgaa biz dee iim jijig ymaar uls tor hiihee boliocnee

Зочин 2015-11-18 103.229.120.100

Зөв сэдэв боловч МАНАН энийг шийдэж чадахгүй, шатахуун импортлогч монополиудад барьцаалагдсан учир... Харин санал авахын тулд энэ асуудлыг хөндөж байгаа нь илэрхий байна.