Онлайн худалдааныхан хүргэлтээ үнэгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Онлайн худалдааныхан хүргэлтээ үнэгүй болгожээ

Онлайн худалдааныхан хүргэлтээ үнэгүй болгожээ

Оросын интернэт худалдаа эрхлэгч хэд хэдэн компани шинэ коронавирусийн хөл хорионы дэглэмээс үүдэн хүргэлтээ үнэгүй болгожээ. Вирус тархахаас сэргийлэн иргэдийг гадагш гарах хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байгаа учраас онлайн худалдааны захиалга эрс нэмэгдэж байгаа ажээ.

“Үүссэн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан иргэд гадагшаа аль болох гарахгүйг хичээн интернэтээр бараа захиалах нь эрс нэмэгдлээ. Тиймээс интернэт худалдаа эрхэлдэг хэд хэдэн компани хүргэлтээ үнэгүй болголоо” хэмээн Интернэт худалдааны ассиоциацийн тэргүүн Артем Соколов сэтгүүлчдэд хэллээ.

Тухайлбал, "Связной", Wildberries, "Перекресток онлайн", "Детский мир", "Эконика", Lamoda зэрэг долоон компани үнэгүй хүргэлт хийхээ мэдэгдсэн байна.

Эдэн дундаас "Перекресток онлайн" ахмад настай хүмүүст зориулан захиалга хүлээн авах тусдаа утас гаргаж өгсөн хэмээн тус компанийн захирал Леонид Довладбегян хэллээ. Мөн захиалга нэмэгдсэн учраас хүргэлт хийх ажилчдын тоогоо "Перекресток онлайн" 20 хувиар нэмсэн байна.

Хүргэлтийн ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд "Перекресток онлайн", Wildberries, Lamoda компаниуд захиалагчтай харьцахгүй, захиалгыг гэрийнх нь үүдэнд үлдээгээд явах зөвлөмжийг ажилтнууддаа өгчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж