АНУ-д коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд олон нийтэд үйлчилдэг ресторан, уушийн болон цэнгээний газруудыг хаасан. Зөвхөн цөөн тооны ресторан авч явах болон хүргэж өгөх хэлбэрээр ажиллахыг зөвшөөрсөн. Хөл хорионд өртөж, Орегоны Портленд дэх "The Lucky Devil" шөнийн цэнгээний газар аргагүйн эрхэнд хаалгаа барьжээ. Гэвч хоол хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн учир тус клубийнхэн "Boober Eats PDX" хэмээх нэрийн доор хоол хүргэх үйлчилгээ эхлүүлжээ.
Үдшийн 19:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл үйлчлүүлэгчид Lucky Devil цэнгээний газрын гаргадаг бүх хоол болон ундаанаас хүссэнээ захиалж, бүжигчдээр хүргүүлэн авах боломжтой гэнэ. Хүргэлтийн хөлс ерөнхийдөө 30 ам.доллар ч, хүргүүлэх хаягийн хол, ойроос хамаараад дээрх үнэ хэлбэлзэх аж.
Анх клубийн эзэн Шон Боулден фейсбүүк дээрээ "Манай бүжигчдэд хоол хүргэхээс өөр арга үлдсэнгүй" хэмээн наргиа хийхэд хүмүүс дэмжсэнээр түүнд энэхүү бизнесийн санаа төржээ. Ийнхүү клубийн бүжигчид, тогоочид, бартендерүүд хөл хорионы үед цалинтай байх боломжтой болсон байна. Нийт 25 бүжигчин хүргэлт хийх бөгөөд клубийн журмын дагуу үйлчлүүлэгчид тэдэнд хүрч болохгүй учир тэднийг үргэлж клубийн хамгаалагч дагаж явах аж.
Эх сурвалж: UNILAD.CO.UK
Монгол хүн. 2020-03-25 103.10.21.47
Дуудалгын янх.анууд. Америкчууд ч яаж ийгээд аль алнийхаа хэрэгцээг хангах юмаа. Хуулийн дагуу хоол хүргэлээ and уйдаагаа гаргалаа. Хоёулаа HAPPY.
Зочин 2020-03-25 202.9.46.167
ИХ БРИТАНИЙН УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ ХУНТАЙЖ ЧАРЛЬЗЫН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРЛАА.
Зочин 2020-03-25 202.126.88.144
Чингис хааны үр удмын 10 хүн корона вирусийн халдвар авсан нь илүү том мэдэн бөлгөө.
Зочин 2020-03-25 202.21.107.241
Чингисийн удмын хүн одоо байхгүй, наадуул чинь зарц шивэгчингүүдийн хүүхдүүд
Зочин 2020-03-25 202.21.108.27
Үхэр минь дээ, National geographic хүртэл дэлхий дээр 16 сая хүн Чингисийн гентэй гээд биччихсэн байхад л зарц, шивэгчингийн хүүхдүүд гээд эргүүтэж өгөх юм аа. Монголчуудаа муулж, хаа газрын нэг хунтайж гэх хүнийг шүтэж явах чинь чамд илүү утга учиртай байна уу даа. Хүний эрх л юм даа:)
Зочин 2020-03-25 122.201.20.194
haha tegeheer bugd tsuv oirtson bhnee
Fdd 2020-03-25 202.55.188.93
Uhcheegui bgazde malaa. Uhsen bol iluu tom medee bolgoo malaa
Зочин 2020-03-25 202.179.25.252
Маск зүүхгүй далжиганаад байвал Америкчууд коронагаас мөд салахгүй