АНУ-д коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд олон нийтэд үйлчилдэг ресторан, уушийн болон цэнгээний газруудыг хаасан. Зөвхөн цөөн тооны ресторан авч явах болон хүргэж өгөх хэлбэрээр ажиллахыг зөвшөөрсөн. Хөл хорионд өртөж, Орегоны Портленд дэх "The Lucky Devil" шөнийн цэнгээний газар аргагүйн эрхэнд хаалгаа барьжээ. Гэвч хоол хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн учир тус клубийнхэн "Boober Eats PDX" хэмээх нэрийн доор хоол хүргэх үйлчилгээ эхлүүлжээ.
Үдшийн 19:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл үйлчлүүлэгчид Lucky Devil цэнгээний газрын гаргадаг бүх хоол болон ундаанаас хүссэнээ захиалж, бүжигчдээр хүргүүлэн авах боломжтой гэнэ. Хүргэлтийн хөлс ерөнхийдөө 30 ам.доллар ч, хүргүүлэх хаягийн хол, ойроос хамаараад дээрх үнэ хэлбэлзэх аж.
Анх клубийн эзэн Шон Боулден фейсбүүк дээрээ "Манай бүжигчдэд хоол хүргэхээс өөр арга үлдсэнгүй" хэмээн наргиа хийхэд хүмүүс дэмжсэнээр түүнд энэхүү бизнесийн санаа төржээ. Ийнхүү клубийн бүжигчид, тогоочид, бартендерүүд хөл хорионы үед цалинтай байх боломжтой болсон байна. Нийт 25 бүжигчин хүргэлт хийх бөгөөд клубийн журмын дагуу үйлчлүүлэгчид тэдэнд хүрч болохгүй учир тэднийг үргэлж клубийн хамгаалагч дагаж явах аж.
Эх сурвалж: UNILAD.CO.UK
Холбоотой мэдээ